Уншиж байна...

2019 онд Манай хамт олон, зан үйл, хөдөлмөр, хүчээ зориулж ажилласан зүтгэлийг үнэлж АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ шонхор медалиудаар шагнагдсан байна. Мөнх тэнгэрийн төлөө-шонхорууд: “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн зайран Одбаяр, “Мөнгөн шонхор” медалиар Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Л.Мөнх-Очир, А.Оюунтуул, Эрдэнэбаатар,  “Хүрэл шонхор” медалиар Цэндсүрэн, Б.Цэлмүүн, Отгонжаргал, Б.Балжмаа, Гэнэнхүү, Г.Түмэндэмбэрэлбодьсүрэн, Э.Мөнх-Өлзий, Г.Гарамханд, Б.Хүнбиш, Ц.Тамжид, С.Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэн, Т.Баттулга, Д.Цогбадрах, Гавааренчин, Хандам нар шагнагдсан байна. Үүнд:
-ОХУ-ын буриадын “Тэнгэри“ байгууллагын урилгаар Улан-Үдэ хотод байгуулсан бөөгийн анхны сүмийн нээлтэд,
-ОХУ-ын буриадын “Дээж“ байгууллагын зохион байгуулсан Байгаль нуурын тахилгад,
-6 дугаар сарын 22-ны Нарны залбирал, 
-Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны зун ордоны туурин дээрх залбирал,
-Хар зүрхний Хөх нуурт болсон нэгдсэн их тахилга, 
-Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы нэгдсэн их тахилга,
-ОХУ-ын Тува улсад бөөгийн байгууллагуудаар зочилж, хамтарсан тахилга, 
-Байгаль нуурийн Ойхоны арал дээр болсон Сибирийн галт түймрийг унтраахад чиглэсэн нэгдсэн тахилга,
-9 дүгээр сарын 22-ны Галын тахилга,  амжилттай болсон.
-Монгол Удсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон, 
-Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их говийн нэгдсэн тахилгыг, 


Энэ удаа уншигч олонд зориулан хоёр хотын утааг харьцуулан танилцуулж байна.  Олон үг холбож өгүүлэл тэрлэхийг бодсонгүй. Бодит байдлыг нүдээр үзэж дүгнэх биз.
Улаанбаатараас хөдлөх үед -20 орчим хүйтэн байлаа. Хотод бол утааны эхний үе эхэлж байсан. Харин гэнэтийн хүйтрэл Бээжин хотод энэ өвлийн эхний анхны хүйтрэлтэй учируулсан өдрүүд байлаа. Ойролцоо хүйтэнд 10 сая илүү хүн амтай Бээжин хот, 1,5 сая хүнтэй Улаанбаатар хотыг харьцуулж байгаа юм.
Их хот Бээжин хотыг утаанаас салгаж байгаа хотын даргын тухай хотынхон нэг их ярихгүй юм. Харин монголд ажлаа хийж, цалингаа авсны төлөө тусгайлан магтах “сойшаал” ажиллагаа явагдах ажээ.
Утаанаас хотыг салгах ажиллагаа олон талт хамтын ажиллагаанаас шалтгаална. Манайд нүүрсийг сайржуулсан хэлбэрээр ашигласан шийдвэр үр дүнд хүрч байгаа нь манай гэр хороолол түүний нүүрсний хэрэглэлээ өндөр байсныг илтгэнэ.
Харин Бээжин сайжруулсан түлшний дараа утааны хор багассангүй. Хоолой бачуурч хорсож ханиаж байсан. Хоолойны өвчин их байсан. Харагдахгүй хорт утаа хоолой, цээж хорсоно. Заримдаа огиж байсан.
Бээжин үйлдвэрүүдээ хотоос нүүлгэн шилжүүлсэн. Энэ гол ажиллагаа байсан. Захуудыг хотоос шилжүүлэх ажлууд хийгдсэн.
Хүн амыг орон сууцаар хангах зорилгоор маш олон хороолол шинээр байгуулсан. Энэ нь утааг багасгах үндсэн ажиллагаа болж байна. Орон сууцны хороололын ногоон байгууламжийг ихэсгэж, агаарын эко орчин бүрдүүлэх ажлууд хийжээ.
Хорт утааг сорж цуглуулан цэвэр утаа үйлдвэрлэдэг цогцолбор ажилуулжээ. Энэ бүхэн зөвхөн нүдэнд анзаарагдсан хэлбэр судалбал олон зүйл бичиж болох биз ээ.
Бид газар нутаг томтой. Гэвч хот төлөвлөлтөө дэндүү жижиг талбайд хийж, шавааруулдаг. Барилгууд, цогцолборууд нь тэрүүхэн хавьдаа өөрсдийгөө хуурсан орчны байгууламжтай.
Гэтэл монгол уужам талдаа өргөн их ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй хотууд босгох нь ирээдүйд зориулсан шийдэл болж чадна. Бид өнөөдрөөрөө амьсгалж, амьдарч байна. Улаанбаатар хотоос 25 км яваад л \ хурдны замаар 30 минут очно гэсэн үг\ 100 км үргэлжилсэн, ар талаараа салхины урсгалаас хамгаалсан уултай, Туул голын хөндийг дагасан уудам тал байж л байна. Тэнд зоригтойгоор, яагаад хотоо нүүлгэж болохгүй гэж.
 


Гурав. ДУРСАМЖ Л ҮЛДЭХ ЮМ ДАА.
 Анх удаа 1991 онд Бээжин хотод ганзагын наймаа эрхэлж хөл тавьсан билээ. Хүн болгон ганзагад хүчээ сориж байхад түүнээс би хоцорсонгүй. Түүнээс хойш 28 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүний амьдралын эрч хүчээ сорьсон бүхэл үе хамаарч байна.
Энэ удаа компьютерийн захаар орлоо. Зах үндсэндээ нүүгээд дуусч байна. Анхны төв  захын эхний 2-4 давхарт наймаа үлджээ. Тун удахгүй нүүж дуусах бололтой. Энэ бүхэн миний сэтгэлд гуниг тээсээр үлдэв. Энэ захаар орж шинэ бүх технологтой танилцаж ололт амжилтыг сэтгэл дүүрэн үзэж танилцдаг байлаа.
Одоо энэ бүхэнд төгсгөл болжээ.  Залуу насандаа анх хөл тавьж байсан зах хаагдах нь сэтгэлд нэг л гуниг тээнэ. Компьютерын сүүлийн үеийн технологийн ололтыг чухамхүү энэ л зах дээр танилцаж явлаа. Анх ирэхэд наран туул захын хүнсний хэсэг шиг жижиг повилионууд байсан. Жилийн дотор хоёр ч том 16 давхар барилга ашиглалтад орсон. Удалгүй олон давхар барилга бүхий Ази тивд хамгийн том компьюьтерийн захуудын нэг болж чадсан.
Очих болгондоо захаар заавал орж, компьютерийн хөгжил, дэвшилийг сонирходог байж билээ. Олон сайхан хүмүүстэй танилцсан. Сүүлийн үеийн ололт амжилттай танилцуулсан танилууддаа монгол түлхүүрийн оосор ч юмуу, монгол бүтээгдэхүүн дурсгана. Одоо энэ бүхэн дурсамж болон үлдэж байна. Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ. Нэг л мэдэхэд 30 жил дөхөж иржээ. Энэ сайхан орчин, барилга байгууламжууд сэтгэлд гүн суужээ. Залуу насны минь олон дурсамж энэ зах дотор өнгөрчээ. Настай минь хамт компьютерийн зах үдлээ дээ. Залуу насны дурсамжтай хамт компьютерийн зах минь баяртай гэж хэлэх үлдлээ.

 
Монголчууд хятадын эсрэг вирус өвчнөөр нэвт өвчилсэн өнөө үед асуудлыг бодитойгоор харна гэдэг маш чухал юм.  Бусдын амжилтыг зөв үнэлж сурах нь амжилтийн эхлэл болдог. Өнөөдөр өмнөд хөрш хөгжлийн хурдаар дэлхийд гайхагдаж байна. Түүний тод жишээ нь барилгын гайхамшигт шийдлэлүүд болно. Бид хоосон бас цамаан, тэгээд хий хоосон хардлагад дэндүү автамгай. Хөгжлийн эсрэг үзлийг хэн нэг нь дэгдээж, бусад дагалдагч нар нь дэвэргэх давалгааг өрнүүлж байдаг. 
Өдрөөс өдөрт өнгөжин хөгжиж буй Бээжин хот хүний нүдэнд өнгө зүсээрээ гайхуулан бишрүүлнэ. Ийм хурдан хөгжиж буй хотыг өөр хаанаас харсангүй. Ертөнцөөр нэг аялж явахад ийм хурдацтай хөгжиж байгөө хоттой таараагүй явна.
Явсан газар бүрдээ барилгын шийдлүүдийг анзаарч зураг авч явлаа. Гэхдээ өмнөдөд барилгын цогцолборуудыг маш олныг байгуулж байгаач барилгын загварын хувьд дахин давтахгүй бүтээж байна. Барилгын цогцолборууд нь орчны цогцолыг эко, эрүүл ахуй, оршин суугчдын амралтын байдлыг заавал тусгасан байдаг. 

Монголчууд шинэ буудал барьж ашиглалтад оруулсан сайхан үйл явдалтай зэрэгцээд өмнөд хөрш шинэ нисэх онгоцны буудал шинээр байгуулсан ажээ. Тэр буудал нь цар хэмжээгээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгуулсан маш том нисэх буудал байлаа. Бээжинд олон удаа ирсэн боловч энэ удаа Бээжингийн шинэ нисэх буудалд анх удаа хөл тавьлаа. Шинэ шийдэл, шинэ сонголтоор ийм богино хугацаанд шинэ онгоцны буудал ашиглалтад өгсөн нь хятадын хөгжлийн хурдыг дэлхийд гайхуулахыг зорьсон бололтой.
Олимпын өмнө ашиглалтад оруулсан нисэх буудлын шийдэл бас өвөрмөц байсан. Харин одоогийн нисэх онгоцны буудал явах замыг багасгаж, суух, буух шийдлийг богиносгож хийсэн харагдсан.
Харьцангүй хүн цөөтэй байлаа. Төв хэсэгт байрлах танхим уудам, өндөр төгөлдөр шийдэлтэй байлаа. Ачаанаас ачаагаа аваад шууд гарахад дөт байлаа. Гэхдээ хэд хэдэн гарцтай тул хүлээж авах хүнтэйгээ зөрөлдөх боломж гарах янзтай. 
Нисэх онгоцны буудлаас гарч таксинд сууж хөдлөхөд Бээжин хотын өнгөт хаалга тосон угтана.  Хурдны замаар 60 орчим км яваад Бээжин хотод ирнэ. Шөнийн Бээжин өнгө гэрлээрээ өдөр мэт гэрэлтэй харагдана. Төв телевизыг байрны хажуугаар өнгөрлөө.


ТЭНГЭР үзэлтний анхдугаар Их чуулганы үр дүнгийн талаархи хувийн дүгнэлт
9 сарын 27-нд Чингис Зочид буудалд болсон “Тэнгэр Үзэл Монголын төрт ёсны сэргэн мандлын үзэл санаа болох нь” хэлэлцүүлэгт оролцогсодоос гарсан санал шүүмж, мөн Монголын ТЭНГЭР үзэлтний нэгдсэн холбоог байгуулагдсан цагаас хойш ирж уулзаж санал бодлоо солилцсон хүмүүсийн хэд хэдэн санаа анхаарал татаж байсан. Үүнд:
1. Үхэртийн хөндий манайх гэдэг шиг ТЭНГЭР үзлийг өмчлөх, өөрийн болгож зарлах гэж оролдож хичээж байгаа ази европын хэд хэдэн улс орон байгаа тул бид ямар нэг зүйл хийхгүй бол оройтох нь гэсэн эмзэглэл их сонсогдож байсан. Үүнд хариу өгөхийг хичээв.
2. Монголчуудын хувьд ямар нэг гадна дотны шашин, үзэл сурталтай холилдоогүй үндэсний оюун сананы хөтөч үзэл санаагаа тодорхойлох цаг болсон гэдэгийг олонхи нь хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ хөтөч нь ТЭНГЭР үзэл байх боломжтой эсэх дээр хүлээлт байсан. Үүнд хариу өгөхийг хичээв
3. Дэлхийн улс орнуудад өөрийгөө МОНГОЛ хэмээн үздэг өөр өөр шашинтай, өөр өөр соёлын, өөр өөр улс төрийн нөлөөлөд амьдарч буй олон сая хүмүүс шашны биш, улс төрийн биш, үндэсний биш тэгсэн мөртлөө МОНГОЛ гэдгийг нь илэрхийлэх ямар нэг зүйлийг биднээс горьдоод хүлээгээд байсан юм. Үүнд хариу өгөхийг хичээв.
4. Монголчууд нэгдэж чадахгүй, бөө нар нэгддэггүй гэсэн золбин яриатай олон таарч байсан. Энэ яриаг дэвэргэхгүй дарж байх, нэгдэл эвлэрэлийн үүдийг нээж хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгзй гарах ажлыг Монголын түүхэнд үеийн үед олон арван аавын хүү, ээжийн охид оролдож хийж хэрэгжүүлж байсан. Зүхэж суухаар нэг ч болов лаа асаах оролдлого байлаа. Энэ оч маань тун удахгүй түүдэг болон дүрэлзэх болно.
5. Монголын эринг эхлүүлэхэд, Монголчуудынхаа хүчирхэгжилт, сэргэн мандалтанд Дээд тэнгэрт буй онгод дээдсүүдээс дэм тус хүсэх,тэднийг татан оролцуулах боломж гарц гаргалгааг хайх, олох, ойлголцохын тулд ямар нэг ажил үйл хийх хэрэгтэй гэж бодсон юм.
Үр дүн:
1. Тэнгэр үзлийг сонирходог, судалдаг, гадна дотны улс орнууд, эрдэмтэн судлаачид бидний чуулганыг их анхааралтай ажиглав бололтой. Тэдэнд Монголчууд ямар нэг юм хийж эхэллээ гэсэн сэтгэгдэл төрсөн байх. Одоо ТЭНГЭР-ийг өмчлөх гэсэн өрсөлдөөн улам бүр ширүүсэх болов уу. 50+1%
2. Монгол туургатан зон олон маань энэ чуулганд их ач холөогдол өгч, манай төр засгийнханаас түрүүлж сонсож, түрүүлж элч төлөөлөгчдөө томилж оролцуулав. Нэг хүний ирүүлсэн сэтгэгдэлд: “Сүүлийн хэдэн жилд Монголоос минь ирсэн хамгийн сайхан мэдээ байлаа” гэж дурьдсан байсан. 70%
3. Монголчууд бид хийх ажил, хүрэх үр дүнгээ зөв тооцож чадвал нэг зорилгын дор, нэг үзэл санааны дор хамтарч богино хугацаанд асар их зүйлийг амжуулж чадах юм байна гэдэг итгэл төрсөн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийн утга энэ буй заа. Завтай, хий дэмий сэлгүүцээд уйдаад ирэхээрээ хоорондоо арцалдаад эхэлдэг бололтой. БИД НЭГДЭЖ ажиллаж чадна. 80%
4. Сошиаль орчинд өрнүүлсэн сурталчилгааны ажил маань 200-300.0 мянган хүнд их бага хэмжээгээр мэдээлэл тогтмол хүргэж чадсан. Үүнд тэнгэр үзэлийг, бөөг дэмжиж ажилладаг “Бөөгийн тавилан” зэрэг олон грүпп, пейжүүд чин сэтгэлээсээ чамгүй хувь нэмэр оруулсанд талархаад баршгүй. 100%
5. Парламент ТВ, Миний Монгол -88.3 радио, ТВ-8 зэрэг телевизүүд, 10 орчим сайтуудад ярилцлага, мэдээ мэдээлэл нийтлүүлэв. Чуулганы тухай мэдээлэл түгээлт 20%
6. Надад хамгийн сонирхолтой санагдсан, ийм юм байх боломжтой юм болов уу гэж бодогсон зүйл бол мэдээлэл энэ орчлонд хэрхэн дамждаг тухай асуудал. Хэд хэдэн улаачийн ярианаас үзвэл бидний хийсэн чуулганы тараалхи мэдээлэл дээр хүрсэн, тэнд бас яриа хэлээ болж буй бололтой. Үүнийг надаас илүү мэдэх олон улаачид байгаа тул ингэсгээд зогсоё. Тэд үгээ хэлэх байх. 50+1%
7. Бөхийн өргөөний суудал дүүргэлт 30% . Дутуу л ажиллаж. Илүү өөр олон гаргалгаа. Илүү олон арга технологи хэрэглэх хэрэгтэй байж
8. Илтгэгчид: 3 илтгэгчийнхээ үгийг сонсож чадсангүй. Хөтөлбөрт тусгагдаагүй 1 хүний хувьсгалч үгийг нэмээд сонсчихов шив. Илтгэлүүдийн сэдвийн боловсруулалт дээр цаашид анхаарах. 80%
9. Урлагийн тоглолт төлөвлөснөсөөс 2 дахин их болж, хөтөлбөрийг бага зэрэг сунжруулж, илтгэгчдийн эрэмбэ дараалал хөдөлгөөнд ороход нөлөө үзүүлчихэв. Тооцоогүй асуудалд бид бэлэн биш байв. 80%
10. Монголын төр, бусад ашиг сонирхолыг төлөөлөх бүлгүүдийн оролцоо. 0%
Монголын эринг эхлүүлэх үүд хаалгыг уг нь томоо нээчих санаатай оролдсон боловч тэвнийн чинээ л завсар гаргах шиг боллоо. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар болон орж дүүргэхийн төлөө улам их зүтгэх хэрэгтэй болж дээ.
ХАМТ байсан, тусалж дэмжсэн, бие сэтгэлээрээ, эд материалаараа, цаг заваараа, нэр хүндээрээ дэм үзүүлсэн ТА бүхэндээ баярлалаа.
2019,11,30
Д.Уламбаяр
 


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхим, Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд” сэдэвт олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Монгол судлал нь Монгол Улсыг хилийн чанадад хамгийн зөв сурталчилдаг, монголчуудын түүхэнд байсан, цаашид байж болох асуудлуудыг тодорхойлдог онцлогтой. Тэр утгаараа энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь монгол хүний итгэл үнэмшлийн ирээдүйг тодорхойлж, монголчуудын шашин шүтэх, эс шүтэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Монголчуудын шашин шүтлэгийн түүх, түүнд тохиосон эмзэг асуудлууд, төр, сүм хийдийн харилцааны тухай хууль; Монгол Улсын төр, сүм хийдийн харилцаанд өгсөн олон улсын дүгнэлт; Монгол дахь шашны байгууллагуудын үйл ажиллагаа; Богд хаан болон орчин цагийн хутагт хувилгаадын талаарх асуудлууд зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр дотоод гадаадын судлаачид илтгэл тавих юм.
 
 

“Номын баяр-дурсамж уулзалт 2019” номын үзэсгэлэн,  худалдаа, солилцоо, хандивын аян арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд УБХИС, ШУТИС, МУИС-ын номын сангууд, БХЭШХ, ҮБХИС-ийн Хүмүүнлэгийн танхим, Төрөл мэргэжлийн цэргийн холбоод, БХЯ, ЗХЖШ-ын ахмадын хороод, Монгол цэргийн музей, цэргийн сэтгүүлчид, баш, оюутнууд оролцлоо.
“Номын баяр-дурсамж уулзалт 2019”-ын үеэр номын зохиолч нарын уулзалт ярилцлага болж, харилцан санал бодлоо солилцож, худалдаа хандивын үйл ажиллагаа боллоо.
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/