Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаанд Өмнөд Солонгосын бөө нар оролцов

.
2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 20.00 цагаас“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж,урлагын тоглолт хийж,оролцогсод сэтгэгдлээ ярьж, гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга, Тахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсоноос 2000 орчим нь Бөө нар байлаа.
Ийнхүү “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө.
Тахилга, тайллагын ажиллагаа дууссаны дараа 12.00 цагаас БНСУ-ын бөөгийн хамтлаг өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолтын ажиллагаа хийв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтай Цеодосиа Фергусон, Япон Улсаас ирж оролцсон Кевин Тюрнер, БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль нарт дурсгалын зүйл гардуулсан байна.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts