Уншиж байна...

2023 оны 08 дугаар сарын 13-ний өдөр. Энэ удаа урт бөгөөд холын аялалд явахаар хамт явах багийнхан цугларлаа. Явах бүрэлдэхүүн өглөөний 9 цагт товлосон цагт болзсон газар МБНЭ-ийн төв байр болох Сансрын туннел дээрх 22 дугаар байрны гадаа цуглав. Олон хоногоор явах учир хүн хүний ачаа гэж овоо юм болохоор байв. Ачаа их болсон тул дахин цэгцэлж ачаад нийслэлээс зүүн зүг Налайх дүүрэг лүү хөдөллөө.

Энэ нь Хэнтий аймаг Чингис хотын зүг хөдөлж буй хэрэг билээ. Бид энэ удаад Дорнод аймгийн Улаан-Уул сумын нутагт байдаг Ульханы хилийн боомтоор гарч ОХУ-ын байгалийн чанд дахь нутгаар аялах зорилготой юм.
Аяны анхны замд угтах анхны сум бол Төв аймгийн Эрдэнэ сум билээ. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед сумын Засаг дарга Б.Жамбалдорж., орлогч Н.Алтанчимэг, ИХТ-ын дарга Н.Мөнхсайхан, ТГ-ын дарга Ж.Дэмчигсүрэн ажиллаж байсан. Хүн амын тоо 3600, 803 мян га нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 1073 гаруй, Мал 126.1 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 699, Мэргэжлийн сургалт бүхий 11 жилийн сургууль 810 орчим хүүхэдтэй, дотуур байранд 310 хүүхэд амьдардаг. Сумын эмнэлэг 15 ортой, эрхлэгч нь Д.Бадамханд гэж эмч ажиллаж байжээ. Зүрх судасны өвчлөлт ихтэй. Нэн ядуу өрх 75 орчим, 284 орчим хүн хамардаг. Ар, өвөр Жанчивлан амралтын газар орон нутгийн өмчид хамаардаг. Хүүхдийн Өлзийт зуслан байрладаг. Нутгийн 70 хувь нь Хан хэнтийн тусгай хамгаалалтын бүс нутаг байрладаг. Гүнжийн сүм, Тоньюкукын хөшөө байдаг. Шохой цагаан булаг ХХК нь шохойн чулуу, “Тоорой банди” ХКК нь цагаан тулгын хайгуул хийж байсан. Цагдаагийн тасагтай, залуухан ажилтан, дэслэгч Б.Нэргүй байлаа. Автын цагдаа ахлах дэслэгч Цэнгэл, унаагүй байсан үе. Автын осол ихтэй ийм л сум байжээ.
Бидний зам нийслэлийн алслагдсан дүүрэг Багануураар дайран өнгөрдөг. Түүний хажуугаар өнгөрөх бүрдээ тэртээх жилийн чухал явдлыг санаанд оруулдаг юм.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Багануур дүүргийн Засаг дарга Ч.Чулуунбаатар байж билээ. Багануур нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газар оршдог, 62.2 мянган га нутагтай, зөөлөвтөр цайвар хөрстэй. Тус дүүрэг нь 4-н хороотой бөгөөд тэр үед 6500 өрхийн 26 мянган хүн амтай болоод байлаа. Тус дүүрэгт 150 ортой эрүүл мэндийн нэгдэл, 3000 гаруй хүүхэд сургах хүчин чадалтай “боловсролтой” цогцолбор сургууль, 1000 гаруй хүүхэд хүмүүжүүлэх 5-н цэцэрлэг, 500 хүний суудалтай спортын ордон, 350 хүний суудалтай соёлын төвтэй байжээ. Хөдөө аж ахуйн хувьд малын тоо толгой 81 гаруй мянга, 350 га, хүнсний ногоо тариалдаг байсан.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Батчулуун ажиллаж байв. Тэртээх жилийн дуулиант явдал санаанд буув. Анх хүнд зодуулсан гэсэн дуудлагаар ирээд бүртгэгдэж, нас барсан. Шалтгааныг тодотгон үзэхэд хордлогоор нас барсан байлаа. Үйлдвэр анх 11 дүгээр сард үйлдвэрлэлээ эхлэж байна. 250 л спиртээр 1250 ширхэг архи хийсэн. 127 ш архи дутаж байна. 13.30-д багш Л архи ууссан. Эрүүл мэндийн нэгдэлд 38, УБ-д 5 хүн хордсон мэдээ байлаа. Модны спирт буюу метиллийн спирт юм. ( арьс ширнээс гаргаж авдаг) 10-30 цагийн дотор илэрдэг. Эхний өдөр 3 хүн, 1-ны өглөөний 5 цагт сүүлчийн хүн, нийт 11 хүн нас барсан. Газар дээр нь ирж танилцаад шууд ҮАБЗ-д танилцуулж байж билээ.
Багануур дахь ШШГА-ны харьяа Хорих 427-р ангийн даргаар хурандаа Х.Пүрэвсүрэн ажиллаж байсан. Тэд 748 метр уртттай хашаа шинээр барьсан. Газар тариалан, тоосго, жонш, мод бэлтгэлийн хэсэг, туслах аж ахуй, дархан, мужаан, сийлбэр, авто засварын цехүүдэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт ялтны 42 хувь нь ажлын байраар хангагдсан газар байжээ.
Төв автозам маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаар дайран өнгөрнө. Бид явсаар замдаа Цэнхэрмандал сумын ойролцоо цайлахаар зогслоо. Хээр газраар явахад зогсож цайлах бол бас нэгэн сайхан мэдрэмжүүдийн нэг билээ.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Цэнхэрмандал сумын засаг даргаар Н.Болд. орлогч Д. Гамчимэг, ИХТ-ын дарга Цэнд, ТГ-ын дарга Р.Баатар нар ажиллаж байсан үе санаанд буув. Сумын амын тоо 1762, баг-4, сумын нийт өрх 563, мал аж ахуй эрхэлдэг өрх 699, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 200 орчим хүүхэдтэй, дотуур байранд 30 хүүхэд амьдардаг, сумын эмнэлэг 6 ортой, эрхлэгч нь их эмчтэй Т.Өнөржаргал ажилладаг, Элэг,цөсний өвчин ихтэй. Баян модны цагаан тугалганы уурхай байдаг, хятадууд ажилладаг. Баянцогтын уурхай Морьт хангай группын уурхай юм.
Аяны зам үргэлжилсээр Жаргалтхаан суманд ирлээ. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Засаг дарга Д.Намсрай, орлогч Ц.Энхбаяр, ИХТ-ын дарга Н.Готов, ТГ-ын дарга Г.Болд нар байсан. амын тоо 2017 орчим, 27.5 мян км квад нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 560, Мал 136.4 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 460, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 310 орчим хүүхэдтэй, дотуур байранд 25 хүүхэд амьдардаг, Орос хэл, математик багш дутуу. Сумын эмнэлэг 8 ортой, Эрхлэгч нь Н.Ууганцэцэг, Нэн ядуу өрх 48, ядуу өрх 84 байв. Дуулга уулын булш улсын хамгаалалтад, 12 газар орон нутгийн хамгаалалтад байдаг. Хайгуулын леценз 37, ашиглалт 1 “Тефис майнинг” ХКК Жонс олборлож байдаг. Цагдаагийн хэсэгтэй. Дарга хошууч Отгонбаяр. 3 хүнтэй. Малын хулгай ихтэй сум байжээ.
Аяны зам аймгийн төвд хамгийн ойрхон сум болох Мөрөн сум таарна. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Мөрөн сумын Засаг дарга Ч.Нямдоо, орлогч Ж.Гэрэлчулуун, ИХТ-ын дарга Н.Алимантуяа, ТГ-ын дарга Л.Үүрэг нар ажилладаг. Хүн амын тоо 2036, 2195.9 мян км2 нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 528, Мал 138,0 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 390 орчим, 9 жилийн сургууль 240 орчим хүүхэдтэй, дотуур байранд 50 хүүхэд амьдардаг. Сумын эмнэлэг 5 ортой, 1 их эмчтэй ( Д.Энхтуул), бага эмч 2, Төрийн албан хаагч 72 байдаг. Нэн ядуу өрх 115, 310 орчим хүн хамардаг. Аймгийн хамгаалалтад Өндөрхаан уул байдаг. Цагаан овооны рашаан, хэрлэнгийн эргийн бүсийг хамгаалалтад авсан. Чингэс хааны морины уяа, бичигт хад, чингэс хааны хоноглосон зүүн, баруун хэрэм 3Х3 км, Сандагийн чулуун майхан, Салбарын ууланд хэрэгсүүр олонтой. Бэрх-Уул ХХК харьяа Чандганы уурхай байдаг.
Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Ахлах дэслэгч Атаррагчаа байсан, малын хулгай их гардаг. Замд таарах сум, төвлөрсөн суурин бүрт тухайн бүр ажиллаж байсан үе санаанд тод бууна. Улсынхаа бүх л суманд хүрч ажиллаж байжээ.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7

Бусад мэдээ

Mar 30, 2024 133

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/