Author: admin_shaman

  • ЭРИЙН ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН ШИЛИЙН БОГД…ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАН ҮЙЛ

    Эрт нэгэн цагт эрэмгий баатар эрчүүд эргэмэг хүлэгээ хүлэглэн, эвчит нумаа үүрэн, ирт зэвсэгээ агсан, Эвэр урам уухилах цуурайлгаар, эхэрэг хэнгэрэш нүргэлэх хурайлгаар эрчистээ нэгдэн хуран чуулдаг байж. Эв нэгэн хэлхээнд эрчилж эр хат сур мэт чангарч, эрчист нэгэн хэмд нэгдэж эвдрэшгүй цул хүч болон асч, амиа аргамжлан адислаж, биеэ бэхлэн бөхөглөн, билгээр зөнд эесэн алсын аян тулаанд гарахын өмнөх андхай уухайлалт цуглаандаа хорголох тогоонд хуран чуулдаг байж.
    Хангир жингэр хийх хат ган төмөрийн чимээ, ханхар олон эрсийн нэгэн хүн мэт нэгдэн зангирсаныг дайдын хөрстөд тунхаглан цуурайлах уухайт дуудлагбг улам сүрлэг болгодог байжээ…
    Тэнд тэнгэрт өчиглөж, газарт андхайлж, тив дэлхийн гүн АМЬ ЯЗГУУР ГАЛдаа нэгдэн эрхшээлжсэнээ тунхаглан ёсчилдог байв.
    Атгаалж адыг арангалах ариун галын ундаргаас аюулыг өвдөглөн сөхрөөх авралт баатрууд өндийдөг байж…
    Харамсалтай нь Монголыг Монголоос нь язгуур бүхнэнс нь холдуулах харийн шашины ёрт ухуулгаар дагшин галын тогоон ирмэгт дайсан хөнөөлтний жатга шившин ховсдсон хар сархадыг хайр найргүй өргөж, ханхар эрс өөрсдөө ч хүртэн сөхөрдөг болжээ…
    Эрийн заяаг сөхрөөе гэвэл хар ховс хатуу сархадад хөлчүүрхүүлэх аар санаатны ёрыг ёс болгон төөрөгдүүлсэн нь өнөө хэр Монгол эрсийн минь өөдлөх заяаг өлмийдүүлж яваа үнэн.
    Арц ганга, аргал хомоол, шар тос, арвайн гурил, борц мах, бор цай, эмийн ургамалаар л өргөл дээжээ өргөн, хар сархадаас ангижирах хатуу андхайгаа дуулган ивээл эрч хүсэгчдийн итгэл зүтгэл бадраг ээ…

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ-2023 он Дөрөв

    2023 онд 6 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Их газрын чулуунд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилга, 6 дугаар сарын 18-нд Онгон байгалиа хамгаалах “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилга, 6 дугаар сарын 22-нд Нарны тахилгыг Налайхын голд зохион байгуулсан, 9 дүгээр сарын 22-нд Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилгад толголйж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт ХҮНДЭТГЭЛИЙН ДУРСАМЖ олгосон байна. Үүнд:
    Нэг. НЭГДСЭН ТАХИЛГАД
    1. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал,
    2. Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан,
    3. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр
    4. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран
    5. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн,
    6. Лусын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж
    7. Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн,
    8. Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа
    9. Галын нэгдсэн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү
    Хоёр. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ ТАХИЛГАД
    10. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
    Гурав. ХАВРЫН ТАХИЛГАД
    11. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
    Дөрөв. НАМРЫН ТАХИЛГАД
    12. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд
    13. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Мягмар
    14. Хүүхдийн овооны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
    15. Хүүхдийн овооны тахилгад тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Батзул,
    нарт тус, тус ДУРСАМЖ олгож, гардуулсан байна.

    djmedia:812
  • Д .Пүрэвдорж ЭХ ОРОН МИНЬ СОЁРХ

    Эх орон минь!
    Сайхан тунгалаг усныхаа
    Сав шимийн урсгалаар
    Салхин төөрөх хорвоод
    Санаа буртаан унах
    Самуун хумхийг ариусгаж соёрх,
    Эх орон минь!
    Ээжийн өгсөн сэтгэл
    Эмтэрвээс эм болж,
    Энэ насны дөрөөг
    Элбэрэлийн сүүтэй элээх
    Эр зориг, хайр соёрх,
    Эх орон минь!
    Хүй даль алжаавч
    Хүчиндээ эрдэн дэвсээр
    Хүний орчлонд зорьсан
    Хүслийн цагаан оргилдоо
    Хүрч газардах итгэл соёрх,
    Эх орон минь!
    Аз жаргал, учрал,
    Ажил, эрдэм, алдаршил,
    Аугаа сэтгэлийн бадрал,
    Амьдрал даах тэнхэл
    Аавын хүүд бүгдийг соёрх,
    Эх орон минь!
    Эргэх ачлал огоорон
    Эрэмшин зоргоор аашилж,
    Эгэл хүнийг хохилох
    Эзэрхэг балар хүнд л
    Эрх дарх бүү соёрх,
    Эх орон минь!

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ-2023 он Гурав. МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА

    Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Дашдондоков Зоригто Сандакович-Монгол бөөгийн Их зайран, ОХУ, Буриадын
    2. Ц.Отгонсүрэн-Монгол бөөгийн их удган
    3. Балжима-Тулмааш, ОХУ
    4. Амгалан-Түшээ, ОХУ
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    5. Цэвэлмаа-Монгол бөөгийн тэргүүн удган
    6. С.Батзул-Удган
    7. Эрдэнэцэцэг-Удган
    8. Пагма-Орлом-Удган
    9. Дашдондоков Пүрбэ Дамдинович-Монгол бөөгийн зайран, ОХУ,Буриадын
    10. Жамсран Сайнбаяр -Даян дээрхийн санг санаачлагч
    11. Басан-Халимагийн төлөөлөл
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    12. Баасанжав-удган
    13. Энхтүвшин-Удган
    14. Наран-Өвөрмонголын төлөөлөл
    15. Баттулга, -Өвөрмонголын төлөөлөл
    16. Бэлгүүнтөгс-Өвөрмонголын төлөөлөл
    17. Цэрэнчимэг -шүтлэгтэн
    18. Дашдондоков Байр Ачитуевич- зайран,
    19. Каширина Надежда Андреевна-Тулмааш
    20. Дашдондоков Баяр Дашдоржеевич- Тулмааш
    21. ОХУ-ын Тува Улсын иргэн Дүгэр Оолович
    22. Алтанчимэг-Монгол бөөгийн удган
    Шагналыг МБНЭ-ийн Дээд цуцийн хуралдайн гишүүд, ахмад зүтгэлтнүүд гардууллаа.

    djmedia:800
  • ЧИНГИС ХААНЫ ЧАНЧУНЬ БУМБАД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ ТҮМЭНД ТҮГЭЭ!

    Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм.
    Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний үеийн Шан Юүгаас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм. Миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна. Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог зүрхэндээ тээсэн билээ. Харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон туулж явааг дуулан сонслоо.
    Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч. Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан. Гэвч таниас хүмүүс оюун ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа хэлдэг талаар мөн мэдэх билээ.
    Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин, биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой. Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан олгооч.
    Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ. Эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч, зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн зогсохгүй гэж бодож байна. /Тавдугаар сарын 15 1219 он/
    1220 онд Чанчун бумба Чингис хааны дуудснаар Алтан пайз өвөртлөн түүнтэй уулзахаар 19 туслахаа дагуулан хойт зүгт хөдөлжээ. Бээжин хавьд иртэл Чингис хаан өрнө зүг мордсон тухай сонссон байна. Хойноос нь нэхэж явсаар 1222 онд Чингис хааныг Хималайн уулын салбар уул болох Хиндү Күш ууланд (одоогийн Афганистан) өргөөлж байхад нь уулзсан.
    Энэ зуур Их хаанд захидал явуулсныг танд толилуулья.
    “Ши хиа хиэнээс гаралт, Даогийн үнэнч дагагч Чанчун би хол нутгаас хамгийн эрхэм тушаалыг хүлээн авлаа. Далайн эрэг дагуух олон түмэн бүгд авьяас билэгтэй бус гэдгийг би тэмдэглэн хэлье. Миний энэ бие ертөнцийн үйлд мөхөс бөгөөд Даог бүрэн судлаж гүйцсэнгүй. Гэхдээ би олон талаар хичээнгүйлэн оролдсон.
    Миний нэр алдар хаант улсаар түгэн тархсан ч миний оюун ухаан энгийн бусад ардаас дээрдэх зүйлгүй. Би өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн хараад өөрөөсөө хэчнээн ичнэ. Миний сэтгэлд нуугдсан бодлыг хэн мэдлээ? Урд өмнө би өмнөд нийслэлээс болон Сүн улсаас хэд хэдэн урилгыг хүлээн авсан ч, хүрч очоогүй ээ. Харин одоо, Луу ордны (Монгол хааны ордныг нэрлэж байна) эхний дуудлагаар, би бэлэн.
    Яагаад гэвэл, Би эзэн хаанд Мөнх тэнгэр эртний цагт ч одоо үед ч үзэгдээгүй эр зориг, мэргэн оюун ухааныг заяасан гэж дуулсан. Сүр жавхлант гал цогийг тань шударга ёс мөн дагадаг. Хятадын ард түмэн болон харийнхан бүгд эзэн хааны ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө.
    Эхэндээ би ууланд бүгэх, далайд зугтахын (арал руу) алиныг нь шийдэж чадахгүй байсан ч тушаал сөрөхийг зориглосонгүй. Би цас, мөсийг зориглон гэтэлж эзэн хаан таны өмнө өөрийгөө танилцуулахаар шийдсэн.
    Миний анхлан дуулсанаар Сүр жавхлант эзэнтэн таны хөсөг Хуан чао ба Фү чаогийн хойд хэсэгт байрлаж байлаа. Харин Иен (Бээжин)-д ирсэний дараагаар их хол, хэдэн мянган бээр явсаныг хэлж мэдэхгүй хол явсаныг олж мэдлээ. Шуурга тоос дээд тэнгэрийг сүүдэртүүлэн харанхуйлхаа зогсоохгүй юм. Миний бие өтөлж тэнхээгүй болжээ, би энэ урт аян замын чилээг даван туулж чадахгүй гэж эмээх бөгөөд сүр жавхлант таны бараанд хүрч амжихгүй болов уу, хүрсэн ч гэлээ миний бие ямар ч үйлд нэмэр болохгүй нь. Түмний хэрэг болон дайны ажиллагаа миний чадварын хүрээнээс халисан зүйлс. Даогийн номлол хүсэл тачаалаа номхотгохыг сургадаг. Гэхдээ энэ бол их хүнд даалгавар. Эдгээр учрыг бодолцон, би Ли Чүнлүтэй зөвлөлдөн, Сүр жавхлант таныг Иен эсвэл Те хингд (одоогийн Пао ан чао) буцан ирэхийг хүлээе гэж түүнээс гуйлаа.
    Харин тэр үүнийг зөвшөөрөөгүй тул, би өөрөө эзэн хаантан таны өмнө хэрэг явдлаа учирлаж байна. Миний бие эзэнтэн таны хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, цас мөсийг зориглон гэтлэх эрмэлзэлтэй билээ. Иймээс шийдвэрийг (цаашид явах эсвэл хүлээх) заалдахыг хүсэж байна.
    Бид дөрвүүлээ нэгэн зэрэг сахил хүртсэн лам нар. Гурав нь мэргэн оюуныг олсон. Харин би ганцаараа надад үл таарах гэгээрсэн хүн гэдэг нэр алдрыг олж авчээ. Миний зүс царай омголтож, бие маань сул дорой болов. Эзэн хаантан таны тушаалыг би хүлээж байна.
    1220 оны Гурав дугаар сард (4 сар) бичив.
    Хөдөлхүйн дээд Хөх Монгол гүрний эзэн, Их Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн жанжин, стратегич, Суут эзэн Тэмүүжин – Чингис хаан (1162-1227)

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ Хоёр. МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА-2023 ОНД

    6 дугаар сарын 22-нд Нарны тахилгыг Налайхын голд зохион байгуулсан.
    9 дүгээр сарын 22-нд Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга,
    “Шар ийрэнгийн эсрэг тахилга,
    Хар сүлдийг дүгшруулах тахилга,
    Ачинск-т хийсэн буриад бөө нарын тахилга
    зэрэгт толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нарт Монгол бөөгийн цол олголоо.
    Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэн, Тулгар төрийн 2232 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, “Бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар үйлдэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үндэслэж, 2023 оны 10 дугаар сарын 21-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 100 дугаар хуралдааны нууц санал хураалтын дүн үндэслэн
    Нэг. Монгол бөөгийн Их зайран цолыг
    ОХУ-ын Буриад Улсын иргэн Дашдондиков Зоригтод
    Хоёр. Монгол бөөгийн Их удган цолыг
    ОХУ-ын Буриад Улсын иргэн Балгахинов Балжимсу Батуевна
    Гурав. Монгол бөөгийн тэргүүн дээд Удган цолыг
    Б.Батжаргал-Монгол бөөгийн тэргүүн удган
    Дөрөв. Монгол бөөгийн тэргүүн зайран, удган цолыг
    Ч.Мягмар-Зайран, Улаан тайгын
    А.Аюуш-зайран,Өвөрмонгол
    Гэнэнхүү-Монгол бөөгийн зайран
    Дүгэр Оолович -ОХУ-ын Тувагийн зайран,
    Д.Д.Пүрбэ-ОХУ-ын Буриад Улсын Зайран
    Тав.Монгол бөөгийн зайран, удган цолыг
    Ч.Далайбаяр-зайран
    Б.Энхзориг-Зайран
    Р.А.Баир- ОХУ-ын Буриадын зайран
    Пагма-Орлом-Удган
    С.Батзул-Удган
    Алтанчимэг-Удган
    Отгонжаргал-Удган нарт тус тус Монгол бөөгийн цол олгож, Батламж олгож, цолны тэмдэгийг гардууллаа.
    Монгол бөөгийн цолыг МБНЭ-ийн удирдлага гардуулж өглөө.

    djmedia:798
  • РУМЫНЧУУД УНГАРЫГ МОНГОЛТОЙ ХОЛБОН ДОРОМЖЛОВ

    Хөгжөөн дэмжигчид Монголын газрын зурагтай том плакат гарган, багаа дэмжсэн нь унгарчуудад хандан “Та нар Европт Монголоос ирсэн шүү дээ” гэж хэлсэн хэрэг байлаа. Зурагт хуудас дээр “Агуу Унгарын түүхээс харахад” гэж бичсэн байв.
    Харин цэнгэлдэхэд ирсэн беларусь фэнүүдэд энэ зурагт хуудас таалагдсангүй. Тэд “Татар Монголын дарлалд хамгийн их зовсон ард түмэн бол манай ард түмэн” хэмээн хашгарч, шүгэлдсээр зурагт хуудсыг хураалгаж чаджээ.
    М.Сугар-Эрдэнэ