Уншиж байна...

Sonin.mn agency
20 цагийн өмнө
Монгол Улсад дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөллөөс ураны хог хаягдлыг булшлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаатай холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих уулзалт, зөвлөгөөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 23-30 өдрүүдэд болж дараах конвенц, протоколд нэгдэн оруулах гэж байна.



1.Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц,

2.1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол,

3.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол

4.Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенциудад нэгдэх гэж байна.

“Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”-д нэгдэхийг ард түмэн эрс эсэргүүцэж байна!!!

Монгол улс 30 хуудас 44 зүйлтэй энэ конвенцийг соёрхон баталснаар цөмийн хаягдлыг булшлах, байгальд суллах, хадгалах байгууламж барих, ажиллуулах, тээвэрлэх, хил дамжуулах, импортлох бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа нь олон улсын цөмийн хаягдалыг нутаг дээрээ авснаар цөөхөн ард түмэн бидний одоо болон ирээдүйн хувь заяанд ноцтой нөлөөлж мөхөх аюултай нөхцөл байдал үүснэ гэж айж эмээж байна.

Тухайлбал Конвенцийн ХI-д цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ ногоо талын ашиг сонирхлын үүднээс, хамтарсан төслийн хувьд талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар шийдвэрлэх боломжтой гэж заасан байна. Тэгэхээр Монгол улсаас уран олборлож гаргасан ураны хаягдлыг буцаан булшлах нэрийн дор олон улсын цөмийн хаягдал булшлах зам нь нээгдэж байна.
Одоо дэлхий дахинд хуримтлагдсан 350 000 тонн цөмийн хаягдлыг аюулгүй болгох арга олоогүй, хаана булшлах шийдэлгүй байхад Монголын авилгалд идэгдсэн төр засгийн том эрх мэдэлтнүүд Цөмийн энергийн хуулиндаа цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар барьж байгуулна гэж суулгаад, гадаад улсад явахдаа гэрээ хэлэлцээр хийгээд явж байсан нь одоо бодитоор биелэгдэх гэж байна.

Монголд одоогоор булшлах цөмийн хаягдал байхгүй байхад эдгээр конвенцд ард нийтийн саналыг авалгүй яаран нэгдэх эрх манай төр засагг байхгүй юм.

Иймд ОУЦЭА-ийн Ерөнхий захирал танд: Хандаж энэхүү конвецийн Удирдлага хэсгийн XII-д заасан эрх болон Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хүндэтгэн үзэж уг конвенцээс татгалзах, Монголд уран олборлох, Цөмийн цахилгаан станц барих асуудлыг Монголын ард иргэд эсэргүүцэж байна.
Их гүрнүүд хүртэл айдаг, цочирддог ийм том юмыг хэдхэн хүн цуглараад шийдэх гэж байна. Монгол Улс цөмийн хаягдлын золиос болох нь тодорхой боллоо. " гэв.

Бусад мэдээ

Mar 30, 2024 116

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/