НИСЭХ ОНГОЦНООС ХИЙСЭН ФОТО СУРВАЛЖЛАГА

Хоёр дахь нөхцөл нь орчлонгийн гэрэлийн таатай байдал нөлөөлөв.
Монголын уудам тал ард хоцорч уулархаг газар харагдах болсон Бээжингийн наахан байдаг их уулс, бидний нэрлэдгээр Жанжхүүгийн даваа, Чуулалт хаалга хүрч ирсэнийг илтгэнэ.
Удалгүй Бээжин хотын усны нөөц том нуур харагдаж эхэлмэгц цаахан нь Цагаан хэрэм харагдана. Их уулсын оройг эмжин баригдсан Цагаан хэрэм онгоцноос тод харагдана. Миний хамгийн сайн мэдэх Бээжингээс Эрээний зүгт гардаг, Бээжингийн их уулын дундуур тавьсан төв зам харагдлаа. Энэ замаар 30 гаруй жил аялжээ.
Их уулсын ар талыг барин нисэх онгоц Бээжин хотын хойд хэсгээр даялан явсаар нисэх буудалд дөхлөө. Хотын хойд хэсгийн барилгажилт, хороолол нэн тодорхой харагдана. Ганцхан хуучин хороолол үлджээ. Бээжин хоттой танилцаж явахад хотын хөгжлийг харуулсан хуучин хорооллуудыг онцлог байдлыг харуулж зориудаар үлдээсэн байдаг. Тэгэхдээ тэр хэсгээ жуулччидад зориулан үлгэр жишээ тохижуулсан байдаг билээ.
Нисэх онгоц газардаж эхэллээ.
Нисэх буудлыг бүхэлд нь зургандаа буулгах азтай мөч тохиож байна. Аливаа зураг авахад таатай нөхцөл бүрдэх шаардлагатай болдог. Тийм нэг боломж, нөхцөл энэ удаагийн аялалд тохиов бололтой. Тэгээд та бүхэнд өргөн хүрээнд Бээжин хотын ар хэсэг, нисэх буудлыг тодорхой харуулж чадлаа.
Хятад нисэх буудлын чадамжаараа дэлхийд тэргүүлэх зорилго тавьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадаж байгаа билээ.

djmedia:869

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts