- Details
-
Бүлэг: Үйл явдлын тойм
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав.
Хоёр их удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Баярын өдрийг тохиолдуулан олон мянган Солонгосын иргэд хөшөөний өмнө цуглаж, Аугаа их удирдагчидаа хүндэтгэн цэцэг өргөдөг юм. Чухамхүү энэ үйл ажиллагаагаар Солонгос даяар баяр, цэнгүүн эхэлдэг ажээ.
Аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлгчид оролцож, тусгайлан цэцэгийн цомог бүхий сагстай цомогийг өргөн барьсан байна.
Монголын бөөгийн төлөөлөгчид Мансүдэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.
Их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
БНАСАУ даяар баярын өдрүүд үргэлжилж, томоохон талбайнуудад ард иргэдийн баярын цэнгүүн болж байна.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа болж, БНАСАУ-ын СХН, засгийн газрын гишүүд оролцов. Их удирдагчдаа зориулж, солонгосын бүх байгууллага, орон нутгаас цэцэгийн дээжээ баярын наадамд ирүүлдэг.
Байгууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцэгийн баярын наадамд оролцоно.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо.
Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Цэцгийн наадам, баярт оролцсонд талархал илэрхийлж, Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга наадамд оролцсон бүх улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга энэ удаагийн цэцгийн наадмын талаар мэдээлэл хийлээ.
Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан. Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ.
Уулзалтад оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бидэнд хичнээн өндөр төвшинд хүлээж авч байгааг ямар төвшний албан тушаалтан уулзаж байгаагаар тодорхойлогдоно. Бидэнтэй уулзсан орлогч сайд бол хэдэн өдрийн дараахан болсон Төрийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд сууж байсан. Түүнээс харахад монголчууд бидэнд өндөр төвшинд хандаж байгааг мэдсэн.
СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, монголын төлөөлөгч нартай дурсгалын зураг авахуулсан байна.