Уншиж байна...

Хэрлэн, Онон, Туул голыг тахиж тайх ёслол боллоо

“Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл” нь Хэрлэн, Онон, Туул голын тахилгыг санаачлан зохион байгууллаа. 


Уг лусын тахилга 2012 оны 5 дугаар сарын 15 өдөр Чингис хайрханы урд, Гандан уулын хойд хормойд “Хатан Туул”-ын дэргэд, Сэлбийн голын дээд эхэд “Ойн булаг” амралтын дэргэд мөн Тэрэлжийн дээд эхэд Асралт хайрхан уулын хормойд Туул гол, Онон голын дээд эхэд нэгэн зэрэг болсон юм. Монголын бөө мөргөлийн гол зан үйлүүдийн нэг болох лусын тахилгыг “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн төлөөлөл болсон “Ноён уулын тахилга”-д оролцсон арвин туршлагатай удган зайрангууд өөрийн шавь нарын хамт онгод шүтээний айлдварын дагуу хийж гүйцэтгэсэн юм. 
Уг зан үйлээр Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийнхээ цөхрөл гомдлыг тайлж, аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан юм. Мөн хуран цугласан олон түмэн идээ ундааныхаа дээжийг өргөж, сүслэн мөргөж, дээдийн дээд хүндэтгэл үзүүлсэн.
Мөн оныг дуустал Монголын 800 уул ус, гол горхи, мөрнийг тахиж, уул усны тахилга тайлгыг жаяг ёсонд нь оруулах зорилготой байгаа ажээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 110

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/