Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.
Author: admin_shaman
-
ТУУЛЬ ХАЙЛАВ.
-
ТАНИЛЦУУЛГА-“ХАН ТЭНГЭРИЙН ХАТАН УЛААЧ” НОМ-оос ХӨӨРӨГ БАГШИЙНХАА ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ
Баяраа ахынх 1990 гаруй оны үед Улаанбаатар хотод нутаглаж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түр очих үедээ алдарт Баяр удган тэнгэрийн орондоо заларч миний багш Хөөрөг удган аавтайгаа дөрвөн өнчин дүү нараа асран хүмүүжүүлж Улаанбаатар хотод амьдарч байх үед нь авга ах Агий, Юра эгч нарынхаа хамт нөхөр бид хоёр зорин очсон.
Баяраа ах Хөөрөг багш нар маань дүү нарынхаа хамт биднийг нутгийн заншлаар халуун дулаанаар хүлээн авч бидний зорьсон хэрэг зовлон жаргалыг маш нухацтай сонсож ярилцаж зөвлөөд ил далдын ертөнцийн ялгааг таниулах багш шавийн нандин холбоо үүсгэж нарийн учигны үзүүрээс бариулж хөтөлж бас хуяглаж онгодын замд шулууруулж өгсөн ачтан билээ.
Багш минь, ээжээсээ өнчирч айлын том охин учир их үүрэг хариуцлага Хөөрөг багш аавтайгаа Хан тэнгэрийн хатан улаач 49 Хөөрөг багш маань авга ах Агий, Юра эгч нарын хамт үүрч хот төв газрын ээдрээтэй амьдралыг эвэнд нь оруулах, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй дүү нараа сурган хүмүүжүүлж өсгөх гэж яваа нь яг л миний бага насны амьдрал шиг санагдаж бас бодогдож байж билээ.
Баяраа ах маань алдартай удган ханиа өнгөрсний дараа “Тэнгэрийн улаачин түшээ” хүний үүргээ гүйцэтгэх үлдсэн уг удмын онгод тэнгэрээ зөв залж, залруулж үр хүүхдээ удган зайран болж дархад бөөгийн зөв зөөлөн идтэй шидтэй удмын үргэлжлэл болгох амаргүй давааг хашир түшээгийн чадвараар даван туулж чадсан ачтан гэж би хүндэлдэг. Баяраа ахынхан манайхан хоорондоо сайн нөхөрлөлтэй сайхан гэр бүлүүд болсон.
Миний Хөөрөг багш бол үнэхээрийн төлөв даруу, чадварлаг, залуухан үзэсгэлэнтэй бүсгүй. Удам дамжсан улаач монгол бөөгийн үүргээ сайн биелүүлдэг, онгод тэнгэрийн ёс жаягийг алдагдуулахгүй авч яваа монголын дархад бөөгийн цөөхөн улаач нарын нэгэнд зүй ёсоор тэмдэглэгдэх хүн гэж тодорхойлмоор байна.
-
ТАНИЛЦУУЛГА-ХАН ТЭНГЭРИЙН ХАТАН УЛААЧ НОМЫН ЭЗЭН
Бөө нар хамтран ажиллаж тулгамдсан олон асуудлын шийдвэрлэхэд биечлэн манлайлж оролцдог, өнөө цагт монгол туургатан удган нарыг араасаа дагуулан манлайлж яваа олон нийт, нийгмийн зүтгэлтэн нэгэн билээ. Монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан зүтгэлийг үнэлж, олон түмний төлөө “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ- УДГАН” шагналыг хүртсэн. Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Хүрэл шонхор” ,“Мөнгөн шонхор” “Алтан шонхор”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнагдсан.
2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 4200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
• 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгын Нарны тахилгад оролцсон.
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
• 2015 оны 1 capд МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд хамрагдсан.
• 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон.
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
• 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгад оролцсон.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
• 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.10.24-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Галттай хийсэн уулзалтад оролцсон
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
• 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
• 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
• 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга
• 2019.07.20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2019.09.22-ны өдөр. Галын тахилгад оролцсон.
• 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй уулзалтад оролцсон
• 2019.12.04-ны өдөр. Спортын арга хэмжээнд оролцсон.
• 2020.05.17-20-ны өдөр. Их газрын чулуунд хийсэн нэгдсэн залбирал.
• 2020.06.04-06-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон
• 2020.06.07-08-ны өдөр. Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
• 2020.07.16-8.06-ны өдөр. Баруун арван аймагт хийсэн аялал, залбиралд оролцсон.
• 2020.09.22-ны өдөр Нэгдсэн бөөлөөнд оролцсон.
• 2021.06.02-ны өдөр Бурхан Халдуны нэгдсэн их тахилгад оролцсон
• 2021.06.12-ны өдөр Өмнөговь аймгийн тахилгад Лусын тахилогад толгойлж бөөлсөн.
• 2021.09.11-ны өдөр Хар зүрхний хөх нуурын тахилгад оролцсон
• 2021.09.22-ны өдөр Галын тахилга оролцсон
• 2021.12.17-ны өдөр Спортын тэмцээнд оролцсон
• 2022.01.28-ны өдөр Туркын элчин сайдын яамны уулзалтад оролцсон
• 2022.03.19-ны өдөр Канадын элчин сайдын уулзалтад оролцсон
• 2022.03.26-ны өдөр Хаврын тахилга, Бэрхэд оролцсон
• 2022.04.05-ны өдөр Шашны уулзалтад оролцсон
• 2022.06.22-ны өдөр Нарны тахилгад оролцсон
• 2022.07.07-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон
• 2022.10.04-ын өдөр Өмнөговь, Дундговь хамтарсан тахилгад оролцсон.
• 2023.01.19-ны өдөр Францын телевизийн төлөөлөлтэй хийсэн уулзалтад оролцсон.
• 2023.02.03-ны өдөр Туркын элчин сайдын уулзалтад оролцсон
• 2023.05.15-нй өдөр Шашны удирдлагуудын уулзалтад оролцсон.
• 2023.06.12-ны өдөр Их газрын нэгдсэн тахилгад оролцсон
• 2023.06.22-ны өдөр Нарны тахилгад оролцсон
-
Бид нэгдвэл асар их хүч байгаа
Дэлхий дээр амьдрагч олон иргэд Тэнгэр шүтлэгтэй Монгол бөө мөргөлийг ихэд сонирхон, судлах гэж, таньж танилцахсан хэмээн тэмүүлж буй нь үнэн. Монгол бөө мөргөл шашин болж Гандан хийд шиг байр саванд морилохгүй. Өөрсдийн онгодын өргөөндөө л заларна. Юу үнэн, тэр үнэн.
Энэ цаг үед бөө мөргөлийг дагнаж хийх улаач нар уламжлалт зан үйлээ хамгаалахын тул нэгдэж ажиллах нь гарцаагүй, мөнгө санхүү, байг гэхэд өвлийн улиралд хамтраад хуралдах, ярилцах бусдаас үл хамаарах байртай байх, татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа хамтарч төлөх цаг ирнэ.
Сүүлийн жилүүдэд бидний язгуурын шүтлэг болох бөө мөргөл сэргэж, асар олон хүмүүс уул ус, байгаль дэлхийн шүтлэг рүүгээ орж байгаа. Бид анхнаас зөв хандлагаа хамгаалахгүй бол нэр хүндээ алдаж, дахин босох тэнхээгүй болно.
Биднээс хамаарахгүй өрнөж буй үйл явцыг хардах хэрэггүй. Хүн төрлөхтний хөгжиж ирсэн шашин, шүтлэгийн нийтлэг жамаар явна.
Бид хүсвэл, зоривол зорилгодоо хүрч чаддагийг Ноён уулын тахилгад оролцогчид түүхэнд үлдээжээ. -
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв. (2023 ОН)
ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ТЭР ҮЕИЙН МОНГОЛЫН ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР, ТЭНГЭР ШҮТЛЭГТ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДСАН НЬ УЧИРТАЙ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв. (2023 ОН) -
УЛААЧ НАР НЭГДЭЖ БАЙСАН ТҮҮХ БИЙ.
Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.
Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
-
МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН НАМТАР НОМ НЭЭХ ҮГ
Очоод л учрыг мэдлээ. Нутгийн хоёр дүү Бурхантын хөндийд товхийсэн сайхан амьдардаг юм. Хуучилж хонолоо. Дархадын “Ногоон туг” бүтээж байгаа нь Байшингийнхаа хажууд онгодын дүнжгэр сайхан өргөөтэй юм. Өргөөнд нь орж онгод дээдэст нь залбирлаа.
Бадамсүрэн удган: Манай өвгөн надад “Би Барнасан аав, өөрийн ээж Бямбасүрэн, Бөмбөгөр зайран, бичсэн цуглуулсан юм байна. Энэ бүхнээ нэгтгээд дээр нь нутаг ус, энд тэнд хийсэн үйл ажлаа нэмээд удам угаа залгамжлан эзэмшиж уламжлалт дархад, бөөгийн зан үйлээ дэлгэрүүлж яваагаа илэрхийлэн нэг ном гаргая гэж бодож олон жил ярьж байгаа юм. Бид хоёрын санаа их нутгархаг. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уулаар их явлаа.
Энд тэнд явахдаа нутаг усныхаа талаар сонирхож янз янзын юм дуулж явлаа. Хан тэнгэрийн хатан улаач Дархадын Ногоон тугийг бүтээж амилууллаа. Зөөлөнгийн хүрээнд байсан дархадын Нандин дарь эх бурхан, ногоон туг, муутуу цаасан дээр бичсэн түүх гурав шүтэгддэг байсан гэж Рэнчинлхүмбэ сумын Ламжав өвөө хэлэхээр нь бид хоёр ногоон тугийг бүтээж болох уу гэсэн чинь өвгөн маань “Бололгүй яах вэ, ийм сайхан санааг дэмжихгүй хэн байхав” гэснээр бид хоёр өвөөтэй зөвлөн Ногоон тугийг бүтээж, галын дөл цоролзсон оройгий нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Ганхуяг гуайгаар урлан сийлүүлж бэлэн болгоод Ламжав гуайдаа гардуулсан.
“Дэлгэр хаан уулын тахилга, Дархад хурд-5” наадам дээр төрийн далбаатай цуг намирч байхад их л сайхан санагдаж байлаа. Ийнхүү Бадамсүрэн удгантай анх уулзангуут монгол өв соёлоо дээдэлж, Дархадын ногоон туг бүтээсэнд нь баярлан намтар номын материал цуглуулах ажилдаа орлоо. Хан тэнгэрийн хатан улаач Шавь нар, ач тусыг нь хүртсэн хүмүүс үнэхээр идэвхтэй юм. Бичгийн өндөр чадвартай хүмүүс ч байна. Энэ номд дурсамж, сэтгэгдэл бичиж өгч бидний ажилд тусалсан бүх хүмүүст баярлалаа
Эмхэтгэсэн: Д.Батжаргал