Уншиж байна...
МБНЭ-ийн анхдугаар Дээд хуралдайд Эрдэнэт хотоос төлөөлөн ирж оролцож байсан, Монголын бөөгийн төв байгуулагыг байгуулахад хүчин зүтгэж явсан, Монгол бөөгийн Тэргүүн зайран М.Энхбаатар хүнд өвчний улмаас тэнгэртээ заларлаа.

“Халх голын дайны түүхийн судалгаа, Баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд МБНЭ-иын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцсон байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд И.В.Сеченов ахлагчтай ОХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны намын хорооны зөвлөх Гү Мандал тэргүүтэй төлөөлөгчид, Танака Кацухико тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцсон байна.

Халх голын нутгаар хилийн отряд, заставуудаар ажиллаж байхдаа хилийн багана дээр өглөөний наран угтахдаа зохиосон хэдэн мөр шүлэг яваандаа дуу болон мэндэлсэн түүхтэй. Тэр газар нутаг бол Бурхантын застав билээ.

Биднийг замд Мэнэнгийн отрядынхан хүлээж авсан билээ. Хаа явсан газар хилийн хамт олны хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсанд манайхан баярлаж байсан. Манай хамтлаг орой, харанхуй болсон үед Буйр нуурт ирж буудалсан билээ. Хорхог хийж, бүжиглэн цэнгүүн хийж, нуурын эрэг дээр дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн.

Социалист бүтээн байгуулалтын үеийг санагдуулж, тэр үеийн дурсамж болон үлдсэн Мардайн хотын балгас түүний дагуул болсон амралтын газар нэг өдрийг амарч өнгөрүүлэх боломж олдсон. Энд байх хугацаанд Мардайн талаар олон дурсамж сэтгэлд бууна билээ. Манай хамт олныг хүндэтгэн Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон хүлээн авалт хийж, талархалын үгээ харилцан илэрхийлсэн.

Хо Ши Мины нэрэмжит, Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. “Бидний бахархал-Миний сургууль” 70 жилиин ойн баярын үйл ажиллагаанд оролцож, төгссөн хамт олонтойгоо нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ.

Орос улсад аялах сайхан. Гэхдээ бүх авсан сайхан энергээ Оросын хилийн шалган нэвтрүүлэхэд орхиод гардаг. Хилийн зүн явж байхдаа сэтгэл санаа хачин болоод явчихна. Дэлхийн олон орноор аялсан надад Оросын хил таагүй сэтгэгдэл үлдээдэг.

Биднийг Дадал суманд Хилийн отрядын хамт олон хүндэтгэн угтаж авсан билээ. Мөнх тэнгэрээ шүтдэг, монголын бөө шүтлэгтэн олныг төрийн байгууллага анхлан хүлээж авсан тохиолдол энэ билээ. МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн бүгдээрээ байсан юм. Үзэсгэлэнт сайхан байгаль, монголын түүхтэй холбоотой нутгаар аялсан аялал сэтгэлд мөнхлөн үлдсэн.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/