Уншиж байна...
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хурал өчигдөр болж 5 цаг хуралдсаны эцэст Ноён уулыг ухахаар Сентерра Гоулдын авсан 4 лицензийг хүчингүй болгожээ. 3 жил гарны турш 30 гаруй удаа хуралдсаны эцэст шүүгч У.Бадамсүрэн, Ц.Мөнхзул, Ц.Одмаа нар ийм шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын дараа нэхэмжлэгчийн талын оролцогсод захиргааны шүүхийн үүдэн дээр "Халуун элгэн нутгийг" дуулжээ.
Э.Мягмар
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын ээлжит дөрөв дэх уулзалт болж, МБНЭ-ийн зохион байгуулсан ажлын талаар дэлэгрэнгүй мэдээлэл хийлээ.
БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хийсэн айлчлал, Монгол хатаны бунханд хийсэн айлчлалын тухай мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Халимагт болсон Олон улсын феставальд МБНЭ-ийн оролцсон дүн, хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн ОХУ-д аялалын үеийн мэдээлэлээ ярилаа.
ОХУ-ын Буриад Улсад Бөөгийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, гарч байгаа үр дүн, үйл явцын талаар ярилаа.
Буриадад хийсэн тахилгуудад оролцож, тэдэнтэй хийсэн ярилцлагын талаар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан шашины байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.
Эцэст нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний наадам, баярыг тохиолдуулан төрийн дээд шагналаар зарим Улаач нарыг шагнуулах асуудлаар саналаа танилцууллаа.
 

 

            Нисэх онгоц Улаан-Үдэд ойртож буулт хийх мэдээлэл цацагдах агшинд онгоцны цонхоор харахад Ихуулсын орой их цасаар хучигдсан харагдана. Их хайрханаас урагш газар гандуу харагдана. Онгоц шазардаж холын аян УлаанҮдэд ирсэнийг тунхаглав.Одоо Буриадын нийслэл хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны төв бөгөөд харьцангүй залуу, эрчимтэй хөгжиж байгаа хот юм.

 

Монголын өмнө хязгаарт болох Их говийн нэгдсэн тахилгын бэлтгэл ажил, явцын талаар Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэн, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

 

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр хүлээн авч уулзаж, БНАСАУ-д хийсэн Монголын бөөгийн байгууллагын айлчлал, Монгол хатаны бунханд хийсэн тахилгын талаар ярилцлаа.

БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан байх үед асууж байсан зүйлүүдэд тодорхой хариулт өгсөн нь энэ уулзалтын үр дүн байлаа.
Монголын бөөгийн төв байгууллагаас зохион байгуулж байгаа ажлуудын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө.

Мөнх тэнгэрийн үзлийг сонирхогчид их болжээ. Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн Мөнх тэнгэрийн үзлийн талаар оюутан нар өөрсдийн судалгааны ажлын нэг чиглэл болгон ажиллах нь их боллоо. Тиймээс “Мөнх тэнгэрийн үзэл”-ийн талаар оюутан нартай уулзалт хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулга хийлээ.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна. БНАСАУ-д баярын арга хэмжээнд оролцохоор МБНЭ-ийн төлөөлөгчид Д.Жаргалсайхан, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Наранцэцэг нар БНАСАУ-ыг зорилоо. Тэд БНАСАУ-ын нутан дахь Монгол хатны бунхандаа залбирал хийх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны асуудал эрхлэсэн зөвлөх Ц.Хулан, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч, ээлжит дөрөв дэх уулзалтаа хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өнгөрсөн хугацаанд Монголын бөөгийн байгууллагын ажлын явц, бөө мөргөлийн байгууллагуудын хийж буй ажлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/