Хил гараад Буриадын нутаг өвлийг давсан намрын өнгөөр шаргалтан харагдана. Бага зэрэг ногоо цухуйсан нь шинэ цагийн өнгийг илтгэнэ. Зам харгүй саадах зүйлгүй явсаар Улан-
Манай баг 14-үүлээ болсон байлаа. Маргааш арга хэмжээ эхлэх учраас дахин хоцрохыг хүссэнгүй. Явсаар бүрэнхий болохын үед тахилга хийх газарт ирлээ. Биднийг угтан авч, оройн зоог барилаа. Дараа нь биднийг буудлын өрөөнүүдэд хувиарлан байрлууллаа. Эндэхийн буудлын үнэ нь 800 рувль бололтой. Ярилцсаар 600 рувль төлөхөөр болов. Бид үнэ бичиж байгаа нь дараа дараагийн монголын аялагчдад аян замын тооцоо, төлөвлөлтөд тус болох болов уу хэмээн бичиж байна.
Өглөө босч эргэн тойрноо анзааран харлаа. Бид Байгал далайгаас холгүй орших аялал жуулчлалын хотхонд байрлажээ. Байгал далайн өмнөд эрэг тэр чигтээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулан газар олгож, зочид буудал, хоолны газар байгуулжээ. Улсаас дэд бүтэцийг анхаарч, авто засмал зам, цахилгааны асуудлыг байгуулж өгсөн байна. Хашаа байшингийн өнцөгт нэг гагаас дээш газрын хэмжээ заасан газар худалдах зар бичээстэй харандана. Иргэд ч хөрөнгө оруулж хамтарч ажиллах түнш хайж байгаагаа мэдэгдэнэ.

Leave a Reply