Уншиж байна...

Биднийг Амгалан гуйа урьсан билээ. Настан буурлууд болох Амгалан, Балжима удганы урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Түүнтэй холбоо бариад гэрт нь яваад очлоо. Хоёр хөгшин угтан авч хоол цай хийж, хүлээн авав. Гурван давхар нилээд том байшинтай байсан. Орой хоолны дараа Амгалан гуайтай сайхан яриа өрнүүлсээр унтах болцгоов. Өөрөө монгол хүн юм билээ. Удган ядарсан тул эрт амарсан байв. 

Өглөө 6.00 гэж босов. Амгалан гуай аль эрт босчихсон банштай цай хоол унд бэлдчихсэн байв. Багийн гишүүдийн хэн нь ч байсан Улан-Үдээр ирэхээр бол ирж байгаарай гэж сайхан сэтгэлээр урьлаа.

Хоол ундаа идчихээд шууд хөдөллөө. Биднийг үдэн гаргаж өгөв. Бороотой өглөө байв. Бүтэн солонго татчихсан түүнийг хараад сэтгэл өөдрөг хөдөлцгөөлөө.
2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, Хиагтын зүг давхиж явна. Буцах зам хурдан байдаг юм байна ухааны юм бодон явна. Хиагт дээр яг 11:00 цаг гээд ирлээ. Очёрт зогсохоосоо өмнө энд байх Абсолют дэлгүүрээр орцгоолоо. Бүгд тусдаа багахан юм аваад дариухан хөдөлцгөөв. Шууд очоод оочирлож зогсов. Урд хэдхэн машин байна.
Хилийн шалган дээр ачаагаа бүгдийг буулгаж, шалгуулав. Шалгагч хоёр залуу байв. Бидний ачааг хараад байгаль хүрээ юу гэж асууж байна. Угаас бидний ачааг харсан хэн ч аялалаар явсан гэдэг нь харагдахаар байв. Энд бараг 2 цаг болсон байхаа. Хил нэвтрээд Монголын гааль дээр мөн бүх ачаагаа буулгаад шалгуулав.
Бидний ард наймаачин бололтой Сэлэнгийн бүсгүй явна. Бидний ачааг хараад та нар аялаа юу л гэж байна. Жаахан яриа өрнүүлтэл манай гаальчид одоо надаас юм хараад унана бүр сурчихсан эд нар заваан юмнууд л гэж байна. Ийн яриа өрнөөд хил гараад л тоос манаргаад замаасаа салцгаав. Оросын тосгон их харсан болохоор хил гараад л бас л яг нэг Оросын тосгонд явж байгаа юм шиг л санагдлаа.
Сэлэнгийн төвөөр дайраад гарлаа. Замд олон улсын худалдааны төв гэж байна, содон санагдав. Мөн аюулгүйн тойрог маягийн замын голд шар тариан түрүүн хөшөө байна. Билэгдэл нь байх. Сэлэнгийн төв дээр таньдаг айлаар оров. Тэднийх Улаанбаатар хотод амьдарч байгаад Сэлэнгэ аймагруу ирж амьдрахаар шийдэн нүүж ирээд байгаа билээ. Хоол унд гээд сүйд. Бид ч хэрэггүй гээд хөнгөн цайлаад гарая гэв.
Тэндээс цаг гаран давхиад Дархан хот орлоо. Цээгээ хүлээн авч угтан хоолонд урив. Дарханы гоё газруудын нэг бололтой гаднаа террасстай юм. Дулаан байсан болохоор гадна сууж хооллоё гээд сууцгааж байтал салхилаад эхэллээ. Тэгэхээр нь дотогш орж сууцгаав. Замд идэж уух, айлууд дайлж цайлах гээд л үнэндээ идэж уухаар тансаг явж ирлээ. Монгол хоолоо бас санажээ. Бүгд дор бүрнээ хоолоо захиалав. Удган Цээгээтэй сонин сайхан хөөрөлдөн хооллов. Өөрийн нь үйлийн талаар, Дархан хотын бөөгийн одоогийн байдал гэх зэргээр хөөрөлдөв. Бас хөөрхөн удаан сууцгаасан байна лээ шүү. Ингээд хооллож дуусаад 19,00 цагийн үед Дархан хотоос хөдлөв.
Д.ЖАРГАЛСАЙХАН
АЛДАРМАА

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8

Бусад мэдээ

Mar 30, 2024 120

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/