Дэлхийд бидний гайхуулах мөнхийн цэнхэр гучин гурван их говийн хойд хаалга болох Өвөг дээдэс, өтгөс буурлуудын минь төв нутаг, хадат байгалийн цуглабар, говь нутагт тэр бүр таармааргүй хад, чулуун тогтоц бүхий Их газрын чулуу босоо, Бага газрын чулуу хэвтээ тогтоцтой газарт очсон. Энд сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтныг нэрлэж болно.
Бага газрын чулуу аймгийн төвөөс баруун хойш, Сүм хөх бүрдээс холгүй Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд оршдог, эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.
Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.
Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь хэн хүний сонирхол татна.
Бага газрын чулуунд очсон аялагчид, жуулчид, амрагчид Сөдөтийн аманд буудаллах дуртай. Энэ аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэсэн гэдэг. Сөдөтийн амнаас 1 км зайд орших 18 метр урттай агуй бол Жаргалантын агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явдаг онцлогтой. Бага газрын чулуунд ирсэн хүн бүр Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд орших нүдний рашааныг андахгүй. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь рашаан урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Энэ нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.
Бага газрын чулууны ноён оргил бол Тахилгын хавцал. Далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн, сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчих нь бий. Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг түшиглэн Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, Багзрын чулуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.
МБНЭ-ийн цуваа оройн нар хэвийх мөчид залбирал хийх газарт буудалсан билээ. Салхи үл мэдэгдэм намуухан говийн шөнө өнгөрлөө. Газраа шинжин залбирал хийх газраа сонголоо. Их газрын чулуунд хийх нэгдсэн их тахилгыг хийхийн тулд Бага газрын чулууны савдагаас зөвшөөрөл авах залбиралыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар тахилга толгойлон хийх улаач нар хамтран хийлээ.
Author: admin_shaman
-
БАГА ГАЗРЫН ЧУЛУУНД ЗАЛБИРАХЫН УЧИР
-
ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ БИДНИЙ ТЭМЦЭЛ ЭХЭЛЖ БАЙНА.
Асуудлаа хэлэлцэнгүүт МБНЭ-ийн гишүүд тогтсон газартаа Нэгдсэн тахилга, залбиралаа хийлээ. Нгэдсэн тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран П.Эрдэнэбаатар хуяглан босч, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн дээд Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган А.Оюунтуул нар тэргүүлэн бөөлж дэмжлээ.
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛТ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ГОЛОМТ, ОНГОН БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА.
Өндөр хөгжил бүхий дэлхийн зарим улс орнууд өөрсдийн байгалийн баялагаа ашиглаж дуусчээ. Эдгээр улсууд хөрсөн доорхи баялагаа олон жил ашигласнаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн байдаг. Тэд одоо хөгжлийн цаашдын бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэхэд түлш, эрчим хүч, баялагийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Тэгээд буурай хөгжил бүхий улс орнуудаас эрчим хүчний түүхий эдээ авах хүсэл зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.
Он жилийн уртад америк, япон, францын эрдэмтэд цөмийн бага оврын станцыг бүтээж анхны хувилбарыг монголын уудам талд байгуулах санал дэвшүүлсээр ирсэн. Чихэрийг амтыг нь мэдрээгүй, идээгүй байхад сайхан харагддаг.
1960-аад оны сүүлчээр Пенсильвани дахь Three Mile Island атомын цахилгаан станцын эргэн тойронд цацраг идэвхт хий ялгарсан. 1979 оны 3-р сарын 28-нд Чернобылийн цөмийн сүйрэл, 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс болж Фукушимагийн цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон.
Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман улс өөрийн нутагт байгуулсан 43 атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ. Түүний гол шалтгаан нь “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй.
Эдгээр хямрал, сүйрэл нь цөмийн өндөр технологитой хэмээн үнэлгээтэй улсуудад болсон байна. “Шар тийрэн”-г босгоод энэ мэт асуудал үүсвэл бид яах вэ, хэн хариуцах вэ, хэн туслах вэ, үүнийг даван туулах бидний эдийн засгийн чадавхи хир билээ гэсэн асуултад хариулт өгөх шаардлага урган гарна.
Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
Монголын минь уул, усны Лус, савдагийн эзэд минь СОНСОХТҮН:
Хүчирхэг их савдаг, хүний амьдралын эх болсон Лус минь хуйлран хөдлөх болтугай. Хүний, эдийн шуналаар хөдлөгчдийг хүслийг хязгаарлах болготугай.
Энэ мэдээ танд хүрсэн бол гурав хоногийн дотор байгалийн содон үзэгдэл эсвэл хур бороо буулган хариугаа илэрхийлнэ үү.
Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
МОНГОЛЫН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШҮТЛЭГТ УЛААЧ НАР
Хутганы ир, Хар бар өдөр буюу 2023.06.13-нд
Ийнхүү Монголын Мөнх хөх тэнгэрээ шүтдэг улаач нар Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон байгалиа хамгаалах тэмцэлд Лус савдагаа эрчлэн босголоо. Хэрхэхийг тэнгэр мэднэ.
-
МОНГОЛ ДАХ ШАШИНЫ УДИРДЛАГУУД УУЛЗЛАА
Уулзалтад оролцогчид тодорхой сэдвээр санал бодлоо солилцож, тулгамдсан асуудлаар өөрсдийн саналаа танилцууллаа.
МБНЭ-ийн тэргүүн Д.Жаргалсайхан Монголын үндэсний шүтлэг бөө мөргөлийн талаар тулгамдаж буй асуудалд хэрхэн хандах талаар санал бодлоо илэрхийллээ. Энэхүү уулзалт нь түүхэн үйл яьдлын гэрч болон үлдэнэ.
Уулзалтад оролцогчид дурсгалын зураг авахууллаа.
-
ЛУСЫН ЭЗНИЙГ БУЗАРЛАСАН ‘НОГООН’ ГҮРСЭД ГЭГЧ ГОЛОМТООРОО CVЙРЧ ҮЛДЖЭЭ
Нэлээд орой болчихсон байсан юм байх. Малаа услаад дуусах үест цагаан гэгээ тасран бүрий болж байжээ. Гэнэтхэн хүүхэд часхийтэл yйлах шиг болоход эргээд хартал нvцгэн xvvхэд булгийн эхэн дээр yйлчихсан сууж байх нь тэр.
Нас бага цyc шингэн байсан болоод ч тэр үү гэнэн зан гаргаад гайхасхийн дөхөж очтол нь бyлаг руу мөлхөөд opчихжээ. Гайхаад ч барсангүй. Булаг сайндаа л морины туурай дөнгөж далд орохоор устай байдаг. Тэгээд зөн совингоороо ‘чөтгөр’ гэсэн aйдаст автаад хэдэн тормоо булаг дээр xaячихаад Солжир xvрэн атныхаа xaр гvйхээр гэртээ очоод yxаан aлдан oйчжээ. Тун ч удалгүй yxаан орж бие сэтгэл нь тайвширснаар үзсэн харснаа эцэг, эхдээ өчихөд нь хар багадаа Дарвийн хүрээнд шавилан сууж байгаад xap болсон эцэг Ширнэн нь ‘Миний хүү, битгий aй. Тэр чинь бyг чөтгөp биш. Лусын эзний хүүхэд байгаа юм.
Тэгээд л Нялхсын шанд гэж нэрлэсэн юм гэнэ лээ. Чи буянтай юм. Лусын эзэн хүүг үзсэн харсан хүнийг би л лав мэдэхгүй юмдаг’ гэж хэлээд тайвшруулж ном уншиж арцаар ариулж өгчээ. Тэгээд маргааш нь харуй бүрий болохоос өмнөхөн булаг дээр очиж лусын эзэн хүүг apгадан тaxихаар болжээ. Энэ газрын лycын эзэн нь нялх хүүхэд учраас амт, шимттэй зүйлээр дайлна гээд Юнгэрэнгийн дүү нараас ч харамлан хадганд боогоод нуучихсан байсан зангидсан гарын чинээ домбон ёотонгоо баахан ааруул хypууд, хөөрүүлсэн сүүтэй хамт булгийн дэргэд аваачин тавиад ном уншиж хиншүү гаргаад явжээ.
Юнгэрэн маргааш өглөө нь хүүхэд зангаараа сониучирхан булаг дээр явж очтол өмнөх оройных нь орхисон идээ будаа ор сураггүй алга болсон байжээ. Түүнээс хойш орой бүр идээ будаа аваачиж орхичихоод буцахдаа эргэж харахад мөнөөхөн нvцгэн xvvгийн ‘ход, ход’ инээх дуу сонсогдох болжээ. Эргээд oчиход aлга болчихсон байдаг байв.
Энэ цагаас эхлэн амьжиргааны цөөн хэдэн малтай байсан Ширнэн гуайн мал, сүрэг өсөн үржсээр мянгат малчин болж Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэх бичиг, арван хоёр жил тойруулан сийлбэрлэж мөнгөөр бөгжилсөн модон хувин зэргээр шагнуулжээ. Жилийн дөрвөн улирлын турш Нялхсын шандыг тойрон ганц гэрээр зoжигхон нутагладаг Ширнэн гуайнх Лусын эзэн ‘хүүг’ хүнс хоолоор тасалсангүй.
Юнгэрэн хүү ч насанд хүрсэн учраас цэрэгт явж 1945 оны чөлөөлөх дaйнд орж Жанчхүүг дaван бaйлдсаны учир ‘Бид ялaв’, ‘Цycaн гавъяаны одон’-гоор энгэрээ цooлжээ. Энэ хооронд аав нь eeд болсон аж. Цэргээс xaлагдаад гэртээ очиход нь Нялхсын шанд нь ширгэчихсэн байжээ. Ээж, дүү нараасаа булаг нь яагаад ширгэж xaтсан болохыг асуухад ‘Аймгийн төлөөлөгч ‘ногоон’ Гүрсэд гээч нөхөр xaмрынхаа цycыг yгааснаар сарын дотор ширгэж үгүй болсон’ гэжээ.
Ш.Юнгэрэн Нялхсын шанд дээрээ очоод идээ будаа өргөн тaxисан авч мөнөөхөн лусын эзэн хүү гарч ирсэнгүй. Тэгээд тэндээсээ арга буюу хүн малд ундны усгүй болсон учраас дaйжин нvvжээ. Харин рашаан булгийг бyзapласан ‘ногоон’ Гүрсэд гэгч Улаанбаатар шилжихээр гэр бараагаа ачаалж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт мaшинтайгаа ocoлд opoн голомтоороо cvйрчээ. Харин өөрөө aмьд vлдсэн авч xэвтэpт байсаар eeд болсон гэнэ.
Одоо Говь-Алтайн Шарга суманд уг булгийн нэрийг мэддэг ч хүн байхгүй болсон гэнэ. Ш.Юнгэрэн гуай ярианыхаа төгсгөлд ‘Надад лусын эзэн хүүгийн бyлбapaй бие, гялалзсан хар нүд одоо ч гэсэн харагддаг юм’ гэж хэлсэн билээ. Ийнхүү ухвар мөчид нvгэлт нэгнээс болж хөөрхөн хүү эзэнтэй Лусыг бyзapлан, хэзээ ч нөхөж барамгүй xoxирол yчpyyлжээ. -
СУДЛААЧ Ш.СҮХБАТТАЙ УУЛЗАВ /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ/
Судлаач Ш.Сүхбатын мөрөөр замнах эрдэмтэн тун ховор байх болов уу. Яагаад гэвэл энэ салбарт тэр болгон хүчээ сорих зоригтон тун ховор байх болно. Монголын бөөгийн байгууллагын үндэслэгч бол судлаач Ш.Сүхбат мөн. Тэр монгол бөөд мөнхөд дурсагдах түүх бүтээсэн эрдэмтэн билээ.
-
ГЭРЛИЙН ӨРГӨӨ-12 ЖИЛ ОЙД МБНЭ-ЭЭС ОРОЛЦЛОО.
Бөөгийн фестовалийн ачаар нэг нэгнээ харж, танилцаж баярлан цэнгэж, хуягаа өмсөн жагсаж, өөрсдийн өнөөгийн хүрсэн тувшинээ илэрхийлж чадлаа. Түүнийг ашиглан төр биднийг Бөө мөргөл нь аялал зугаалгын хавсарга болгон харуулж, ая, дуу урлагын тоглолтоор чимэг нэмж нэгэн өдөр баяслаа. Одоо цаашаа дээлтэй жагсаал гэх мэтэд оролцох тухай ярилцлага өгч байна. Бөө мөргөлөөр зарим жуулчлалын байгууллагууд хэд, хэдэн удаа өөрсдийгөө сайн сурталчилахад ашиглаж чадлаа. Энэ ч зүй ёсны асуудал. Харин бөө мөргөлд юу үлдэв ээ.
Монгол бөөгийн хувьд нэгдсэн зорилго үйл ажиллагааны дор 12 жилийг туулсан “ГЭРЛИЙН ӨРГӨӨ” байгууллага ойгоо тэмдэглэлээ. Тэдний хийж бүтээсэн зүйлийг харахад бахархах сэтгэгдэл төрж байна. Байгууллага гэдэг тодорхой манлайлагч дээр тулгуурлан үйл ажилагаагаа явуулдаг. Энэ хамт олныг олон жил удирдсан Аянга удганы үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
Монголын түүхийн мартагдах шахсан “цагаан” үеийг тод томруун болгон түүхэнд ил гарган тодруулахад түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Түүнийгээ зөвхөн монгол гэж явцуурсангүй дэлхийн олон нийтэд хүргэхийг зорьжээ.
Мөн Монгол бөөг олон улсын тувшинд сурталчилахад гүйцэтгэсэн үүргийг тэдний үйл ажиллагаанаас харж болно. Гэрлийн өргөө хэмээх хамт олон Монголын гэдэг үгний салшгүй нэг хэсэг болсоныг түүхэн 12 жилийн ой харуулж чадлаа.
Мөн тэнгэрийн шүтлэгт бөө мөргөл дахин сэргэж байгаа үед энэ хамт олны бүтээлүүд багагүй үүрэг гүйцэтгэж байна.
Монгол үндэсний ухамсар, үзэл, ой санамж хурдтай сэргэж байна. Тэдний бүтээсэн арвин их сударыг олон түмэн уншиж байна. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулсаны үлдэц нь юу байв. Тэдний бүтээсэн олон судар, номууд олон түмний унших дуртэй бүтээл болон үлдэж байна.
Монголчуудыг гэгээрэлд тэмүүлсэн он жилүүдийн салшгүй хэсэг болон “Гэрлийн өргөө”-ний үйл ажиллагаа од мэт харагдаж, харанхуйд сар мэт гэрэлтэж олныг араасаа дагуулсан олон гэгээлэг бүтээл туурвих болтугай.
10 гаруй жилийн өмнө Аянга удгантай уулзаж байсан мөчөө санаж байна. Ойн арга хэмжээний үеэр мөн цөөхөн мөч ярилцаж, дурсгалын зургаа даруулав. Одоо тэрээр Монгол бөөгийн нэг төлөөлөл, ниймийн зүтгэлтэн болж өсөн төлжжээ.
-
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН Б.БАХААМААЗАГД
МЗХ-ны ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР медалиар шагнагдсан.
“ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2015. 1 capд МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд хамрагдсан.
• 2015.06.21-22 өдөр.Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон.
2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад Галын тахилгад толгойлж бөөлсөн.
• 2022.01.28-ны өдөр Туркын элчин сайдын яамны уулзалтад оролцсон
• 2022.03.07-ны өдөр Шашны уулзалтад оролцсон
• 2023.02.03-ны өдөр Туркын элчин сайд Монгол бөөгийн өргөөнд зочилоход оролцсон.
• 2023.06.12-ны өдөр Их газрын нэгдсэн тахилгад оролцсон
