Уншиж байна...

Пап Францис 9 дүгээр сарын 2-ны өдөр хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс болон шашны хариуцлагатнуудтай уулзлаа. Уулзалтын өмнө Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд залсан Тэнгэрлэг Эх Мариагийн баримлыг анх олсон Дархан хотын иргэн Цэцгээ монгол гэрт түүнийг угтан авлаа. Гэгээн Эцэг Монгол дахь католик шашны сүсэгтнүүдийн төлөөлөлтэй мэндчлэхдээ монгол ёс уламжлалыг хүндэтгэн цогчин дуганыг нар зөв тойрч морилов. 

Гэлэнмаа Салвиа, Эцэг Санжаажав Петр, шашны хариуцлагатан Чамингэрэл Руфина нар өөрийн итгэл бишрэлийн гэрчлэлийг Пап Францистай хуваалцаж, шашны хариуцлагатнуудын төлөөлөл урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлэв. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гэгээн Ширээт Улсын албаны хүмүүсээс гадна Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар Азийн Католик Хамба лам нарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж Гэгээн Эцэгт бараалхаж байна. Пап Францис уулзалтын үеэр санваартнууд, сахилт хүмүүс, шашны хариуцлагатнуудад хандаж "хүмүүст биечлэн анхаарал тавьж, тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байх, сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээний ариун айлдалын дагуу тууштай байхыг айлдлаа.
Монгол дахь католик Шашин

Бусад мэдээ

Mar 30, 2024 133

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/