2018 оны 10-р сарын 18-ны өдөр Хөвсгөлийн Мөрөн хотын бөхийн өргөөнд Хөвсгөл аймгийн улаач нарын зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөн сумдаас төлөөлөн улаач, шүтлэгтэн нар оролцлоо.
Хөвсгөл аймгийн улаач, шүтлэгтэн нартай хийх уулзалт, зөвлөлгөөн өдрийн 12.00 цагаас МБНЭ-ийн удирдлага, Хөвсгөл аймгийн Бөөгийнхүрээлэнгийн удирдлагууд нээлтээ хийсэн юм. Нээлтийн дараа 2013 онд Хөвсгөл аймгийн улаач, хөдөлмөрчтэй хийсэн баримтат кино, 2014 ондхийсэн Хөвсгөл нуурын нэгсэн тахилга баримтат кино, 2016 онд хйисэн Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга баримтат киног үзэж сонирхов.
Уулзалтад оролцогсод ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт хийж, санал бодолоо солилцсон байна. 15.00 цагт түр завсарласан.
16.00 цагаас Хөвсгөл аймгийн уулаач шүтлэгтэн нартай хийх нэгдсэн уулзалт, зөвлөлгөөнболж МБНЭ-ийн удирдлагууд удирдан явууллаа.Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчдод Хөвсгөл аймгийн театрын хамт олон Урлагийн тоглолтоо үзүүлсэн байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дараах чиглэлээр үг хэллээ.
-Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд,
-Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь,
-Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар,
-Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт,
-Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд,
-Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах,
-2019 онд хийгдэх ажлууд
Уулзалт, зөвлөлгөөнд “МБНЭ-ийн гурван жил” баримтат кино гаргаж, дараа нь оролцогсод өөрсдийн санаа бодолоо ярьж, монгол бөөгийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлээ илэрхийлсэн байна.
Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгов. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдээр Төмөрбаатар (Алаг-Эрдэнэ), Батчулуун (Алаг-Эрдэнэ),Жавзансүрэн (Мөрөн), Ганхуяг(Цагаан уул),Амаржаргал (Баянзүрх),Насанжаргал (Түнэл), Сувдаа (Баянзүрх),Пүрэвдорж(Мөрөн),Бямбаням (Төмөрбулаг) гарын сонгосон байна. Мөн Цагаан-Уул сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Баяраа,(Моко), Хатгал сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Батбаяр, (Бүдүрэ),сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Балжир, Улаан Уул сумын бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Болд, Тариалан сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Үүрийнцолмон нар МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу Аймгийн бөөгийн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм.
МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу эдгээр гишүүд Дээд цэцийн хуралдайд оролцох эрхээр хангагдана.
Хуралдааны төгсгөлд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Уулзалт, зөвлөлгөөн 20.00 цагт өндөрлөв.
Д.Хүрэлбаатар