Уншиж байна...

Дараагийн өдөр 2023 оны 08 дугаар сарын 20. Өглөө 09:00 сэрэв. Манай хэд рашаанлуу явцгаасан байна. Цайгаа уучихааад хэсэг өрөөндөө амрах зуураа үнэхээр сайхан амралт болж байна хэмээн бодов. Үдийн 15:00 цагийн үед гарч төв гудамж болон цэцэрлэгт хүрээлэн зэргээр явж зураг буулгалаа. Монгол нэртэй хоолны газрууд зөндөө. Ингээд буцаж гэрлүү хариад рашаан явсан хэдээ ирхээр нь гарч бөөндөө хооллолоо. Аймар том хуушуур байдаг юм байна лээ, том таваг дүүрэн гээд боддоо.


Хамар дабан гэдэг нэртэй хоолны газар хооллочихоод шууд буга үзэхээр явлаа. Дотроо ч ойруу ороод л холоос харах байх гэсэн төсөөлөлтэй байлаа. Яг үзэх гээд очиход зөөлөн шивэрч байсан бороо зогсож бүтэн солонго татах нь тэр. Үнэхээр үзэсгэлэнтэй. Борооны дараа нар гарахад ямар гоё байдаг билээ яг тийм. За дотогшоо орлоо газрын нэрийг “Сараяны марал” гэнэ. Хүний зам дагаад л хойд зүгрүү алхлаа модон өндөр хашаатай хаалга байна онгойлгоод цааш гарлаа үлгэрийн орон шиг л санагдлаа үнэхээр.
Борооны дараах үзэсгэлэнтэй байгаль дээр нэмээд өчнөөн олон буганууд байж байх нь тэр. Хүмүүс тэдэнд овъёос өгдөг юм байна. Үнэхээр үзэсгэлэнтэй зүйл үзсээн үнэхээр гайхалтай. Яг тэр үеийг бичих гэхээр дүрсэлж хэлэх үг олдохгүй нь. Дэлхий ертөнц минь ийм гайхалтай гэжүү гэж шагшин магтмаар. Ард нь Саяаны уулс цэнхэрлэн сүндэрлэнэ. Сүрлэг гэж яана. Наана нь модтой тэгээд ногоохон зүлэг үргэлжилнэ. Буга чөлөөтэй бэлчинэ.
Ийм сайхан хүлээж авч байгаа Андрейн гэр бүлийнхэнд үнэхээр их баярлалаа. Шагшин биширсээр үзэж дуусаад хөдөллөө. Гэртээ очоод зургаа үзлээ. Тийм сайхан мөчийг буулгахгүй бол өөр юу үлдэнэ гэж. За тэгээд оройн хоолны цаг болж Андрей шорлог, бууз, десерттэй гээд л төрөл бүрийн хоолоор дайлав. Тэгээд унтахаар зэхлээ. Оросод Фэйсбүүк орохыг хориглосон юм билээ. Хэсэгхэн интернэт ухаж байгаад амрав. Маргааш Эрхүү орно.
Ингээд Эрхүү орох замдаа Бух ноёны бунханд өргөл өргөхөөр зогсов. Уламжлалаа бодож, дарга цэрэг хувцасаа өмсөж, өргөлийн зүйлсээ дэлгээд залбирч эхэллээ. Өргөл өргөөд л яг дуусч байхад Саяаны нуруугаар хэсэгхэн газарт бороо орж эхэллээ.
Бороог хараад явахаа түр азнав. Баруун талаас эхэлсэн бороо нүүсээр, асгарсаар Бух ноёны хээрийн онгонд дээр нүүж очлоо. Ингээд холоос ирсэн бид чинь сүсэглэн залбирч, биднийхээ өргөлийг хүлээж авлаа хэмээн баясав.
Цааш яваад Торы гэх газрын ойролцоо хөшөө байхаар бууж зураг дарав. Дотор нь яваад ортол лам нарын нэг үйл ажиллагаа болж байгаа бололтой. Ярьж байгаа зүйлийг нь сонсоод маш сайн ойлгож байна шүү, тэгсэн нээрээ Монгол лам нар байж л дээ. Тэгээд л сайн ойлгоод байж. Ингээд цааш явалтаа үргэлжлүүлэв.

2
2
3
3
6
6
8
8
11
11
12
12
13
13
14
14
15
15
20
20
Previous Next Play Pause
2 3 6 8 11 12 13 14 15 20

Бусад мэдээ

Mar 30, 2024 112

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/