Энэ нь говийн нөхцөлд томоохон үзүүлэлт болдог. Булгийн эргэн тойронд Сибирь хармаг, улаан гоёо, бажууна буюу намхан гишүүнэ, хулангийн ундаа, аргалийн ундаа буюу Потанины хотирийн гялгар дэрс, ширэг зэрэг ургамалтай.
Наран даацаас чанх хойш 30 орчим км зайд Алтан уул харагдана. Алтан уулын өвөр хонгилууд нь үлэг гүрвэлийн олдвор бүхий нутаг бөгөөд Наран даац, Алтан уулын орчин нь Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамаардаг.
Наран даацын эргэн тойрон дахь цав, цонжуудад элдэв төрлийн үлэг гүрвэл, эртний амьтан ургамлын үлдэгдэл өнөөг хүртэл байсаар түүнийг судалсаар байгаа юм.

Leave a Reply