Зургаа. БӨӨГИЙН ОВООНД ЗАЛБИРАВ.

Охиныхоо ажилд чин сэтгэлээсээ тусладаг С.Энхмаа удганы аав Сугар гуйад гүн талархал илэрхийлье. Олон тахилгад түүний оролцоо охиноосоо дутуугүй байсан. Булган сумын нутгаас Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа биднийг үдээд үлдсэн билээ. Дараа жилийн тахилга хүртэл баяртай хэмээн ерөөл дэвшүүлж үлдэв.
Өмнөговь аймагт хийсэн аялал Булган сумын нутагт байрладаг Бөөгийн овооноос хөдлөөд өндөрлөж байна. Эндээс баруун зүгт хөлгийн жолоог залж, Өвөрхангай аймгийн өмнө талын Богд сумаар дайрч Баянхонгор аймгийн Баянлиг сум очно.
Өмнөговь аймгийн Булган сум нь 1952 онд байгуулагдсан. 249.8 мян.га нутаг дэвсгэртэй Алтайн уулархаг нурууны төгсгөл болох оршдог бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг говь, тал хээрийн бүс эзэлдэг. Нутаг дэвсгэрийн 19.7 хувь нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын улсын туснай хамгаалалттай бүс нутагт хамрагддаг.
Булган сум нь Байгалийн үзэсгэлэнт Баянзаг, Төгрөгийн ширээ, Хадатын рашаан, зэрэг газар нутагтай. 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан махан ба өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн орд бүхий Баян заг, Төгрөг, Алаг цав, Авдрант зэрэг газар, Булгатай Хавцгайтын хадны сүг зураг, чулуун зэвсгийн үеийн орд газруудтай.
Газрын хөрсөндөө хаш мана, гартаам болор, чүмчигноровын баялагтайгаараа олны хайр анхаарлыг татсан үзэсгэлэнт байгальтай. Эрэг булаг болон Хүрэн тойром зэрэг газруудад 23.4 мянган гаа газарт заган ой ургадаг.
Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг хярс, чоно, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд бий.

djmedia:223

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts