Уншиж байна...

Аршанаас гараад Эрхүүгийн зүг хөдөллөө. Вышка гээд нөгөө халуун рашаанд очиж зураг авлаа. Урьд орой бүрэнхийд очсон болохоор зураг авч амжаагүй. Далимаар нь энд нээгдсэн захаар нь бас ороод авлаа. Бассейн халуун рашаан нь 250 руб байдаг юм байна. Өчигдөр засварт орсон гэж байх шиг байсан. Энэ хавиар жаал явж юм үзэж байгаад хөдөллөө. Замд зогсож хунгийн хөшөөний зураг буулгав. Үргэлжлүүлэн явсаар Жемчуг гэх газарт зам дагуу жимс зарж байгаа хүмүүсээс жимс авахаар буув.

Тэгсэн харин жимс биш мөөг байдаг байгаа. Буриадууд л зарж байгаа харагдана.
Улаан горхон өнгөрөв. Одоо буцаад Эрхүү явах төв замруу явж байна. Захтуй өнгөрөв, Сасалтуй өнгөрөв, Шанай өнгөрлөө гэх зэргээр тосгод, голууд өнгөрсөөр явав.
Үргэлжлүүлэн цааш яваад Слудянка ороод Эрхүүгийн гол замруугаа нийлэв. Төд удалгүй Култукын давааг давлаа. Баруун гар талд далай харагдана. Огцом огцом 2-3 эргэлээ. Үзэмж нь их гоё харагдах юм гээч эндээс.
Тэгээд хурдны зам дээрээ том машинуудтайгаа уралдаад л, Монгол дуугаа сонсоод л давхиж гарлаа даа. 16:00 цагийн үед Эрхүүд орж ирлээ. Дөнгөж орж ирээд манайхаар мишээл шиг худалдааны төвөөр жаал хэсэв.
Эрхүү хотын төвөөр давхилаа. Машины сэлбэгийн дэлгүүр хэсэж, бас бус зүйлсийг худалдан авав.
Андрейн гэр бүлтэй Ярко молл гэх газарт уулзахаар болоод шууд тийш очив. Тэд биднийг Грузин ресторанд хоолонд урьж байна. Яг Ангар мөрний эрэг дээр байх ажээ. Хоол нь ч гэсэн маш олон төрөл сайхан амттай. Ер нь мах ихтэй хоолтой юм билээ. Бас аймаар том хийлсэн хуушуур тэр бол үнэхээр өвөрмөц байсан. Мөн рестораны дүрэмд төрсөн өдөр нь тохиож буй хүнд 60 градусын архи уулгадаг ёстой гэнэ. Зөөгч нар нь дуу тавиад л бөөн дуу шуу болж төрсөн өдрийн эзнийг тойрч зогсоод уулгах нь тэр. Багийн гишүүн Сайхнаа Грузины үндэсний хувцас малгайг өмсөж зураг даруулав. Манайханд бол зохихгүй юм билээ. Хоолоо идчээд шууд амрахаар хөдлөв. Бидэнд байр бэлджээ.
Манайхнаар бол 40 мянгатын байр шиг тэрийгээ хүмүүст хоногоор хөлслүүлчихдэг юм байна. Унтлагын 2 өрөөтэй яг буудал шиг нэг удаагийн хэрэглэлүүдтэй бараг буудлаас тухтай санагдав. Ингээд амарцгаав.

2
2
3
3
4
4
6
6
7
7
8
8
9
9
10
10
12
12
13
13
Previous Next Play Pause
2 3 4 6 7 8 9 10 12 13

Бусад мэдээ

Mar 30, 2024 116

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/