Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал xайрхан хэмээх тахилгат овоо бий. Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.
Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.
Бидний зорьж ирж теле нэвтрүүлэг бэлтгэсэн сум бол Өмнөговийн Хүрмэн сум байлаа. Зэвсэгт хүчний анги биднийг байгаа боломжоороо угтаж авсан. Энэхүү ангид миний бие хил дагуу тойрохдоо олонтой ирсэн билээ.
Хүрмэн сум нь 1923 оны байгуулагдсан нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан. Тус сумын нутаг нь хойноос урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо, зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг 180 гаруй төрлийн ургамал бут сөөг ургадаг . Газрын хөрсөндөө цагаан ,шар алт, нүүрс, давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.

Leave a Reply