Хэдэн зуун шавьтай бөө хүний хариуцлага их, бас зовлон ч их бий. Тэдний хувьд тэнгэрийн өмнө шалгуурт орох цаг хугацаа иржээ. Цаг үе бүхнийг тодорхойлно.
Сүүлийн жилүүдэд манайхан бөө, удган шүтдэг болоод байгаа. Юм л бол лам эсвэл сайн гэсэн бөөг зорьдог.
Энэ хэрээр өөрсдийгөө бөө хэмээн нэрлэж, хэдэн “цаас” өвөртлөөд авах coнирхолтой улсууд ч олшрох болсныг холбогдох байгууллууд мэдэгдээд байгаа. Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрладаг байрны зургаан давхрын тагтнаас иргэн А гэгч уржигдар “Бөөгийн онгод орлоо” хэмээн дэггүйтэн үсэрчээ. Азаар тэрээр амьд гарсан ч эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ мэт бөөгийн нэрийг ашиглан эрсдэлтэй алхам хийдэг улсууд цөөнгүй дуулдах боллоо. Ямартаа ч тагтнаас унаж гэмтсэн бөөгийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Харин иргэн А одоогоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
Ч.Уянга
Leave a Reply