Author: admin_shaman

  • АЖЛЫН УУЛЗАЛТУУД /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ/

    Цөөн хэд нь түр зуурын амжилтад хүрэв. Тэр бол түр зуурын амжилт байсан. Өөр, өөрсдийн замаа сонгож урагшилж үзлээ, амжиллтай мэт санагдавч энэ бүхэн “хад” мөргөнө. Цаашид хамтаар зүтгэж, “атар газар”-ыг зүсч зам гаргах зүтгэл хэрэгтэйг улам бүр ойлгох болно.

    djmedia:883
  • СУРТАЛЫГ НОМЛОГЧ НАР

    Төр бий болмогц төрийн болон, хаадын бодлогыг суртлагчид бий болсон. Бөө бол онгодын хүчээр олон түмэнд үнэлэгдэж, эрх мэдэл нь өргөжихийн зэрэгцээ монгол хаад, төрийн бодлогыг суртлагчид байсан. Отог омог, 100,1000, 10 000 -ийн дунд онгодын чадал хэмжээгээр улаач нар байсан. Тэд ард олны дунд суртлыг хариуцаж байсан. Энэ бол тэр үед шашины удирдагчдын хүлээж байсан үүрэгтэй адил шахуу зүйл юм. Тэнгэр шүтлэгт бөө мөргөл бол дэлхийн нийтээр тархсан бөөгөөс илүү өндөр төвшинд хөгжсөн төрийн зан үйл байсан. Ийм чухал үүрэгтэй байсан тул харийн шашин монголыг эзлэхдээ үндэсний шүтлэгийг устгах зорилт тавьж хэрэгжүүлсэн.
    Нэн шинэ үеийн түүхийг бичигчдээс өөр санаа бол энэ. Монголчуудыг хурцалж, дайчин байсан үндэс нь үндэсний шүтлэгтэй шууд холбоотой. Уул, усныхаа, байгалийн хүчээр биеэ цэнэглэсэн монгол хүн дийлдэшгүй болдог. Улаач нар бол монгол төрийн суртлыг түгээгчид байсан гэж үзэж байна. Үүнийг шинжлэх ухааны талаас нотлох үлдэж байна.

    djmedia:882
  • ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ Ч МАНАЙХ

    Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
    Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
    Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    -Ер нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.
    Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.

    djmedia:881
  • МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

    Шашины төлөөлөл монгол бөөгийн өргөөнд байрлалаа эзлэх мөчид Монгол Бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа хуур, манжигаар онгоддоо залбирч, мэдүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн.
    Морин хуурын эгшигээр онгодын гэртээ уртын дуу, дэлхийн сонгодог аясыг наадуулж онгод, зочид төлөөлөгчдөө цэнгүүлэв.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үйл ажиллагааны тухай ведио Танилцуулга хийгдлээ. Ороолцогчид Тэнгэр үзэлт, бөө мөргөлийн талаар асуулт тавьж, хариулт авлаа.
    Үдийн хоолны дараа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү “Шүтэх эрх чөлөөний тухай” бодол саналаа илэрхийллээ. Мөн Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Ц.Отгонсүрэн нар санал бодлоо хэлээ.
    Уулзалтанд оролцсон шашины төлөөлөл шашины байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор төр, захиргааны байгуулагууд хандаж байгаа тухай мэдээлэл хийлээ.
    Уулзалтад шашины байгууллагын төлөөлөл оролцсоны гадна МБНЭ-ийн урилгаар Халимаг, Буриадын бөөгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
    Шашины уулзалтад оролцогчдыг угтаж авахаар МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа, Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган А.Оюунтуул, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Р.Маахүү, Б.Солонго, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, Б.Болдбаатар, Б.Амарсанаа, Монгол бөөгийн удган Ж.Эрдэнэцэцэг, С.Батзул нар угтаж авлаа. Эдгээр гишүүдийн идэвхитэй оролцоотойгоор уулзалт, ярилцлага амжилттай болж өнгөрлөө.
    Уулзалт ярилцлагын бэлтгэлийг хангахад Б.Байгалмаагийн зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна.
    Уулзалтад оролцсон төлөөлөлд МБНЭ-ээс Монгол дахь шашины байгууллагын уулзалтын түүхэн үйл явцыг харуулсан фото-альбом хийснийг дурсгал болон гардууллаа. Уулзалтын төгсгөлд дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:880
  • ПЕРУГИЙН БӨӨ НАРЫН 2024 ОНЫ ТААМАГЛАЛ:

    Энэхүү алсын харааны үнэн зөв байдал нь бусад бүхний нэгэн адил итгэл үнэмшил, тайлбараас ихээхэн хамаардаг.
    Газын мөргөлдөөн үргэлжилж байна. Бөө нар мөн Газын зурваст дайн үргэлжилнэ гэж таамаглаж байгаа нь бүс нутгийн мөргөлдөөн ойрын ирээдүйд төдийлөн буурахгүй байгааг харуулж байна. Энэхүү харгис таамаглалыг үл харгалзан тэд таамагласан үймээн самууныг үл харгалзан энх тайвны төлөө залбирал үйлдсэн.
    2024 оны Копа Америкийн шигшээ тоглолт Уругвай, Аргентины хооронд болох гэж байна. Хөрш орнуудын хөлбөмбөгийн тэмцээн дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж, сэтгэл хөдөлгөм үйл явдал болно гэж амлаж байна. Бөө нарын таамаглал нь уламжлалт итгэл үнэмшил нь орчин үеийн асуудалтай хэрхэн уялдаж байгаа талаар гайхалтай ойлголтыг өгдөг соёлын зан үйл, орчин үеийн асуудлуудын өвөрмөц хослол юм.
    Эдгээр таамаглал нь эмпирик таамаглал биш харин Перугийн нийгэм дэх бөөгийн үзмэрч болох үүргийн тусгал гэдгийг анхаарах нь чухал юм.
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зан үйл нь олон нийтийн сонирхлыг татаад зогсохгүй ирээдүйн талаарх ойлголтыг төлөвшүүлэхэд уугуул иргэдийн итгэл үнэмшлийн байнгын хамаарлыг онцолж өгдөг.

  • БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

    Оросын ард түмэн ялалтын баяраа өргөн тэмдэглэдэг. Энэ удаагийн арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөл Улаан-Үд дэхь цэргийн баярын жагсаалыг үзэж сонирхолоо. Энэ арга хэмжээний үеэр МБНЭ-ийн төлөөлөл Улаан-Үд хот дахь бөөгийн сүмээр орж хүндэтгэл үзүүлж залбирал хийлээ.
    Мөн цэргийн ламтай уулзаж ярилцлаа. Буриадын бөө, улаач нартай уулзаж санал зөвлөлдлөө. Ялалтын баярт оролцохын зэрэгцээ байгаль нуур, соёл амралтын газраар орсон байна.

    djmedia:878