ДАЛАЙ ЭЭЖИЙН ТАХИЛГА-2022 Нэг. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ТАХИЛГА-2022 1. ОЧИХ ЗАМД

Булган аймагтаа дэд бүтэц, хүн амынхаа нягтарлаар тэргүүлдэг сумдын нэг Хишиг-Өндөр юм. Тус сум нь лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Мэдээлэл соёлын төв, улсын тэргүүний “Бялзуухай” цэцэрлэг зэрэг төр төсвийн газруудаас гадна, ХААН ба Төрийн банктай 24 цагийн цахилгаанд холбогдсон. Сумын эдийн засаг, үйлдвэрлэлийн бааз суурь нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл ба бизнес худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хатуу зөөлөн оёдол, дархан, засварын газрууд, жижиг үйлчилгээний цайны газрууд, дугуй засвар, зочид буудлууд дээр тогтож байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь анх Дайчин Вангийн хошууны Сундуй гүний хошуу нэртэйгээр байсан. Хишиг-Өндөр сум нь Дархан хаан, Бүрэнхаан, Хишиг-Өндөр гэх 3 уулаар хүрээлэгдсэн. Уулархаг бүсэд оршидог бөгөөд Хужирт болон Мааньт голын хөвөөнд байдаг. Сумын хойд хэсгээр Орхон гол урсан өнгөрдөг. 245,5 мянган га газар нутагтай, далай түвшингээс дээш дунджаар 1300 метр өргөгдсөн ойт ба тал хээрийн бүсэд багтдаг.
Улаанбаатар хотоос 300 км зайтай оршдогоос 60км шороон зам, 240 км нь засмал зам. Булган аймгийн төвөөс 73км зайтай оршдогоос 35км нь шороон зам юм.
Дараа нь Булган хотод очиход наадамчин олон нисэхийн талбайн орчимд бужигнаж байлаа. Ийнхүү баяр наадам тэмдэглэсэн газруудаар орсоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очив.

djmedia:570

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts