Уншиж байна...

Нэгэнт сүхбаатар аймагт ирсэн болохоор байгалийн болон түүхийн замаар аялсан билээ. Аялалаа шууд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн богд уулаас баруун хойш 14 километрт орших талын агуйнаас эхлэв. Угийн байгалийн тогтолцоогоор байсан агуй, эргэн тойрон хашаа, зам, шат, дотор талдаа нуралтаас хамгаалсан багана зэргээр ихээхэн өөрчлөлт орсон байв. Бид агуйн дэргэд дурсгалын зураг авахуулсан билээ. тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тусдаа тасалгаатай агуй оршино. Орох амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно.

Олны дунд явуулсан судалгаанд үндэслэн Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг Монгол Улсын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Үндэсний бренд болох “Нисэхээр завдаж буй шувууны дүрс ба Могнолчуудын хөгжил, мандан бадрахыг бэлэгдсэн загасны дүрслэл бүхий бидний өвөг дээдсээс өвлөж авсан билгүүн гүн ухаан”-ы илэрхийлэл болсон “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” өргөмжлөл цомын хамт гардуулан өглөө. 

Шагнал олгох ажиллагаа “Улаанбаатар” зочид буулын их танхимд болсон бөгөөд шагналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Чанцал нар гардан авсан байна. Энэ шагнал нь МБНЭ-д олгож байгаа анхны шагналаараа онцлог юм.
Д.Төмөрөө

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайхан өдөр тахилга сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн улаач хөх тамгат зайран удган нарын хамтран хийсэн зан үйл арвин сайхан болж өнгөрлөө. 

Олон сайхан тэнгэрийн улаач нар ирсэн, шүтлэгтэн түмэн цугларсан олон тахилга, тайлга болж үе, үеийн зон олны буян заяаг тэгшилсэн сайхан зан үйл боллоо.
Чингэлтэй хайрханы тахилга тайллага өргөн дэлгэр боллоо. Энд бөөлсөн улаач нар түүний шавь нараар олон түмэн бахархаж байна.

 

 

 

120827425_3128459237280323_8322269407653360245_n
120827425_3128459237280323_8322269407653360245_n
120956709_3128459157280331_4052251533295497359_n
120956709_3128459157280331_4052251533295497359_n
1
1
2
2
Previous Next Play Pause
120827425_3128459237280323_8322269407653360245_n 120956709_3128459157280331_4052251533295497359_n 1 2

Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Мөн наадмын нээлтийн киногоор шалгарсан байна.
2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” шагналуудыг тус тус хүртсэн билээ.
Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан.
Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тоглосон юм.

 

МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Энэ аялалын зорилго бол БНХАУ-д Чингис хааны нэрээр юу бүтээсэн байна, бид ямар түвшинд байна гэдэгийг нүдээр үзэж, дотроо тунгаан бодох зорилт байлаа. 

2013 оны 11-р сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн зургаадугаар хуралдаанд “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд” гэсэн илтгэлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тавьсан билээ. Тэр хэлсэн үгэндээ “Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.

Халх голын ялалтын үеэр Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөийн их удган Гэрэлтуяагийн онгодын өргөөнд хүндэтгэл үзүүлж, зочилсон билээ. Чойбалсан хотод байх хугацаанд зав чөлөө багатай байсан боловч бид зүүг хязгаарын гол төв болсон Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажилтай танилцсан билээ.
Хаана хаанаа ажил эхэлж байгаа болохоор хэн нэгэндээ санхүүгийн дэмжлэг өгөх боломж муутай. Өнөөдөр ч өөр өөрсдийгөө авч явах хэмжээнд л байна. Бид эхлээд улаач нарынхаа хувта бодсон сэтэхүйг даван туулж байж, ажил урагшлах болно. Тэр болтол их хугацаа шаардана. Өөрсдөө хармаа хоосон атлаа олоод ирсэн хөрөнгө оруулалтыг доромжлоод хөөгөөд явуулчихна. Тэгэхлээр өөрсдөө зүтгэх ганц зам үлджээ.

ХАЛХ ГОЛД

2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Ялалтын хөшөө, 90 баатрын хөшөө, 80 баатрын хөшөө, Яковлевын танкчдын дурсгалын хөшөө, Мөнхийн дархан хил, Монголын дайчдын дурсгалын хөшөө, Цэргийн удирдлагын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцлоо.

Бусад мэдээ

Mar 30, 2024 127

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/