МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ЗУРГААДУГААР)

70. Бөө улаач өргөл барьц авахдаа нэг хэвийн тогтсон хатуу үнэ ханш тогтоож болохгүй. Мөнгөн орлогын хойноос хэт хөөцөлдөж шунавал онгодын шид увидас сулардаг гэдгийг хатуу санах.
Амиа бодсон сэтгэлд
Ад шүгэлдэг
Олноо бодсон сэтгэлд
Онгодын хишиг буян хур мэт
Хуралдан буудаг (Онгод тэнгэрийн айлдвараас)
71. Бөө улаач өргөл барьц авахдаа тахүнийхээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зан үйлд тохирсон барьцыг авах. Гэвч хүний баярлаж талархсан сэтгэлийн өргөлд хязгаар байдаггүй. Өргөл барьцыг өгөхдөө аливаа хүмүүн нь харамсаж харамласан сэтгэлээр өгөхийг цээрлэх. Харин чин сэтгэлийн угаас хүндэтгэн өгсөн өргөл байх ёстой.
72. Хараал жатга хариулах, олон хүний хэл ам дарах, онгод тэнгэртэй холбоотой зам засах зэрэг маш хэцүү хатуу бэрх заслыг хийгч улаачийн аминд халтай заслууд байдаг ба аргагүй тохиолдолд онгод тэнгэрийн хүсэлтийг харгалзан үзэж өргөл барьцыг авдаг.

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts