
Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяагийн удирдсан, Отгонтэнгэр хайрханд Дорнодын Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүд, Гандан уулын тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Отгонсүрэн, Амгаланням (хожим тахилгад толгойлж бөөлөхөө таслаж, цол буурсан), Бурхан халдун хайрханы тахилга болон Хөх уулын тахилгад Монгол бөөгийн их зайран Болд толгойлон бөөлж байсан түүхтэй билээ.
Буриад бөө нар чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байдаг.
Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Эн ёсын дагуу өмнөх өдөр нь Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн өргөх шүүсээ бэлтгэх зан үйлийг хийсэн байдаг.
Буриад тамлаг цуурайтан их тахилга эхэлсэн. Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн толгойлон бөөлж, түүний араас шавь, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа тэргүүлж бөөлсөн билээ.
Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол буриад бөөгийн онцлогыг харуулж бөөлсөн бол Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа Халх бөөгийн жачгаар бөөлсөн нь содон байлаа.
Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн бөөлөлтийн зан үйл хийхдээ Монгол буриад бөөгийн онцлогыг тусгайлан тайлбарлаж байсан нь улаач, шүтлэгтэн нарт ойлгоход дөхөм байлаа.
Тэнгэрийн тахилгын төгсгөол цугларсан олон ая дуугаа өргөн онгодоо баясан цэнгүүллээ.

Хуран цугларсан олон улаач нарын хуурын түрлэгт хайрхадын савдаг баясан цэнгэсэн. Өмнө ирж залбирч байхад цагаан янгир гарч ирж билээ. Түүнийг нэгдсэн их тахилга хийх хүслийг хүлээн авч байна гэж үзсэн билээ. Тэгээд ч энэ удаагийн МБНЭ-ийн нэгдсэн тахилга хийгдэж байгаа энэ билээ.
Их газрын чулуу Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц, Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн дөч гаруй агуйтай, “Эхийн умай”, “Уст хад” тахилгын өргөлд баясан хэнгэрэгийн дуу цуурайтан ариусгаж байлаа.
Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.
МБНЭ-ээс Хайрханд өргөл өргөхдөө Монгол нэрмэл архи өргөж байх, хадаг бус цуудар өргөх шийвдэр гаргасан билээ. Хайрханы овоонд идээний дээжээ тусгайлан томилсон зайран, иргэд овоонд өргөж, хүргэснээр Хайрханы тахилга өндөрлөсөн юм.

4. Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
6. Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.
Бөөгийн тахилга ёсонд долоон бурхан одыг долоон өвгөн хэмээн хүндэлдэг. Залбирахдаа “Харсан тэнгэр 7 өвгөн, Хамгийг тэтгэгч атаа 5 тэнгэр, Дорд лусын 8 аймаг минь авралдаа багтааж хайрла, ач тусаа үзүүлж хайрла” хэмээн од эрхэс, онгон шүтээнээ дуудаж, долоон өвгөн одондоо мөргөж залбирдаг.
Монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэж, тэнгэрийн бурхад газар лусыг баясган, буян хишиг, ажил үйлс, амьдралын зам мөрөө даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай.
Монгол эмэгтэй хүн сүү саалийнхаа дээжийг үдэш орой Долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун ам бүл, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг. Аян жинд яваа хүмүүс хоноглохдоо хоол хүнснээсээ оддын тоогоор хувааж долоон бурханд өргөдөг. Мал сүргээ хээр хонуулбал чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж Долоон бурханд тахил өргөдөг байжээ.
МБНЭ-ийн хувьд өвгөн долоон одонд бөөлөх нь залуу улаач нар бөөгийн эрдэмд хэрхэн суралцсанаа батлан харуулах бөөлөлт болгосон билээ. Энэ ажиллагаанд бөөгийн багш нар идэвхитэй оролцож Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо олны өмнө батлан харуулах шавийнхаа бөөлөлтийг олонд толилуулж үнэлгээ олон түмний үнэлгээ авдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн Долоон өвгөн одны тахилгад:
Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад:
Анхмаа-Удган
Пагма-Орлом-Удган
Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд
Батзул-Удган
Б.Энхзориг-Зайран
Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд
Баасанжав-удган
Энхтүвшин-Удган
Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд
Алтанчимэг-Удган
Эрдэнэцэцэг-Удган
Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд
Тамжид-Монгол бөөгийн тэргүүн зайран
Мөнх-Очир- Монгол бөөгийн тэргүүн зайран
Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд
Аюуш- Монгол бөөгийн зайран
Отгонжаргал-Удган
Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд
Байгальтөгс- Монгол бөөгийн тэргүүн Удган
Энхцэцэг-Удган нар бөөлсөн.
Уламжлалт дэг жаягийг баримтлан бөөлдөг залуу үе төлөвшин бий болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Мөн энэхүү зан үйл нь үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл Долоон бурхан одонд зориулж ёслол үйлддэг бөгөөд уг ёсыг үйлдэхдээ найр үүсгэн долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцуулж, насанд хүрэгчдийг оруулдаггүй журамтай. Гэрийн өрхийг бүтээн, харанхуйд ууж идүүлэн хөгжөөн шуугилдуулж, дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэнэ. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа хэрэг бөгөөд Долоон бурхан одыг долоон хүүхдээр төлөөлүүлэн шүтэж, үр хүүхэд заяахыг сүсэглэдэг.

– Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу? гэхчлэн хөөрөлдөөд хөөргөө харилцан солилцон тамхилж мэндээ мэдэлцдэг.
Хөөргөөр тамхилахдаа бие биенээ харилцан ойлголцдог төдийгүй хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана.
Анх монголчууд гаанс солилцон мэндлэх ёс заншилтай байсан бөгөөд энэ нь уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцоно.
– Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа эртний ёсыг баримтлан гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилна.
– Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцоно.
– Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог.
– Хөөрөг солилцох өс нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ
хандаж буйн дохио юм.
– Залуу хүн ахмад буюу хүндтэй хүнтэй эхэлж мэндчилж тамхилна.
– Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүү хүн нь хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина.
– Негөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгч солилцоно.
– Энэ үед дүү хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авна.
– Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж,
өөрөө нэг үнэрлээд ахмад настан буюу хүндтэй хүндээ өгнө.
– Энэ нь чөлөөтэй ярилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын билэгдэл болно.
– Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Заавал татах албагүй.
– Ингэхдээ толгойг нь бага зэрэг чангалдаг.
– Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй хэрэг.
– Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.