ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХӨХ АРГАЛ ГЭМТЭЙ

Би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ.
Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочин руугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяа руу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ.
Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts