Өмнөговь аймгийн Ханбогд суманд Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд ажиллаа.
Үндсэн ажил болох Оюутолгойн ойжуулах нөхөн сэргээлтийн мод ургамал үржүүлгийн газар 5 хоног ажиллалаа. Гол ажил маань мод үржүүлэгт зориулсан хүлэмж, мананцар үүсгэх систем суулгаж байршуулах ажил байв.
Энэхүү бүтээн байгуулалтын зорилгот боломж нь нийт 11 хүлэмжинд жилд 100 аас 120 мянган мод үржүүлэх хүчин чадалтай бөгөөд 1 тэрбум мод тарих аяний хүрээнд ахин 4 иж бүрэн хүлэмж нэмж суулгасанаар жилдээ 200 аас 250 мянган модний үржүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Ингэснээр Оюунтолгойн орчимд болон Ханбогд сум, цаашлаад говийн бүсэд шаардлагатай хэрэгцээт модний нилээд хэсгийг хангах хүчин чадал бүрдэж байгаа болно.
Ийнхүү Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд өмнийн говьд очиж их ажлын эхлэлээ тавиад иржээ.