Уншиж байна...

Буриад бөө, Ольханы тухай уншсанаа сэргээн бодлоо. Хойт зvгт 13 өвөрлөгчид 44 ноёд бий гэнэ. Арын 13 ноёд нь Байгаль далайн Ойхон арал, тvvний өмнө, хойт эргийн уул, хад, ус голоор байрладаг тэнгэрийн хөвгvvд, тvvний ахлагч нь хан хурмаст тэнгэрийн хөвгvvн Хан Сот ноён, тvvний гэргий Хан Зулмут ноён , тvvний хотны сахиус , хашааны эзэн хан бөө ноён бvргэд шувуу болон хувилдаг. 

Хан шувуу ноён, Ойхон уулын арын элгэн хаданд байрладаг vхлийн аюулыг сахигч бух толгойт vнэгний хөвгvvн Ажрай ноён, Энэ ертөнцийн хаадууд болон, Эрлиг номуун хааны албат ардыг нийлvvлэхгvй сахиж байдаг.
Гал улаан сэлэм далайсан хуа цолбон Догшин ноён Баргатны эзэн-Бархан өндөр ууланд байрладаг. Хажир цагаан ноён Бөөгийн амьтайн ( бөөгийн өмсгөл ) эзэн Агуй Буумал ноён, Доод ангарын эзэн Ам цагаан ноён, Эрхvvгийн эзэн Хан заргач ноён, нарийн Зулхын ноён эзэн Эрдэмт цагаан ноён, Байгаль далайн эхний Мундрага өндөр ууланд байрладаг. Бух ноён хэмээх 13 ноёдоос гадна тэдний хатад болон анд нөхөд олон байдаг гэнэ. Өмнө зvгийн 44 ноёдын нэр тодорхойгvй байдаг.
Мөн Мундрага ууланд тэнгэрийн охид өнөр эх Бууман Борогvинтойгоо 33 буумалууд бий гэж тэдгээрт итгэж биширдэг. Буриад бөө нар урьд цагт нас барсан бөө, удганыхаа сvнсийг уул хад, ус гол, ой модны эзэд онгод чөтгөрvvд, болоод хvн амьтны заримд нь тус хvргэж, бас заримд нь гай гамшиг учруулж байдаг гэж vздэг.
2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр. Байгаль далайн хамгийн том арал болох Ольхон дээр сэрлээ. Майханы цонхоор далай харагдана. Яг л миний төсөөлж байсан шиг. Ингээд бүгд цуглараад Андрей тахиан махан шорлог, манайхаас Сайхнаа хорхог хийв. Хоол болж байх хооронд бүгдээрээ далайн усанд орлоо. Тунгалаг гэж жигтэйхэн. Бүр гармааргүй л санагдаж байлаа. Жаахан даараад байвал гарч ирж халуун элсэн дээр хэвтаад л үнэнхүү жаргав. Ийнхүү эрэг дээр усан дээр гарч, орж, 17:00 цаг хүртэл байж байгаад майхан хамаг юмаа хураагаад бөөгийн аралруу явлаа.
Бөөгийн 13 овоо байна. Бөөгийн арал дээр Монгол бөө нар ирсэн бөөлж байхтай таарав. Очиж мэнд мэдэлцэн танилцаад тэдний бөөлөлтийн зураг авлаа. Бөөгийн арлын өндөрлөг хадан дээр гараад л харвал эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй төгөлдөр харагдана. Ямар гоё юм гэж би бүр уулга алдсан. Нар жаргах арай л болоогүй гэхдээ л нарны тусгал ингээд та нар хараарай гэсэн шиг гялтганан тусаж байх ажээ. Доошоо харвал маш олон усан онгоц том жижгээрээ ярайн харагдана.
Нөгөө талын эрэг дээр нь Пляж буюу Beach байна. Хүмүүс тэнд бүр наран шарлаг хийж буй харагдана. Зураг авалтуудаа хийсээр тэнд бараг хоёр цаг гаран байсан байх. Биднийг ийн байх зуур Андрейн гэр бүл хойноос ирээд овоонд залбирчихаад салах ёс хийхээр иржээ. Тэдний охин маргааш Москвад сургуульдаа явах тул харьж бэлтгэлийг нь базаах хэрэгтэй. Ингээд хамтдаа тэрүүгээр тойрон яваад салах ёс хийн үдэж өгөв.
Оройхон ч болж манай багийнхан хаана хонох яах ийх талаараа хэлэлцэн хөдлөв. Өмнө майхан бариад хонодог байсан газарт аралын захиргаанаас хориг тавьдаг болжээ. Энэ нь аргагүй асуудал. Жуулчинг зочид буудалд байрлуулж буудлаа ашиглах нь зүйн хэрэг. Доошоо жоохон уруудаад Монгол хүний ажиллуулдаг буудал байдаг гэж нөгөө бөөлсөн залуугаас сонссон тул тийш уулзахаар очив. Хэтдээ бөө нарын аялалын маршрут гарган аялах талаар санал солилцлоо. Ингээд бид уулзчихаад замаас нэг их холгүй хороолол дунд майхнаа бариад хонолоо.
2023 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 08:00 цаг гээд сэрцгээв. Эрт босож гурилтай шөл хийж идээд хөдлөв. Харанхуй байсан болохоор орой буусан газраа сайн хараагүй тэгсэн дажгүй газар буужээ. Дахиад нэг л хоночихсон бол яг сэтгэл ханах байлаа. Тэгээд шууд хөдөллөө. Сэтгэл хоргодон хоргодон явлаа даа. Буцах зам хурдан байдаг юм байна аа. Замдаа замын дагуу худалдаж буй ориг зөгийн бал авав.
Худалдаачин нь өөрийнхөө зургийг хэвлээд тавьчихсан, бас нэрийн хуудастай гэж байгаа. 13:00 цагийн үед Эрхүү хотод ирэв.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 10 11

Бусад мэдээ

Mar 30, 2024 116

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/