Өмнөговь аймагт ажиллав.

Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн түүхэн уламжлал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол улсын хөгжлийн түүхэнд Монгол бөөгийн гүйцэтгэсэн үүрэг, гайхамшигт тохиолдлууд, тулгарч байсан хүнд сорилтууд, манжийн төрөөс бөөг мөхөөхийн тулд хийсэн харгис бодлого, бөөгийн хөгжлийн түүхэнд балархай байсан 300 орчим жилд бөө ямар замаар явсан, сүүлийн зуунд бөө нар хэрхэн хэлмэгдэлд өртөж байсан тухай ярив. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол бөөгийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, МБНЭ байгуулагдсан түүхэн шалтгаан цаашид хийх ажлын талаар танилцууллаа. 2014 онд эхний нэгдсэн Их тахилга Өмнөговь аймагт хийгдэх болсонтой холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун Монгол бөөгийн “Тэнгэрийн улаач” нарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар ярьлаа.
Уулзалт халуун дотно, элгэмсэг сайхан болж өнгөрөв. Уулзалтын дараа ч уг уулзалтад оролцсон МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Я.Мөнгөнсувд зарим хүмүүсийн асуудалд биечлэн хариулт өглөө.
Уулзалтын явцад МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилга, арга хэмжээ, уулзалт, аялалын талаар фото мэдээлэл хийсэн байна.

djmedia:86

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts