Уншиж байна...

УЛААНБААТАР. /RNS/. Пап Францис даваа гарагт Монголын хамгийн эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулж орон гэргүй болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан “Нигүүлслийн өргөө”-д зочиллоо. Пап Францис энд ирэхээс өмнө тус өргөөний сайн дурын ажилтнууд уг барилгыг бэлэн болгохын тулд шаргуу ажилласан аж.

Монгол улсад суугаа Папын төлөөлөгч, номлогч Жоржио Маренгогийн санаачлагаар орон гэргүй хүмүүс, ядуу, орон нутгаас шилжин суурьшигчдад зориулсан төв байгуулах уг төсөл 2019 оноос эхэлжээ.


Нигүүлслийн өргөөний захирал, санваартан Эндрю Тран "Бид байшин биш харин өргөө гэр бүтээхийг зорьсон. Тэд гэр бүлтэй гэдгээ мэдэрч, хүссэн үедээ ирэх бололцоотой" хэмээн Ватиканы сэтгүүлчдэд ярьжээ. Пап Францисийг хүрэлцэн ирэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бэлтгэсэн концертыг тоглож үзүүллээ.
Гэгээн Пол де Шартрийн эгч нарын өмч болох уг барилга нь тус улсын хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг. Уг төслийг Папын Австралийн номлогчдын нийгэмлэг болон дэлхийн Католик шашинтны буяны байгууллага “Каритас” санхүүжүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд хотод ажил хийхээр ирсэн хөдөөний хүмүүс болон дэлхийн олон орноос цагаачлан ирсэн хүмүүс Баянгол дүүрэгт иржээ. Папын Австралийн номлогчдын нийгэмлэгээс гаргасан тайланд дурдсанаар, Монгол дахь баялгийн тэгш бус хуваарилалтын үр дагавар нь ялангуяа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хотод шинээр ирж буй хүмүүст хүндрэлтэй байдгаар илэрдэг бөгөөд энэ үзэгдэл Баянгол дүүрэгт ч хамааралтай. Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл нэн тулгамдсан асуудал болоод байна. Олон улсын хөгжлийн хуулийн байгууллагын 2020 оны тайланд дурдсанаар, Монгол Улсын эмэгтэйчүүдийн бараг 60 хувь, хүүхдүүдийн 46 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ.
Пап Франсис "Энэхүү Нигүүлслийн өргөө нь амьдралын бэрхшээлийг даван туулахын тулд тэмцэж буй ах, эгч нартаа гараа сунгах буяны үйлсийн төв байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сонсох чихтэй, ойлгох зүрхтэй газар байгаасай" гэжээ. Тэрбээр Нигүүлслийн өргөөний сайн дурынхныг сайшааж, тэдний ажил бол нийгмийн дотоод асуудлыг шийдвэрлэх, нийгэмд дэмжлэг үзүүлэх гайхалтай арга хэрэгсэл гэлээ.
Нигүүлслийн өргөө нь хувийн ашиг хонжоо хайлгүйгээр бусдад өөрийгөө зориулах хүсэлтэй хүмүүст зориулсан сургалтын талбар болно гэж найдаж байна. Буяны үйлсийг хэзээ ч өөрсдийгөө сурталчлах, хөлжих хэрэгсэл болгон ашиглах ёсгүй, энэ бол католик шашинтнууд өөрсдийн итгэл үнэмшлээр амьдрах арга зам гэлээ. Пап Францис мөн буяны үйлс хийхэд чинээлэг байх шаардлагагүй, буяны байгууллагыг бизнес болгон хувиргах ёсгүй гэж хэлэв. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн үг хэлснийхээ дараа өөрийг нь үдэх ёслол болох гэж буй нисэх онгоцны буудал руу явлаа.
Д.Одон

Монцамэ

Бусад мэдээ

Mar 30, 2024 130

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/