2019 онд Манай хамт олон, зан үйл, хөдөлмөр, хүчээ зориулж ажилласан зүтгэлийг үнэлж АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ шонхор медалиудаар шагнагдсан байна. Мөнх тэнгэрийн төлөө-шонхорууд: “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн зайран Одбаяр, “Мөнгөн шонхор” медалиар Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Л.Мөнх-Очир, А.Оюунтуул, Эрдэнэбаатар, “Хүрэл шонхор” медалиар Цэндсүрэн, Б.Цэлмүүн, Отгонжаргал, Б.Балжмаа, Гэнэнхүү, Г.Түмэндэмбэрэлбодьсүрэн, Э.Мөнх-Өлзий, Г.Гарамханд, Б.Хүнбиш, Ц.Тамжид, С.Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэн, Т.Баттулга, Д.Цогбадрах, Гавааренчин, Хандам нар шагнагдсан байна. Үүнд:
-ОХУ-ын буриадын “Тэнгэри“ байгууллагын урилгаар Улан-Үдэ хотод байгуулсан бөөгийн анхны сүмийн нээлтэд,
-ОХУ-ын буриадын “Дээж“ байгууллагын зохион байгуулсан Байгаль нуурын тахилгад,
-6 дугаар сарын 22-ны Нарны залбирал,
-Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны зун ордоны туурин дээрх залбирал,
-Хар зүрхний Хөх нуурт болсон нэгдсэн их тахилга,
-Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы нэгдсэн их тахилга,
-ОХУ-ын Тува улсад бөөгийн байгууллагуудаар зочилж, хамтарсан тахилга,
-Байгаль нуурийн Ойхоны арал дээр болсон Сибирийн галт түймрийг унтраахад чиглэсэн нэгдсэн тахилга,
-9 дүгээр сарын 22-ны Галын тахилга, амжилттай болсон.
-Монгол Удсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон,
-Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их говийн нэгдсэн тахилгыг,
Гурав. ДУРСАМЖ Л ҮЛДЭХ ЮМ ДАА.
Анх удаа 1991 онд Бээжин хотод ганзагын наймаа эрхэлж хөл тавьсан билээ. Хүн болгон ганзагад хүчээ сориж байхад түүнээс би хоцорсонгүй. Түүнээс хойш 28 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүний амьдралын эрч хүчээ сорьсон бүхэл үе хамаарч байна.
Энэ удаа компьютерийн захаар орлоо. Зах үндсэндээ нүүгээд дуусч байна. Анхны төв захын эхний 2-4 давхарт наймаа үлджээ. Тун удахгүй нүүж дуусах бололтой. Энэ бүхэн миний сэтгэлд гуниг тээсээр үлдэв. Энэ захаар орж шинэ бүх технологтой танилцаж ололт амжилтыг сэтгэл дүүрэн үзэж танилцдаг байлаа.
Одоо энэ бүхэнд төгсгөл болжээ. Залуу насандаа анх хөл тавьж байсан зах хаагдах нь сэтгэлд нэг л гуниг тээнэ. Компьютерын сүүлийн үеийн технологийн ололтыг чухамхүү энэ л зах дээр танилцаж явлаа. Анх ирэхэд наран туул захын хүнсний хэсэг шиг жижиг повилионууд байсан. Жилийн дотор хоёр ч том 16 давхар барилга ашиглалтад орсон. Удалгүй олон давхар барилга бүхий Ази тивд хамгийн том компьюьтерийн захуудын нэг болж чадсан.
Очих болгондоо захаар заавал орж, компьютерийн хөгжил, дэвшилийг сонирходог байж билээ. Олон сайхан хүмүүстэй танилцсан. Сүүлийн үеийн ололт амжилттай танилцуулсан танилууддаа монгол түлхүүрийн оосор ч юмуу, монгол бүтээгдэхүүн дурсгана. Одоо энэ бүхэн дурсамж болон үлдэж байна. Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ. Нэг л мэдэхэд 30 жил дөхөж иржээ. Энэ сайхан орчин, барилга байгууламжууд сэтгэлд гүн суужээ. Залуу насны минь олон дурсамж энэ зах дотор өнгөрчээ. Настай минь хамт компьютерийн зах үдлээ дээ. Залуу насны дурсамжтай хамт компьютерийн зах минь баяртай гэж хэлэх үлдлээ.
Монголчууд хятадын эсрэг вирус өвчнөөр нэвт өвчилсэн өнөө үед асуудлыг бодитойгоор харна гэдэг маш чухал юм. Бусдын амжилтыг зөв үнэлж сурах нь амжилтийн эхлэл болдог. Өнөөдөр өмнөд хөрш хөгжлийн хурдаар дэлхийд гайхагдаж байна. Түүний тод жишээ нь барилгын гайхамшигт шийдлэлүүд болно. Бид хоосон бас цамаан, тэгээд хий хоосон хардлагад дэндүү автамгай. Хөгжлийн эсрэг үзлийг хэн нэг нь дэгдээж, бусад дагалдагч нар нь дэвэргэх давалгааг өрнүүлж байдаг.
Өдрөөс өдөрт өнгөжин хөгжиж буй Бээжин хот хүний нүдэнд өнгө зүсээрээ гайхуулан бишрүүлнэ. Ийм хурдан хөгжиж буй хотыг өөр хаанаас харсангүй. Ертөнцөөр нэг аялж явахад ийм хурдацтай хөгжиж байгөө хоттой таараагүй явна.
Явсан газар бүрдээ барилгын шийдлүүдийг анзаарч зураг авч явлаа. Гэхдээ өмнөдөд барилгын цогцолборуудыг маш олныг байгуулж байгаач барилгын загварын хувьд дахин давтахгүй бүтээж байна. Барилгын цогцолборууд нь орчны цогцолыг эко, эрүүл ахуй, оршин суугчдын амралтын байдлыг заавал тусгасан байдаг.
Монголчууд шинэ буудал барьж ашиглалтад оруулсан сайхан үйл явдалтай зэрэгцээд өмнөд хөрш шинэ нисэх онгоцны буудал шинээр байгуулсан ажээ. Тэр буудал нь цар хэмжээгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгуулсан маш том нисэх буудал байлаа. Бээжинд олон удаа ирсэн боловч энэ удаа Бээжингийн шинэ нисэх буудалд анх удаа хөл тавьлаа. Шинэ шийдэл, шинэ сонголтоор ийм богино хугацаанд шинэ онгоцны буудал ашиглалтад өгсөн нь хятадын хөгжлийн хурдыг дэлхийд гайхуулахыг зорьсон бололтой.
Олимпын өмнө ашиглалтад оруулсан нисэх буудлын шийдэл бас өвөрмөц байсан. Харин одоогийн нисэх онгоцны буудал явах замыг багасгаж, суух, буух шийдлийг богиносгож хийсэн харагдсан.
Харьцангүй хүн цөөтэй байлаа. Төв хэсэгт байрлах танхим уудам, өндөр төгөлдөр шийдэлтэй байлаа. Ачаанаас ачаагаа аваад шууд гарахад дөт байлаа. Гэхдээ хэд хэдэн гарцтай тул хүлээж авах хүнтэйгээ зөрөлдөх боломж гарах янзтай.
Нисэх онгоцны буудлаас гарч таксинд сууж хөдлөхөд Бээжин хотын өнгөт хаалга тосон угтана. Хурдны замаар 60 орчим км яваад Бээжин хотод ирнэ. Шөнийн Бээжин өнгө гэрлээрээ өдөр мэт гэрэлтэй харагдана. Төв телевизыг байрны хажуугаар өнгөрлөө.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.