Author: admin_shaman

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ

    Танхимийн голд индэр дээр МБНЭ-ийн удирдлагууд болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Төлөөлийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул, Манлайллын зөвлөлийн удирдагч С.Батзул нар гарч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, улаач нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
    “2023 онд МБНЭ-ийн хийсэн ажлын тайлан мэдээлэл”-ийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
    Тайлан мэдээллийг дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн том шашны тэргүүн Ромын пап лам Францисийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Хүн театр”-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад МБНЭ-ийг төлөөлөл оролцож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хэлсэн үгийг кино мэдээлэлээр үзүүллээ.
    2023 онд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилгыг Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн.
    Дараа нь Нарны тахилгыг Налайхын голд Нарны тахилгыг зохион байгуулсан.
    Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдрийг тохиолдуулан энэ удаа Хүүхдийн хайрханыг тахих тахилга болгон тус тус тэмдэглэсэн билээ.
    Мөн “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн бөгөөд эдгээр тахилгуудад толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нар бөөгийн цол, батламж, үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гаргасан иргэдэд шагнал урамшил олгосон байна.
    Монгол бөөгийн цол олгох ажиллагаа эхэлж, Монгол бөөгийн Их зайран 1, Монгол бөөгийн их удган 1, Монгол бөөгийн тэргүүн дээд удган цолоор 1, Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор 5, Монгол бөөгийн зайран цолоор 3, Монгол бөөгийн удган 5 тус тус улаачид олгосныг МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн гардуулах ажиллагаа болов.
    Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн Нэгдсэн их тахилга, Нарны тахилга, Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга, “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн 15-н улаач нарт дурсгамж гардууллаа.
    МБНЭ-ээс зохион байгуулсан ажилагаанд идэвхи, зүтгэлтэй оролцсон 3-н улаачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, 4-н улаачийг “Мөнгөн шонхор” медалиар, “Хүрэл шонхор” медалиар 3 улаачийг шагнасныг гардууллаа. Ийнхүү үйл ажилагааны эхний хэсэг өндөрлөсөн билээ.
    Үндсэн ажиллагааны хоёр дахь хэсэг болсон “МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ” хүртэгсдэд зориулсан баярын ЦЭНГҮҮН болоо.
    Баярын цэнгүүнд урлаг соёлын гавьяатнууд, залуу зүтгэлтнүүд оролцож, хөгжөөнт тоглоом, бүжиг, цэнгүүн өрнөсөн билээ.
    Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН болж өнгөрлөө.
    Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН-ийн ажилагааг энэ 7 хоногийн турш дэлэгрэнгүй мэдээлэл хүргэх болно.

    djmedia:797
  • БОЛСОН ЯВДАЛ

    –“Тиймээ, алтан савыг нь Баян хошууны хийдийн зурхайч ламаар нээлгэсэн юм. Тэгсэн чинь итгэхийн аргагүй юм хэлээд” гэлээ.
    –“Юу гэж хэлсэн юм?” гэвэл, нөгөө авгай:
    — Бөөгийн хорлолоор өөд болсон байна гэсэн. Манай талигаач дүү, хүн амьтантай хэрүүл уруул хийдэггүй их амгалан тайван хүн л дээ. Тэгээд нарийн учрыг нь танаас асууж мэдэх гэсэн юм гэлээ. Би ,9-н зоос гүйлгэж, эрих татаж үзээд:
    –Алтан сав дээр гарсан нь үнэн байна. Миний төлгөнд адилхан бууж байна гэвэл, Тэр гурав гайхсан байртай бие биенийгээ харав. Тэгтэл хөдөөнөөс ирсэн байж магадгүй дээл өмссөн залуу: –Талигаач эгч маань нэг бөө залуу дээр байнга очдог байсан юм билээ гэлээ.
    Би, түүнд хандан:”тэр бөө нь хараал хийчихсэн юм биш үү гэж хэлэхэд ,хоёр хүүхэн нь ам уралдуулан , Үгүй ээ тэр бөө нь талийгаачид муу юм хийх ёсгүй дээ. Талигаач тэр бөө залуу дээр байнга очиж ажил төрлөө асуудаг ,юм хумаа даатгадаг бараг хуурай эгч дүүс болсон гэх юмуу, багш шавь болсон ч гэх юмуу их дотно харилцаатай болоод удаж байгаа хүмүүс шдээ гэлээ. Би тэд нарт хандан:
    -“Миний төлгөнд яриа байхгүй наад бөөтөй чинь холбоотой, түүнээс болсон гэж буугаад байна. Та нар тэр бөөтөй нь уулзсан уу гэж асуувал, залуу эр урдаас: “Очоогүй, яаж мэдэхэв, хэрвээ тэр бөө нь хараал мараал хийчихсэн бол бид нар тэрүүнтэй уулзаад дэмий биз дээ” гэлээ. Би тэд нарт хандан, ” Энд нэг л учир байна, та нар миний үгэнд итгэхгүй ,би ч та нарт нарийн учрыг нь хэлж өгч чадамгүй нь. Өөр сайн хүнээс асуу. Удам дамжсан олон жил бөөлсөн сайн бөөг олж уулз, тэгвэл нарийн учрыг нь хэлээд өгөх байх” гэж хэлээд явууллаа. Тэгээд хэд хоногийн дараа хөдөөний залуу нь над дээр эргэж ирээд чухам юу болсон ,яасан тухай нарийн учрыг нь надад ярьсан юм .
    Тэр гурав эндээс гарч яваад нэг настай удган дээр очоод онгодтой нь хөөрөлдснөөр онгод тэнгэр нь талигаачийн амиа алсан учир шалтгааны талаар нарийн учрыг нь маш тодорхой хэлж өгчээ.
    –“За танай талигаачийн байнга очдог амьдрал ахуй, гэр бүлээ даатгадаг байсан тэр улаач биендээ удмынхаа онгодыг биш , зуйгуул онгод, тийрэн маягийн юм буулгадаг нөхөр байна. Тэр зуйгуул онгод нь их чадалтай юм байна шүү. Тэгээд юунаас ч болсон юм, зуйгуул онгод тийрэн нь догшроод өөрийнх нь амийг авах гэсэн байна. Ямар ч хүн аминдаа хайртай хойно, миний амийг өршөө гээд гуйгаад байж, тэгвэл эхнэрийн чинь амийг авна гээд дайрч, нөгөө нөхөр чинь, эхнэрийн минь амийг битгий аваач гээд гуйгаад байж, тэгвэл хүүхдүүдээс чинь авна, тэр хүүхдийг чинь гээд дайрчээ. Улаач маань, хүүхдүүдээс минь битгий аваач , амийг нь өршөө гээд сөхрөөд уначихаж, тийнхүү аргаа баран арчаагаа алдан нус нулимстайгаа хутгалдаж байхдаа, мань эрийн толгойд тийм бодол орж ирсэн гэх юмуу ямартай ч ухаан сийлж ” Онгод тэнгэр минь өршөө, та болгоон соёрхвол би танд хамгийн хайртай шавиа боол болгон өгье. Надад өөрийгөө даатгасан хүн байгаа юмаа. Өөрөөр хэлбэл миний мэдлийн болсон хүн. Би түүнийг танд өргөл болгоё гээд гуйсан байна. Түүний хэлэхийг сонсоод догширсон тийрэн нь жаахан зөөлөрч , За яахав тэгэхээс дээ” гээд гуйлтыг нь хүлээн авчээ. Тэгээд л танай талигаачийн сүнсийг аваад мордсон байна хэмээн учрыг нь тайлан хэлж өгчээ. Хөөрхий бүсгүй ийнхүү амиа алджээ. Үнэхээр харамсалтай. Жичид нь өгүүлэхэд манай Монголд олон түмний төлөө явдаг хүч чадалтай сайн бөө нар олон бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр албин тийрэн, зуйгуул сүнс онгодтой нөхцсөн буруу явдалтай бөө нар ч бас байдгийг энд сануулахын үүднээс дээрх постыг тавилаа.
    Улаачдын Оршихуй

  • УЛААЧИЙН АЖЛЫН ГАРАА ХӨДӨЛМӨРИЙН ФРОНТООС ЭХЭЛДЭГ.

    Тухайн үед Өмнөговь аймгийн (одоогоор) Цагдаагийн газрын барилгын барихаас ажилын гараагаа эхэлсэн билээ. Цаг тухайд , хамт олонтой шаргуу хөдөлмөрлөн, өөрт ногдсон нормын ажилдаа шамдан ажиллаж гадна, дотно, шавардлага, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж, цаг нартай уралдан ,ажиллаж ирсэн билээ.
    Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн барилгын (640 ) бүтээн байгуулалт, сургуулийн мөн гадна дотно шавардлага ажил ,нарийн засалын ажил, пельта зэргийг нааж, чанарын өндөр зэрэглэлтэй барилгаа хийж гүйцэтгэн ирсэн.
    Сэврэй сумын эмнэлгийн барилга, Ноён сумын соёлын төв, Номгон сумын Соёлын төв ,Говь гурван сайхан компани барилгын ажил ,Баяндалай сумын банкны барилга болон олон арван барилгын засал чимэглэлийн ажлыг хийн гүйцэтгэсэн байдаг.
    Мөн олон айлын байрны засал чимэглэл, нарийн мэргэжил шаардсан ажлыг хийж гүйцэтгэсэн билээ
    Ингээд энэ хугацаанд Монгол улсын барилгын яамны тэргүүний ажилтан, Яамны жуух Өмнөговь аймгийн засаг даргын жуух ,Монголын залуучуудын эвлэлийн Хөдөлмөрийн алдар Алтан медалиар энгэрээ мялаасан билээ.
    Бурхан хүнийг бүтээнэ, Бусдын барилгачид бүтээнээ ,Барилгачин хүний бүтээл зуун зууны түүх болж үлддэг юм.

  • МАНАЙ ГЭР БҮЛД ГЭР ДҮҮРЭН АЗ ЖАРГАЛ, ИНЭЭД БАЯР, БАЯСГАЛАН АВЧИРСАН. (Сэтгэгдэл)

    Өмнөговь аймагт нэг буянтай бөө байдаг гэж дуулаад нөхөр бид 2 очлоо. Очоод уулзтал нэг сайхан эгч байна. Учир байдлаа хэллээ. Хуураа татаж үзлээ. Эх үрийн амь тасрахгүй ээ, эсэн мэнд төрнөө гэлээ.
    Угийн цагаан тэнгэрээ залаж бид 2 т бөөлж өглөө. Лусын хорлол хоргоогоод байна гээд аргалж өгсөн дөө. Тэгээд арга домоо ч сайн, чанга хийлээ. Тэгээд нөгөө эмч дээрээ 10 хоногийн дараа очсон чинь, ихэс дээшилсэн байна гэж хэлж билээ. Түүнээс хойш бөө мөргөл гэж хүнээ олоод очвол үнэхээр бишрэхээр зүйл байдаг юм байна гэж шүтсэн дээ.
    Охиноо 10 сар сайхан тээгээд л ямарч бэрхшээлгүй төрсөн. Миний охиныг Б. Ухаан заяа гэдэг, одоо 4 настай, миний гэр бүл 2 хүү, 1 охинтой. Манай гэр бүлд гэр дүүрэн аз жарга ,инээд баяр, баясгалан авчирч өгсөн Өмнөговь аймгийн Удган Байгальтөгс эгчдээ маш их баярлаж явдаг даа
    Ган хуягын Өнөрцэцгийн гэр бүл ,Нөхөр Батбаяр

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЗУУН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГИЙН ТАХИЛГЫН ТУХАЙ
    5. Нэгдсэн тахилгыг БУРХАН ХАЛДУН хайрханд хийх тухай
    6. Нэгдсэн тахилгыг ХӨХ УУЛАНД хийх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    7. Нарны тахилгыг зохион байгуулах тухай
    Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
    8. Тэнгэр шүтлэгтэний байр, намрын тахилга зохион байгуулах тухай
    Монгол бөөгийн удган С.Батзул
    Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    9. Монгол суугаа Элчин сайдын яамдад мэндчилгээ дэвшүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛУУД
    10. Халх голын баярын арга хэмжээнд оролцох, аялал хийх
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    11. Байгал нуур, Бух ноёны онгонд залбирах, Тува Саяаны нуруунд аялах
    Манлайлалын зөвлөлийн удирдагч Батзул
    Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул
    Тав.. ДОТООД АЖИЛ
    12. Хар сүлдны тахилга зохион байгуулсан дүнгийн тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Зургаа. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
    13. Мэдээлэл, сурталчилгаатай холбоотой гаргасан шийдвэрийн биелэлт
    Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул
    Долоо. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД,
    14. Манлайлалын зөвлөлийн удирдагчийг сонгох
    МБНЭ-ийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээллийг Д.Жаргалсайхан хийлээ. Мэдээлэлдээ МБНЭ нь Бөөгийн зөвлөлийн эгнээгээ өргөжүүлэн 12 гишүүнтэй дүрмйнхээ дагуу ажиллахаа тодорхойллоо. Гол нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, байгуулагын үйл ажилагаааг тасралтгүй хангах үүрэг хүлээх юм. Энэ үүргийг хэрэгжүүлэн Бөөгийн зөвлөлийн хуралдаанд гишүүнээр оролцохоор Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Б.Батжаргал, П.Эрдэнэбаатар, Байгалтөгс, Батзул нар саналаа ирүүлжээ. Цаашид өргөжин дэлэх биз ээ.
    Харин МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, татвараа цаг хугацаанд төлдөг гишүүдээ ДЦХ-нд урьж оролцуулж, тэдний дэмжлэгтэй хийж, шийдвэр гаргаж байхаар шийдвэрлэлээ.
    Мэдээлэлтэй холбогдуулан Д.Одонхүү саналаа илэрхийллээ.
    Хуралдаан дээр энэ жил дараах хүмүүст Бөөгийн цол олгосныг мэдээллээ. Үүнд:
    Нэг. Монгол бөөгийн Их зайран цолыг
    Дашдондиков Зоригтод-ОХУ-ын Буриад Улсын иргэн
    Хоёр. Монгол бөөгийн Их удган цолыг
    Балгахинов Балжиму Батуевна -ОХУ-ын Буриад Улсын иргэн
    Гурав. Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолыг
    Б.Батжаргал-Говь-Алтай аймгийн харьяат
    Дөрөв. Монгол бөөгийн тэргүүн зайран
    Мягмар-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат
    Дүгэр Оолович -ОХУ-ын Тува Улсын иргэн
    Д.Д.Пүрбэ -ОХУ-ын Буриад Улсын иргэн
    Аюуш-зайран,Өвөрмонгол
    Тав. Монгол бөөгийн зайран,удган цолыг
    Далайбаяр-зайран
    Б.Энхзориг-Зайран
    Д.Анхмаа-Удган
    Пагма-Орлом-Удган
    Батзул-Удган
    Алтанчимэг-Удган
    Отгонжаргал-Удган
    Энхцэцэг-удган
    Р.А.Баир -ОХУ-ын Буриад Улсын иргэн
    Хуралдаанаар 2023 оны ажлын үр дүнг хэлэлцэж дараах хүмүүсийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ. Цаашид улаачийг Их зайран, удган цол хүртэл түшиж ирсэн түшээ, улаачийг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнаж байх саналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дэвшүүллээ.
    Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    Ц.Отгонсүрэн-Монгол бөөгийн их удган
    Балжима-Тулмааш, ОХУ
    Амгалан-Түшээ
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    Майцэцэг-Монгол бөөгийн удган
    Цэвэлмаа-Монгол бөөгийн тэргүүн удган
    Пагма-Орлом -удган
    Эрдэнэцэцэг-Удган
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    Баасанжав-удган
    Энхтүвшин-Удган
    Х.Бат-Өлзий-түшээ
    Дараах хүмүүст ДУРСАМЖ олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
    Нэг. НЭГДСЭН ТАХИЛГАД
    1. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал,
    2. Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан,
    3. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр
    4. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Бум-Эрдэнэ
    5. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн,
    6. Лусын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж
    7. Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн,
    8. Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа
    9. Галын нэгдсэн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү
    Хоёр. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ ТАХИЛГАД
    10. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
    Гурав. ХАВРЫН ТАХИЛГАД
    11. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
    Дөрөв. НАМРЫН ТАХИЛГАД
    12. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд
    13. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Мягмар
    14. Хүүхдийн овооны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
    15. Хүүхдийн овооны тахилгад тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Батзул,
    Хуралдаанаар 2024 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг ярилцлаа.
    Хэлэлцсэн асуудлаас гол анхаарал татсан асуудал бол Хар сүлдны тахилга зохион байгуулсан дүнгийн тухай хэлэлцэж “хар сүлдийг догшруулан тахих үйл үр дүнтэй болсоныг сайшааллаа.

  • ХАМАГ МОНГОЛЫН ХАТАН ЖАДНЫ ҮЗҮҮР ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ. ХАРАА ИХТ ” ХАР СҮЛД “

    Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо ” Хар сүлд “- ээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрэм, нийтийг хамарсан бослого тэмцэл, халдварт өвчин тахалыг дарахад ” Хар сүлд “-ээ догшруулан тахиж, саадтай саар бүхнийг дардаг байсан талаар түүхийн эх сурвалжуудад дурьдсан байдаг.
    Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан бөгөөд Жалайр овгийн Мухулай жанжинд хариуцуулсан бөгөөд Хар тугийг дайн байлдаанд залж явах, тахих болон догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд Мухулай жанжин болон түүний үр удмынхан гардан гүйцэтгэхийн зэрэгцээ өөр хүмүүс ” Хар сүлд “- энд гар хүрч хөндөхийг цээрлэдэг байсан ажээ. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
    Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлд.
    Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар баталсан Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд “ Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ. 
    Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос төрт ёс, түүхэн уламжлал сэргэж эхэлсэнээр Монгол төрийн Есөн хөлт цагаан сүлдийг бүтээхийн сацуу Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Хар сүлдийн эх загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн ардын зураач М.Амгалан зурж, түүний урласан эх загвар зургийг БХЯ-ны сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БХЯ-наас ирүүлсэн санал, сүлдийн эх загварыг эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцээд, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Батлан хамгаалах яамны сайдын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах ажлыг зохион байгуулах комисс байгуулжээ. Бүх цэргийн Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
    Бүх цэргийн Их хар сүлдийн титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 25.8 см урт гилбэр 6,6*10 см-ийн хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр ган зангилаанаас бүрдэнэ. Гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг, хоёр ган бат зангилаа нь төр улс эв нэгдэлтэй, бат хүчтэй байхыг бэлгэднэ. Оройн гилбэр нь эртний монгол цэргийн сумын зэв хэлбэртэй байна. Энэ нь цэрэг эрс шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай. Их хар сүлдийн дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн. Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан байна. Сүлдийн дээвэр, туурга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бэлгэдсэн гэр хэлбэртэй, туурган дээрх наян нэгэн сүвэгч нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэднэ. Их хар сүлдийн залааг хар зүсмийн азарганы 40-60 см урттай хөхөл дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн. Залааг харьшгүй хатуу бат бөхийг бэлгэдсэн хар өнгийн хөхөл дэлээр хийсэн нь монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэднэ. Залааны гадуур хар дэлний үсээр хялгасан ханан сүлжээс гарган бүрж, бүч, бүслүүртэй холбосон. Бүч 55 см, бүслүүр 35 см урттай байна. Гол сүлдийн дөрвөн бүч, бүслүүр нь хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн эдээр хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн дор Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд оршихыг бэлгэднэ. Бүч, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Энэ дөрвөн толь нь дөрвөн зүг найман зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн харж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэддэг.