Уншиж байна...

Агенск тосгоныг үзэхээр гадуур гарахаар болов. Эхлээд өөрсдийн хүүхдүүдийн ажиллуулдаг дэлгүүрийг сонирхуулав. Тэнд ардын урлал, шашны зүйлс, мөн дээл хувцас хүртэл байх. Тэдгээр дээл хувцасыг өөрсдөө урладаг юм билээ.
Гэрийнх нь нэг өрөөнд оёдолчины газар гэлтэй хэд хэдэн оёлдын машинууд байсныг санав.
Агинскийн тахилгат овоон дээр очлоо. Буриадад шарын шашин өндөр түгсэн нь алхам дутам мэдрэгдэнэ.

Бид Агинскийн тахилгад овоон дээр очлоо.
Замдаа хурим хийж байгаа хостой таарлаа. Бөөн дуу шуу болоод л машиныхаа сигналыг дараад л бөөн сүр болдог юм байна. Манайхантай адил дурсгалт гэмээр газруудаараа явж зургаа даруулдаг бололтой буриад залуус түйвээх нь ээ түйвээх нь.
Ингэж явсаар үд ч болж хоолонд орохоор Booza гээд монгол хоолны газар орлоо бүгд сайхан бууз авч идлээ. Мах нь үхрийн мах тул өөх тосгүй, бас дээр нь монгол буузнаас арай илүү том их махтай байдаг юм байна лээ. Нээрээ буриадад үхрийн мах нь хонины махнаасаа хямд байдаг.
Хоолны газар нь вип өрөөтэй тэр нь Монгол гэрийн тохижилттой. Монголдоо байгаа юм шиг л байлаа.
Агинск бол ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт орших хот маягийн суурин, онцгой статус бүхий засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж юм. 2008 он хүртэл тосгон нь ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болох Агинскийн Буриадын автономит тойргийн төв байв. Оросын эх сурвалжид анх дурдсан нь Тосгоны дүр төрх нь Хори-Буриадуудын найман овгийн төлөөлөгчид Ингода, Ага, Онон голуудын хөндийн Агинская тал руу нүүж ирсэнтэй холбоотой юм.
” 1900 онд Агинскийн тал нутгийн хүн амын амьдрал, амьдралыг судалсан Оросын газарзүйн нийгэмлэгийн экспедицийн тайланд тухайн үед Агинскийн 451 хүн амьдарч байсныг харуулж байна.
Транссибирийн төмөр замын Манжуурын салбар (Транссибирийн төмөр замын өмнөд хэсэг) 1897-1901 онд Агинскийн зүүн талд 37 км-т орших Ага талын нутгаар дайран өнгөрч байсан нь чухал үйл явдал байв.
Аугаа эх орны дайны үеэр Агинское фронтод тусламж үзүүлж, хүмүүс, морь, дулаан хувцас илгээжээ.
Танк Т-34 "Аугаа эх орны дайны арын болон фронтод Агинчуудын харамгүй эр зоригийн төлөө" гэсэн бичээс бий.
1965 онд тосгоны хөгжлийн шинэ үе шат эхэлсэн. Орон сууцны барилга, дэлгүүр, цэцэрлэг баригдсан. Цөцгийн үйлдвэр, цахилгааны дэд станц, ойн үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат, хиамны цех бүхий бэлтгэлийн алба ашиглалтад оров.
Г.Ц.Цыбиковын нэрэмжит Агинскийн үндэсний музейн нутаг дэвсгэрт Төв Ази, Төвдийн сурган хүмүүжүүлэгч, аялагч, судлаач Гомбожаб Цыбиковын хөшөө бий.
Ариун сүмийг 1897 онд байгуулж, барилгын ажил 1903 онд дуусч, хоёр жилийн дараа сүмийг ариусгав.
Хооллоод буцаад Зоригтогийнд хонохоор гэрийнх нь зүг явав. Холоос ирсэн биднийг хүндэтгэн хамаг байдаг л хоол ундаараа дайлж цайлж байгааг харах сайхан байлаа. Ингээд энэ өдөр дуусч амарцгаав.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 10 11

Бусад мэдээ

Mar 30, 2024 130

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/