Орчин үеийн сонгодог загваруудаар баригдсан брэнд худалдааны төвүүд нүдэнд содон, хүн ихтэй харагдана. Өмнөд хөрш нэгэнт хөгжлийнхөө эрчийг авч, хурдацтай хөгжиж байна. Бид тэднийг янз бүрээр муулж, ад үзэн шоолсоор хөгжлөөрөө хол хоцорлоо.
Бээжинд ажил хэргийн уулзалтууд амжилттай өрнөсөн. Цаг хугацаа харуулна.
Бээжингээс Хөх хот зорьлоо. Манайхан анх метро байгуулахаар зарлаж байхад өвөрмонголын Хөх хот шууд л ажил хэрэг болгосон. Тун удахгүй Хөх хотын метро ашиглалтад орно. Одоо төв замуудын дагуу метроны байгууламжууд ажиллаж, их ажил ундарч байгаа нь харагдана. Автозамуудаа давхарлаж, эртнээс машин замын ачаалалаа хөнгөлөх асуудлыг цаг үед нь шийдвэрлэж байна. Хөх хотыг тойроод олон арван жуулчлалын төвүүд ашиглалтад оруулсан байна. Бүх үйл ажиллагаа төлөвлөлтийн дагуу хийгдэж, эдийн засаг эрчимтэй урагшилж байна.
Далан хар уулын өмнө тал, хотын хойд хэсгээр орон сууцны орчин үеийн хороолол сүндэрлэн босчээ. Хотын өнгө зүсийг эрс өөрчилсөн орон сууцны хороололууд өвөрмөц төрхөөр баригдсан байна.
Хурдны галт тэрэг Хөх хот-Ордос хотын хооронд аялж эхэлжээ. Өмнө нь автомашинаар бүтэн өдөр аялж очдог байсан газар одоо хэдхэн цаг давхиад очих болсон байна. Бүтээн байгуулалтын хөгжлийн эрчим гэж энэ билээ. Манайханы хоосон ярьдаг, өмнөд хөршийнхөн бүтээдэг хоёрын ялгаа ийм маягаар амьдрал дээр харагдана. Шинэ жилийн баяраар өмсгөлөөрөө гоёсон Бээжин, Хөх хотын зураглал ийм байлаа.
Д.Хүрэлбаатар

Leave a Reply