Гурвантэс сум нь 1954 онд анх Тост нэртэйгээр байгуулагджээ. Тус сум нь 2,9 сая га газар нутагтай хойт, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянговь, Баянлиг, зүүн, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзний хошуутай хиллэж, Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар нутагтай.
Хилийн отрядаар явах болохоор танилцуулга, түүх намтарыг уншиж судална. Цэргийн Гавьяаны одонт Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу “Овоотын отряд” гэдэг. 1933 онд байгуулагдсан 89 жилийн баатарлаг түүхэн замналтай анги юм.
Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. Ийнхүү 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.
Овоотын хийд нь Ранданпунцаглин сүм, Хуучин Сайнноён аймгийн Ёстбэйс Балдан засгийн хошуу одоогийн Гурвантэс сумын нутагт Сухайтын задгай усны Овоот хэмээх газарт энэ хийд оршиж байжээ.
Говь бол хэдийд ч очсон монголын бусад нутгаас дулаахан уур амьсгалаар угтаж авдаг. Хэдий хүйтний улирал ойрхон ирсэн байсан ч энэ өдөр зун цагийг өгүүлэмж бүхий зуны халуун угтсан билээ.
Өмнө зүг дөтлөх зам явсаар Даланзадгад хотод ирлээ. Монголд хот болон хөгжсөн цөөн газар байдаг. Тэдний эгнээнд тун удахгүй Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот хүч төрөн орох болно.
Өмнийн говийн зүг аялах тухай олон удаа бодож байсан. Энэ аялал нь аймгийн төвөөс чигтээ зүүн зүгт хийгдэх, нилээд хол замыг туулах байсан. Өмнө нь хилийн анги салбаруудаар олон удаа явж байхад бие даасан чөлөөтэй явахсан гэж бодож байсан юм.
Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэнгэрлэг үйлсийн аян арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.