Уншиж байна...

Эрхэм хүндэт Тэнгэр шүтлэгт Монгол туургатан нараа, Та бүгдэд айлчлан ирж буй Луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын тэнгэр шүтлэгтэнүүд өнгөрч буй 2023 онд Нэгдсэн их тахилгаа Их газрын чулуунд хийж, тулгарч буй асуудлаа тэнгэртээ мэдүүлж, гол асуудлаар тусгайлан зорилтод тахилга хийсэн билээ.
Тусгайлан хийсэн зорилтод тахилга нь эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байгаад санаа зовж хийгдсэн билээ.

МБНЭ-ийн хамт олон Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэж, тахилга үйлдсэн болно. Европын хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлэлгүй түүнээс татгалзаж байхад, Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна.
Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулсан билээ.
МБНЭ-ийн төлөөллийн Их хар сүлдэд залбирах хүсэлтэд олон жил хариу өгөлгүй дарсаар ирсэн байдаг. Тиймээс аргагүйн эрхэнд Хар сүлдэд зориулан чиглүүлэн догшруулах зан үйл хийхэд хүрсэн.
Монголын их хаадын үед шүтэн дээдэлж ирсэн Мөнх тэнгэрийн шүтлэгтэн нарын төлөөлөлтэй Гэгээн ширээт Улсын тэргүүн Ромын Пап Францис хүндэтгэн саналаа солилцсон нь Онцгойлон тэмдэглэх түүхэн үйл явдал байлаа.
2024 онд Дэлхийн нийтэд тулгарсаар байгаа цаг агаарын эрс тэс үзэгдэл үргэлжлэн гарсаар байх нээ. Дэлхийн нийтийг хамарсан дулааны хэмжээ нэмэгдэх үзэгдэл хэвээр үргэлжилнэ. Байгалийн гамшиг тохиолдох төлөвтэй байна.
Дэлхийн 60 гаруй орны бүс нутаг, хууль тогтоох болон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 4 тэрбум орчим сонгогч санал өгөхөөр байгаа нь түүхэн дэх хамгийн том сонгуулийн жил байх болно. Мэдээжийн хэрэг, сонгуулийг урьдчилан таамаглахад маш хэцүү. Гэвч нилээд төвөгтэй байдал үүсч, төрд хямрал нүүрлэж, зарим улсын ерөнхийлөгчдийн суудал тулгарч болзошгүй сорилт, зовлон зүдгүүрийн улмаас ганхана.
Дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт эхлэнэ. Мөн дэлхий даяар цагаачлалын хөдөлгөөн нэмэгдэнэ. Янз бүрийн өвчний эх үүсвэрүүд тодорч, эрүүл мэндийн чиглэлээр эмийн бизнес цэцэглэнэ.
Дэлхийн нийтээр дайны гал бус нутгийн хэлбэрээр үргэлжилэхээр байна. Зүүн Азид шинэ нөхцөл байдал үүсэх нээ. Бүс нутгийн мөргөлдөөн ойрын ирээдүйд төдийлөн буурахгүй байна.
Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд даян дэлхийд энх тайван амгалан байдал тогтоосой гэж хүсч байна. Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд нэгдэн ажиллахад тайтай цаг үе ирж байна. Хувиа бодогчдын үйл ажиллагаа улам хумигдах болно.
Монголын уламжлалт шүтлэг, соёлын үнэт өвийг хамгаалан дэлгэрүүлэх, улаач нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шүтлэгтэн онгодын бодит төөрөг, зан үйлээр үйлчлэхэд улаач нар онцгой анхааран ажиллаж байна.
Ирж буй жил төрийн сонгуульд зориулан Бурхан халдун, Халх голын ялалтын түүхэн жилийг тохиолдуулан Хөх уулын нэгдсэн тахилга хийгдэх болно.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдан хуралдааны гишүүдийн өмнөөс болон хувиасаа айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, мөнх тэнгэрийн ивээлийг хүртэх болтугай.
Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД,
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

Бусад мэдээ

Mar 30, 2024 112

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/