Уншиж байна...

Улс орны хөгжлийн бодит жишээ бол иргэдэдээ зориулсан үйлчилгээний төвүүдээс харж болно. Сүүлийн хэдэн жилд Бээжин хотоос худалдааны захуудыг гаргаж оронд төрөлжсөн худалдааны төвүүдийг байгуулсан байна. Тэр худалдаа хийхээс гадна амралт, хоолны үйлчилгээний хослол байдаг. Бээжин хотод маш олон зээлийн гудамж, худалдааны төвүүд бий. Шидан, Ванфүжин, Дундан, Мушиюань, Яаболу, Чиэнмэн зэрэг газруудаас сонирхсон зүйлээ авч болно. 

Ванфүжин худалдааны гудамж - Хятадад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны гудамж юм.

Бээжингийн цорын ганц машин явдаггүй эртний гудамж бөгөөд 810 метр урт. Энд хятад үндэстний хоолны гудамж, олон арван их дэлгүүрүүд байдаг учраас хүмүүсийн очих дуртай газруудын нэг.
Гуомау худалдааны төв - World Trade center. Эндхийн худалдааны төв нь дэлхийн алдартай брэндийг борлуулдаг албан ёсны төв бөгөөд мөсөн талбай, усан санд сэлэх, Хятадын бүх банкуудаар үйлчлүүлж, спортоор хичээллэх асар том танхимтай.
Жунляан худалдааны төв - Cofco plaza. Бээжингийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг ба өндөр чанартай бүх төрлийн бараа бий. Тохилог кафе, гэр ахуйн бараа, уншлагын ба спорт танхим, гоо сайхны үйлчилгээ гээд л бүх л зүйл нэг дор байдаг.
Хэнжи худалдааны төв - Beijing Hengji center. Жунляан худалдааны төвтэй залгаа ба дээд, дунд зэрэглэлийн бараатай. Энд Бээжингийн хамгийн тансаг гэр ахуйн бараанууд байдаг.
Свик худалдааны төв - Scitech plaza. Монголын элчин сайдын яамтай ойрхон ба 1992 онд анх нээгдсэн, Японы голдуу дээд зэрэглэлийн бараатай, жуулчдын хөл тасардаггүй төв.
Хонгконг зах - Silk road. Хотын төвд элчингийн дүүрэгт байрлалтай, Монголчууд ба гадныхан олноор очдог.
Панасоник их дэлгүүр - Gui You store. Хонгконг захын хажууд байрлалтай, хятадын болон гадаадын олон фирмүүдийн дунд ба дээд ангиллын бараатай.
Ши Жи Мэн бөөний худалдааны зах - Xi zhi men market. Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай наймаачид олон төрлийн бараагаа бөөнддөг. Энэ зах өглөө 5-д онгойх ба үдээс хойш 2 цагт хаадаг. Энэ хавьд хувцасны бөөний 5 зах байдаг ба Дундин зах нь жижиглэнгийн худалдаа голчилдог, барааны үнэ өндөрдүү боловч загвар сайтай.
Я Шю худалдааны төв - Yashow center. Энэхүү зах нь ХонгКонгийн захтай зохион байгуулалтын хувьд төстэй, гадаадынхан их очдог тохилог орчин бүхий зах, худалдааны төвүүдийн нэг юм.
Жүн Гуан Цүн компьютерийн зах - Zhong Guan Cun IT market. Энэ зах нь компьютер IT-ийн төвлөрсөн том төв болно. Одоо ганцхан цамхаг үйлчилгээ үлджээ.
Шидан - Xidan. Хотын төвд байрлалтай томоохон худалдааны төвүүд төвлөрсөн газар. Орчин үеийн хамгийн сүүлийн загвартай, хэрэгцээний бүхий л зүйлс байдаг. Хуа Вэй болон Мин Жү дэлгүүрт үнийг хямдруулан хүссэн зүйлээ авч болно.
Икеа гэр ахуйн барааны дэлгүүр - Ikea. Европын нэртэй гэр ахуйн барааны олон улсын брэнд дэлгүүр ба дэлхий дээрх хамгийн том салбар нь Бээжингийх.
Харин энэ удаа зөвхөн ганцхан дэлгүүрээр аялсан зургаа тавилаа.

20230602_160903
20230602_160903
20230602_161052
20230602_161052
20230602_162147
20230602_162147
20230602_162516
20230602_162516
20230602_162547
20230602_162547
20230602_162617
20230602_162617
20230602_163022
20230602_163022
20230602_164828
20230602_164828
20230602_185009
20230602_185009
Previous Next Play Pause
20230602_160903 20230602_161052 20230602_162147 20230602_162516 20230602_162547 20230602_162617 20230602_163022 20230602_164828 20230602_185009

Бусад мэдээ

Mar 30, 2024 133

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/