Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаа амжилттай боллоо.
Хүн төрөлхтөнд анхны их зан үйлийн мэдрэмж нь бөөгийн зан үйлээр эхэлсэн гэж Монголын болон дэлхийн олон арван бөө судлаачид үздэг. Тэгвэл бөөгийн зан үйлийг хамгийн дээд зэргээр хөгжүүлсэн цаг үе нь 13 -р зуун нь "Их Монгол Улс"-ын цэцэглэн мандалтын үе билээ.
БӨӨЛӨЛТ ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ-2012 он
Монгол буриад бөөгийн удган Амгаланням шавь нарын хамт МБНЭ-д нэгдэж, шавь нар нь чанар хийж, танилцуулав. Бөөлөлт хийхэд МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлийн гишүүд байлцав. Буриад бөөгийн чанар, бөөлөлтийн онцлог байдлаа ийнхүү танилцууллаа.
Монголын өмнийн тал, хээр говийн уудам нутагт өвлийн улирал дундаа орж байгаа боловч цас үгүй дулаахан намраараа угтав. Улаанбаатар хотоос гарсан ажлын хэсэг хэдхэн цаг давхиад Даланзадгад хотод ирэв. Учир нь замын ихэнх хэсэг хатуу хучилттай болсон тул цаг хугацаа хэмнэх боломтой болжээ.
Өмнөговийн “Улаачид”-ын төлөөлөгчид хотын ард байрлах цэргийн полигоны дэргэд хотоос ирсэн төлөөлөгчдийг угтаж авав.
17 цагт уулзалт болох танхим хүмүүсээр дүүрсэн байв. Уулзалтыг нээж МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн Алтанчимэг нээж, ирсэн төлөөлгчдийг танилцуулсан юм.
МБНЭ байгуулагдсанаас хойш анхны салбараа Завхан аймгийн Түдэвтэй суманд байгуулав. Тус суманд сүүлийн жилүүдэд олон бөө шинээр уг барьсан бөгөөд Бөө нарыг сургаж дадлагажуулах, цэгцлэх асуудал тулгамдаж байгаа юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Р.Сосорбарамыг томилсон байна.
Архив
МБНЭ-д нэгэн баярт үйл явдал тохиосон нь МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Удган Л.Юраг Хэнтий аймгийн Хүндэт иргэн цол, тэмдгээр шагнаж, төрсөн нутаг Батноров сум хөдөлмөрийн алдарыг нь тэмдэглэв. Мөн Сумын ИХТ-ын дарга Н.Энхтайван, Засаг дарга Д.Жамбаа нар Батноров сумын хүндэт иргэн цол олгосныг гардуулав. Энэ үеэр Хэнтий аймгийн болон Батноров сумын хүндэт иргэн, Удган Л.Юрад хүндэтгэл үзүүлэн сургуулийн сурагчид урлагын тоглолтоо тоглож, нутгийн зон олон талархалын мэндчилгээ дэвшүүлж байлаа. Удган Л.Юра Хэнтий аймгийн Батноров сумын клубт кино механикч, радистаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлэж байсан юм.
Монголчуудын Алтан сургаалийг орчин цагийн хэлэнд орчуулан Монголчууддаа хүргэх их
Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн нутгийн Бөө нар, сүсэгтэн олон хуран цугларч нутгийн зон олон, байгаль орчин, уул, усны тухайгаа ярилцаж, санал бодлоо солилцов. Эрт үеэс Өвгөд буурлуудынхаа шүтэж ирсэн уул усаа тахих зан үйлийг үргэлжлүүлэх хүндтэй хувь тавилан Говь-Алтайгаас төрсөн Тэнгэрийн улаач нарт заяажээ. Тэд угуул нутгийнхаа онгон байгалийг хамгаалах ариун үйлс хамтарч ажиллах талаар тохиролцов. Цугларсан олон МБНЭ-ийн Говь-Алтайн бөөгийн Зөвлөлийг байгуулж, их үйлсийн төлөө зүтгэх их ажлын анхдагч нь боллоо. Тэд бусад аймгуудын бөө нартаа дурайлал үзүүлж чадлаа. Ингэж ажиллаж болох замын эхлэлийг Говь-Алтайн Бөө нар анхлан санаачлав.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.