Хамгийн их ойжиж байгаа газрыг дурдвал Өмнөговь аймгийн төвийн хойд хэсгээр 600 га талбайд мод усалгаа, Төв аймаг Лүн сумд 600 га талбайд мод усалгаа, Багануур дүүрэгт 120 га гэх зэрэг газрууд байна. Энэ жилд Дорноговь, Ховд, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ мөн Улаанбаатар хот орчмоор гээд хэд хэдэн аймагт энэнхүү буянтай ажлаа хийжээ. Хамгийн том ажил нь Сэлэнгэ аймгийн нутгаар 7 сумаар нийтдээ 130 га газар хүлэмж барьж, Шаамар сумын нутагт 1500-аад мод тарин иж бүрэн усалгаатай зуны 30м хүлэмжтэй аж ахуй байгуулж хүлээлгэн өгчээ.
Түүний энэ их олон жил эх орон, газар шороондоо хийж буй буянтай ажлыг нь төр засаг үнэлж Залуучуудын хүндэт тэмдэг, Ой модны салбарын 90 жил одон тэмдэг, Байгаль орчны яамны салбарын тэргүүн, Хөдөө аж ахуйн яамны жуух, ХАА яамны салбарын тэргүүн, Баянгол дүүргийн хүндэт жуух, мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ. Манай залуусаас төрийн одонгоор шагнагдсанд бид баярлаж байна.

Leave a Reply