Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон хүмүүнлэгийн аян зохион байгуулав. Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, монгол бөөгийн удган Солонго нар удирдаж зохион байгуулжээ.
Яг одоо дуучин МУГЖ Т.Ариунаа маань нөхөр хүүхдүүдийнхээ хамт “суулт” хийж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан суултанд очиж, уулзаж дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монголын төв уул НОЁН уулыг хамгаалах МБНЭ-ийн нэгдсэн их тахилгыг дэмжиж Г.Буяндорж ирж оролцож байсан. Дуучин МУГЖ Ариунаа ч Монголын тэнгэр шүтлэгтэний ЭШХ-ыг зохион байгуулж байсан.
Энэ нэвтрүүлэг цацагдахаас өмнө Соёлын сайд С.Чулуун шүүхэд өгнө хэмээн хоёр удаа сануулсан юм. Шүүхэд “очих” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Бөө буухтай төстэй түвдийн бөөгийн “бомбо” шашны зан үйлээс өвлөн авсан шарын шашны нэгэн төрөл зүйл болно. Түвдээс монголд орж ирсэн юм. Бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд нийлээ олон байдаг.
1. Буддизмыг дарсан улс орон хүн ам нь өсөн, хөгжиж дэвжиж ирсэн нь: Буддизм нь Энэтхэгт үүссэн боловч 5-р зуунаас 13-р зуун хооронд буддизмтэй тэмцэл явуулан, улс орноосоо шахан гаргасан байв. Хятадын Тан улсын Ү Сүн хаан сууринд байх хугацаан/840-846/-даа буддизмыг дарж, 4600 гаруй сүмийг шатаан, 260 мянган ламыг хар болгон, цэрэгт татан, тариалан эрхлүүлэн, гуулин бурхныг нь хайлуулан зоос цутган, төмөр бурхнаар нь тариалангийн багаж үйлдүүлжээ. 945 он бас Хойд Жү улс/951-960/-ын Ши Сүн хаан буддизмтэй дахин тэмцсэн. 20-р зууны том цэвэрлэгээ нь одоогоос ердөө хэдхэн арван жилийн өмнө буюу 1966-1976 оны улаан хувьсгал байв. Япончууд 1868 оны Майжийн шинэчлэлээр буддизм ба үндэсний Шинто шашин хоёрыг салган тусгаарлаж, буддизмыг хязгаарлан Шинтогоо төрийн шүтлэг болгосон. Мөн энэ үеэс эхлэн Япон нь орчин үеийн улс болон хөгжиж эхэлсэн билээ. Солонгос нь бас олон жил уйгагүй буддизмтэй тэмцсэн улс юм. 1392-1897 оны хооронд оршиж байсан Солонгосын хаант улсын үед цөөхөн хэдэн хаадыг гаргавал бүхэлдээ буддизмыг дарж байсан юм.
Манай монголчууд төвдөөс дамжин ирсэн бурханы шашны нөлөөгөөр ч юмуу төвд нэр өгдөг байж. Бид хэд ч бие биенээ дуудаж нэрлүүлсээр байгаад монгол үгнээс ялгагдахааргүй дасал болж. Ингээд эдгээр нэрсүүдийг мэдэхийн хирээр монголчлон орууллаа.
Голдуу бурханы нэрс их байна. Зарим нь нэрэндээ тохирсон бурхан шиг хүмүүс байгаа ч зарим нь буг шиг бусдыг хорлон явдаг хэсэг нь ч байна. Эцэг эхчүүд сайхан хүүхэдтэй болохыг хүсдэг болохоор магадгүй бэлгэ дэмбэрэлийг бодож ийм сайхан нэрнүүд өгдөг байх.
Бид нохойг хүний сайн туслагч, тэр байтугай анд нөхөр гэхчлэн нэрлэдэг ч энэ нөхөрлөл чухам хэзээ, хаана эхэлснийг тогтоож чадалгүй өнөөг хүрчээ. Чонын төрөл, ойролцоогоор 15 мянга орчим жилийн өмнө Евразид анх гэршүүлсэн хэмээн тогтоосон ч яг хаана, хэзээ гэсэн асуудал судалгааны гол сэдэв хэвээр байв. Тэгвэл энэ асуултын тун ч өндөр магадлалтай хариулт олдлоо. Нохойг анх одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн аж.
Корнелийн их сургуулийн профессор Адам Бойкагаар ахлуулсан олон улсын эрдэмтдийн баг анхдагч 165 үүлдрийн 4600 гаруй цэвэр цусны нохойн генийн бүтцийг судлаад гарсан үр дүнгээ National Academy of Sciences-ийн сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэхүү тайланд “Гэрийн нохой анх Төв Азид гэршээд тэндээсээ зүүн Азийн бусад улсуудад тархсан байх магадлал өндөртэй” хэмээн дүгнэсэн байсан талаар олон улсын мэдээллийн хэрэгслүүд уламжилсан юм. Эрдэмтдийн багийн ахлагч Адам Бойка “Нохойг анх Төв Азид, одоогийн Төвөд, Монголын нутагт гэршүүлсэн гэж бид үзэж байгаа” гэж мэдэгдсэн талаар ч уг мэдээлэлд дурджээ.
Х.Батсайхан
Өнөөдөр билгийн тооллын 17-р Жарны хотол төгс цагаан хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын шинийн 8 ны өлзий билэгдэлт шарагчин гахай өдөр.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22 ны энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож ес эхлэнэ.
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.