БУРИАД, ГОРЬНЫ АЛТАЙД АЖИЛЛАВ-2012

Дараа Уулын Алтайд уригдан очиж, бөөгийн тахилгын зан үйл хийсэн байна. Тахилгын зан үйлд цөөнгүй орны төлөөлөгчид оролцсон байна.
Энэ нутгийн талаар тодотгоход хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 дугаар зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн нутаг дэвсгэрийг “Ойрад Монголын Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Тийм ч учраас үлгэр домог, туулийн ертөнцөд нь энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts