Уншиж байна...

2023 оны 08 дугаар сарын 19-ны өглөө 8 өнгөрөөд сэрцгээв. Бид 2 давхарт байрласан. Доор нэг давхарт гал тогоотой буюу түүндээ амарч буй хүмүүс өөрсдөө хоол ундаа хийж идэж болдог их аятайхан юм билээ. Эхний өдөр багийн гишүүн Сайхнаа хоол хийхээр болж хоол хүнснийхээ юмыг машинаас аваад гал тогоо орлоо. Бусад нь бэлэн болохыг хүлээгээд хувийн бэлтгэлүүдээ базаав. Хоол ч болж гал тогоонд орсон Сайхнаа гоймонтой хуурга хийжээ. Төмс энэ тэрээ нухчихсан ажилтай гэж яана. Янзын гарын хоол идэв.


Хоолоо идчихээд хэсэгхэн байцгааж байгаад 13:00 цагийн үед бүгдээрээ Кингыргы /хэнгэрэг/ хүрхрээрүү гарлаа. Дээшээ өгсөхөөс өмнөх уулын бэлд зах гарчээ. Тэнд бүх зүйлс байна. Эмийн ургамалууд яг оригоороо зарагдаж байх, хувцас хунар, дурсгалын зүйл гэх зэрэг бүх зүйлс байна. Замдаа рашаанаас нь аваад л алхаж гарлаа зураг бичлэгийг бол байнга аваастай л явна. Рашаан нь харин газтай рашаан байдаг юм байна. Өмнө нь шууд байгалиас гарч буй газтай рашаан ууж үзээгүй юм байна. Манайд байдаг Кукархуу амттай гэх юм уу даа.
Дээшээгээ цаг гаран алхлаа үнэхээр гоё тохижуулжээ. Хүмүүсийг явах модон зам барьчихсан. Дээшээ өгсөхөд ямар ч аюул алга. Замд амрах сандал, мөн кафе хүртэл байлаа. Замын талдаа ирээд цаашаагаа төлбөртэй ордог юм байна лээ нэг хүний 200 руб. Төлөөд цааш явцгаалаа. Явсаар тулж очоод хүрхрээ дээр очив. Үнэхээр гоё тогтоц харагдлаа. Хүрхрээ тийм ч өндрөөс урсаагүй ч маш хүчтэй урсгалтай мөн цайвар өнгийн харагдаж байлаа. Хүчтэй урсгалтайнх уу чулуулагаас нь болж байна уу гэж бодлоо. Хүмүүсийг үзүүлэх гээд бүр зориулалтын гүүр барьчихсан түүн дээрээс хүрхрээгээ үзээд л, усруу орох нь ороод л. Зураг авсан яг л уран зураг шиг гарч байгаа юм чинь. Үнэхээр гайхалтай. Түүнийг үзэх гэж очсон хүмүүс маш их байсан. Гүүрэн дээр ганцаараа зураг авхуулах бараг л боломжгүй байв.
Хүн болгон л энд тэнд зургаа даруулаад л байгалийн сайхныг харж биширч байсан. Бас экстрем маягийн үйлчилгээнүүд байдаг юм байна. Олсоор бэхлээд гүүрэн дээгүүр явах, олсоор нэг уулын оройгоос нөгөө уулын оройруу явах гэх мэтчилэн. Ингээд хүрхрээн дээр бараг нэг цаг гаран байсан байх. Энүүгээр тэрүүгээр нь явлаа, усанд нь ороход маш хүйтэн байсан. Удаан байвал хөл хага ташихаар байв. Зорьсон зураг бичлэгээ хийгээд доош буухаар уруудав. Буухдаа жаал ядарсанаа мэдэрлээ. Байгалийн сайханыг харж гүйсээр байгаад ядрахаа ч мэдрээгүй аж. Буухдаа харин өнөөх захаар тухтай сонирхож ганц нэг дурсгалын зүйлс авав. Ингээд буусар байтал бараг 16:00 цаг болж нилээн цаг явсан байв.
Өрөөндөө орж хэсэг тухлаад байж байтал Андрей, Аюуна хоёр оройн хоолонд дуудав. Тэдний амралтын газар байгаа тул тэдний ресторанд нь хооллоно. Эздээр нь хоол хийлгээд л холоос ирсэн хүндэт зочид. Андрей их яриа хөөрөө сайтай мундаг хүн шиг санагдав. Буриадын тухай сонирхолтой зүйлс ярьж, зарим нэгэн түүхийг хүртэл бидэнд сонирхуулж ярилцана. Одоо хамгийн халуун сэдэв болох Украйны дайны талаар ярилцав. Нэг хэсэг манай Монголд дайнаас зугтааж ирсэн Буриад залуус ихээхэн ирсэн дээ. Тэгэхээс ч өөр аргагүй яагаад гэвэл буриад залуусыг хамгийн түрүүнд дайнд татаж байгаа юм байна. Тэгээд дайнд явсан хүний ар гэрт нь сард 250,000 руб өгч байгаа гэнэ. Дайнд яваад ирсэн танилууд нь Украйныг аймар их сүнстэй гэж ярьдаг гэнэ гэх мэтчилэн зүйлсийг ярилцан сууцгаалаа.
Оросод амаржсан эх хүнд сард 100,000 руб өгдөг юм байна. Манайхаар бол одоогоор 4 сая орчим төгрөг байх. Иймэрхүү хангалттай мөнгө өгдөг бол ээж нар санаа зоволтгүй гэртээ үр хүүхдээ асарч байхгүй юу. Мөн одоо нутагтаа 40,000 гаруй Буриадууд амьдарч байна.
Ийнхүү хооллочихоод 21:00 цагийн үед халуун рашаанд орохоор явцгаалаа. Очоод нэг цаг гаран оочирлоод хүлээлээ. Буриад нэг эгч ажиллуулж байна шүү ааштай гэж жигтэйхэн. Хүлээх зуураа буриад хоолны газар бууз идэв. Энэ рашааны онцлог нь дээрээс хүчтэй даралтаар халуун рашаан гоождог юм байна.
Анх удаа ийм рашаанд орлоо. Хүмүүс яагаад оочирлоод байсныг сая ойлгов. Хуян, нуруун дээр хүчтэй даралттайгаар ингэж оруулах маш гоё байдаг юм байна. Яг л бариулчихсан юм шиг болов. Тэгээд ирээд шууд амарлаа.

2
2
4
4
5
5
6
6
8
8
10
10
11
11
12
12
13
13
15
15
Previous Next Play Pause
2 4 5 6 8 10 11 12 13 15

Бусад мэдээ

Mar 30, 2024 120

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/