Category: Үндэсний соёл, зан үйл

  • ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАН ҮЙЛ

    БИТҮҮЛЭГ САЙХАН…
    Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрийн мэнд ээ!
    Өнөөдрийг БИТҮҮН
    Идээг нь БИТҮҮЛЭГ
    Идэхийг нь БИТҮҮЛЭХ
    Ихдүүлэхийг БИТҮҮРЭХ гэмой.
    Нүүр номынхоо эрхэм хүндэт найзууддаа Мэхийн ёсолж, гэгээн бүхний дээдийг хүсье ээ! Та нар минь сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!
    Аа тийм, тавгийнхаа идээг зөв тааруулж зассан биздээ.

  • БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

    4. Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
    5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
    6. Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.

  • САР ШИНЭЭР ХЭРХЭН ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН МЭНДЛЭХ ВЭ?

    – Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу? гэхчлэн хөөрөлдөөд хөөргөө харилцан солилцон тамхилж мэндээ мэдэлцдэг.
    Хөөргөөр тамхилахдаа бие биенээ харилцан ойлголцдог төдийгүй хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана.
    Анх монголчууд гаанс солилцон мэндлэх ёс заншилтай байсан бөгөөд энэ нь уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.
    Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцоно.
    – Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа эртний ёсыг баримтлан гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилна.
    – Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцоно.
    – Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог.
    – Хөөрөг солилцох өс нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ
    хандаж буйн дохио юм.
    – Залуу хүн ахмад буюу хүндтэй хүнтэй эхэлж мэндчилж тамхилна.
    – Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүү хүн нь хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина.
    – Негөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгч солилцоно.
    – Энэ үед дүү хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авна.
    – Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж,
    өөрөө нэг үнэрлээд ахмад настан буюу хүндтэй хүндээ өгнө.
    – Энэ нь чөлөөтэй ярилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын билэгдэл болно.
    – Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Заавал татах албагүй.
    – Ингэхдээ толгойг нь бага зэрэг чангалдаг.
    – Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй хэрэг.
    – Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.

  • ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ Ч МАНАЙХ

    Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
    Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
    Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    -Ер нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.
    Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.

    djmedia:881
  • ЧОЙ. ЛУВСАНЖАВ БАГШИЙН “ХЭЛ СУРАХ ТУХАЙ” СУРГААЛААС…

    5. Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн тусгүй нүнжиг жудаггүй юм болно.
    6. Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний гадартай болох төдийгүй дотортой болчихож байна. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан.
    7. Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих буюу амралтаа аваад алга болно. Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчихаагүй байсан цагт уг сурах гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй.
    8. Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой адил.
    9. Ихээхэн уншаад байхаар үг аяандаа нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс зайнаас ардаас нь хараад ч “манай нөгөөх” байна хэмээн хэлж чаддагтай эгээ ижил.
    10. Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох учир цээжлэх гэж явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авхаар болчихно.
    11. Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх авхаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй. Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай.
    12. Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон, дэмий юм санаж, дэмий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий.

  • ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН

    Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур нь бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн шүтдэг. Отгонтэнгэр уулын салбар болох Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны Алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтэй, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог. Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ. Отгонтэнгэр ууланд нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Мөн Отгонтэнгэр уулын дархан цаазат газарт 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг.