Author: admin_shaman

  • ДЭЭД ЦЭЦИЙН БАГА ХУРАЛДАЙ

    Нөгөө талдаа бөөгийн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдэх, лекц, сурталчилгаа хийх, уулзалт, ярилцлага гээд олон арга хэлбэрийн ажил хийх боломжоор хангагдах байсан.
    Олон асуудлыг ч эртхэн дэг журамд оруулахад хамтын хүчийг нэг зүгт чиглүүлэх боломжийг алдсан юм.
    ДЦХ нь 9 удаа хийгдэж, 6-г нь миний бие хандиваар санхүүжилтийг хийжээ.

    djmedia:782
  • Монгол бөөгийн их зайран Д.Одонхүүгийн бичсэн шүлэг

    Аян сааралаа хөлөглөн
    Асур тэнгэрийг зорино
    Аягатай сэржим өргөж
    Алтан лустай хөөрөлдөнө
    Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
    Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
    Хамаг Монголын бөө /Мохошгүй түмний минь оюуны ундраа/
    Наян нэгэн манжигаараа
    Нарны тэнгэрийг даллана
    Найман хар могойгоороо
    Нартын зовлонг гэтэлгэнэ
    Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
    Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
    Хамаг Монголын бөө /Монгол түмний минь увидасын далай/
    Өндөр төрийн сүлдийг
    Өвгөдийн сүнстэй зална
    Өрлөг Монгол орноо
    Өнөд мандахыг даатгана
    Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
    Хатан дэлхийн бөө / тэнгэрийн бөө/
    Хамаг Монголын бөө /Монгол төрийн амин сүнсээ/

  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ ЗАЛБИРАЛ ХИЙВ.

    Хар зүрхний Хөх нуурт Их тахилга, тайлгыг хийсэн зарим нөхдүүд замын хагасаас МБНЭ-ээс гарсан байдаг. Тиймээс бид тэдний сурталчлах үүрэг хүлээхгүй.
    Аравхан жил өнгөрч байхад МБНЭ гэж ямар байгууллага байдаг билээ гэж надаас асуух хүн тэдэн дотор байсан. Тэгээд би зарим хүн хэтэрхий хурдан хөгширч байна даа гэж бодож билээ.

    djmedia:781
  • БИД МОНГОЛ ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ, ӨВӨГ ДЭЭДСИЙН ЗАЛГАМЖ

    1983 оноос 1984 оны сургуулийн жилд хариуцсан салаа нь армийн тэргүүний салаагааар шалгарч, армийн марш тактикийн тэмцээн, армийн радио чимээний тэмцээнүүдэд хариуцсан дайчид нь амжилт гарган алт, мөнгөн медалиаар шагнагдаж байсан.
    Хариуцсан ажил албандаа амжилт гаргасан тул 1985 онд салбарын захирагчаар дэвшин ажилласан. 1986 онд Таван толгойд болсон болсон армийн команд штабын хээрийн сургуулийн нэгтгэлийн команд штабын байлдааны буудлагатай хороо дэлгэх хээрийн сургуульд амжилттай оролцон тухайн үеийн улс төрийн товчоо, армийн командлалаас өндөр үнэлгээ авч байсан. Зэвсэгт хүчинд ажиллах хугацаандаа армид холбооны 3000 гаруй бага мэргэжилтэн бэлтгэж, залуу үеийг бие бялдар, оюу санааны өндөр хаттай болгон улс ардын аж ахуйд хүлээлгэн өгсөн.
    1985-1989 онуудад хариуцсан салбар нь байлдааны бэлэн байдал, зэвсэгт техникийн бүрэн байдал, цэрэг дайчдын сургуулийн хүмүүжил, цэргийн албаны зохион байгуулалтаараа нэгтгэлийн хүндэт дэвтэрт бичигдэн сайшаагдаж, штабын орлогчоор томилогдон ажиллаж анги салбарыг нүүлгэн шилжүүлэх, зэвсэг техникийн армийн нөөц, хадгалалтанд байрлуулах чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байжээ.
    1990 онд зэвсэг хүчнээс бэлтгэл офицэрээр халагдаж, Авто тээврийн салбарт ажиллах хугацаанд улс эх орон чөлөөт зах зээлд шилжсэн үед авто комбинатын удирдах бүрэлдэхүүнд орж авто техникийн үзлэг оношилгоо, удирдлагын холбооны шуурхай ажилласны үр дүнд 1992 оны авто комбинатын Тэргүүний инженер техникийн ажилтнаар шалгарч байсан.
    1993 оноос одоог хүртэл Монгол-Ойрдын угсаатны зан заншил, тэнгэр зүйлийг судалж нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байв. Монгол Улсад Бөөгийн зан үйлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, бөөгийн шүтлэгтэй холбоотой олон бүтээлийг боловсруулахад биечлэн оролцсон байна. Энэ хугацаанд зургаан мянга гаруй уул, усанд залбирч тахилга, тайлгыг зохион байгуулж, 21 аймгийн 40000 гаруй иргэдэд тэнгэрийн хүчээр бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна. Монгол орныг бүтэн гурван удаа тойрч 15000 гаруй км газраар аялан Монгол орны хамгийн баруун, зүүн, өмнөд, хойд цэгт очиж судалгаа хийсэн, Монгол-Ойрдын угсаатны зан заншил, аж амьдрал, байгаль эх орон, ургамал, амьтан байгалийн баялгийг хайрлан хамгаалах, зүй ёсоор харьцах хандах талаар 3800 гаруй хүнд таниулан сурталчилсан, албан ёсоор 3 удаа 90 гаруй иргэдэд сургалт явуулж, 5 удаа нийтийг хамарсан лекц уншсан байна.
    Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын бөөгийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
    Мөн ард олон, залуучуудад зориулан “Тэнгэр шүтлэгийн уламжлалт ёс зүй” судалж боловсруулан хэвлүүлэн гаргаж бусдын хүртээл болгосон ба одоо угсаатны зан заншил, зан үйл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, удам судар угийн ичиг бичих талаар гарын авлага, ном товхимол, арга зүйг боловсруулан хэвлүүлэхээр бэлтгээд байна.
    2012 онд Монголын бөөгийн шүтлэгийг түгээхэд түүний хуримтлуулсан туршлага, олон түмнийг өөрийгөө хүрээлүүлэн хамтран ажиллах чадвар нь түүнийг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчид сонгож ажиллуулах үндэс болсон. Тэрээр МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    МБНЭ-ийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдолтой тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд шуурхай, чанартай, манлайлан гүйцэтгэдэг манай тэргүүний ажилтан юм. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан, нийт улаач нарт хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
    2012 онд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад, Хүннүгийн Ноён уулын тахилгад, 2013 онд Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилга, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад, 2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д, Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж, 2015 онд Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн зэрэг Монгол уламжлалт соёлын өвийг эртний ёс жаягаар түгээхэд биеэр үлгэрлэн манлайлж оролцсон.
    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Монгол бөөгийн 2016 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн.
    Цэргийн хүндэт медаль, Ардын хуьсгалын 90-н жилийн ойн медаль, Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын бөөгийн төв байгууллагын Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, “Долоон өвгөн од” одонгоор тус тус шагнагдсан.

  • ДАРЬГАНГА МАЛГАЙН ТАНИЛЦУУЛГА

    Ар талдаа гогцоо гарган өлзий зангидсан улаан залаатай, хэвсэг цохтой байдаг.
    Эмэгтэйчүүдийн хилэн малгайн цох хэвсгийг хар хилэнгээр бүрж, урагш харсан хэсэгт нь мөнгөөр үлэмж гоё урласан норов эрдэнийг хадаж, хэвсгийн дотогш хандсан хэсэгт ханан хээ, усан сүлжээ, алх салаавчлан шаглаж оёдог. Малгайн ард улаан торгон залаа дээр өлзий, ланз, луу, үүлэн хээг алтан утсаар урласан байдаг нь уг малгайн гоёмсог нэг онцлогийг харуулна.
    Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулан, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас “Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай” хэмээн мандах төрийн малгай гэж нэрийдсэн учиртай.
    Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэддэг учир монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ хүндлэн эрхэм дээд өмсгөл хэмээн үздэг.
    Монгол малгайн домгоос сөхвөл, малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх бөгөөд түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана.
    Мөн малгайны дотуурх хар хүрээг Монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болсон гэсэн ардын домог яриа байдаг байна.
    Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Угсаатны Зүйн Музей

    Ж.Батдорж

  • ГУРВАН ГОЛЫН ТАХИЛГА

    Тахилга үргэлжилээд явж байхад гэнэт нэг Пургон давхиж ирээд тулаад зогсонгуут дотроос нь бэлэн хуягласан улаач нар бууж ирээд бөөлөөд унаж билээ. Харваас нэг нэгнийхээ тахилгыг “үймүүлж” байгаа нь тод харагдана.
    Яваандаа учраа ололцоод хамтарч тахилгаа хийгээд өндөрлөж билээ. Онгодуудад учирлавал ойлгодог л юм билээ.

    djmedia:780
  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Д.ОДОНХҮҮ

    Улс орон, ард иргэдийнхээ төлөө дараах ажлуудыг зохион байгуулж, удирдаж, оролцож байсан.
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад удирдаж оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгын Нарны тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015. 1 capд МБНЭ-ийн нэгдсэн сургалтыг зохион байгуулсан.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2016.04.10-16-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлсөн.
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.10.24-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Галттай хийсэн уулзалтад оролцсон
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2018.05.08-26-ны өдөр ОХУ, Халимаг, Буриадад аялсан.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2019.06.25-ны өдөр. Хувилай хааны ордонд залбиралд оролцсон.
    • 2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.07.20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2019.09.22-ны өдөр. Галын тахилгад оролцсон.
    • 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй уулзалтад оролцсон
    • 2019.12.04-ны өдөр. Спортын арга хэмжээнд оролцсон.
    • 2020.06.04-06-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон
    • 2020.06.07-08-ны өдөр. Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2020.07.16-8.06-ны өдөр. Баруун арван аймагт хийсэн аялал, залбиралд оролцсон.
    • 2021.06.02-ны өдөр Бурхан Халдуны нэгдсэн их тахилгад оролцсон
    • 2021.06.12-ны өдөр Өмнөговь аймгийн тахилгад оролцсон
    • 2021.09.11-ны өдөр Хар зүрхиний хөх нуурын тахилгад оролцсон
    • 2021.09.22-ны өдөр Галын тахилга оролцсон
    • 2021.12.16-ны өдөр БНАСАУ-ын ЭСЯ уулзалтад оролцсон
    • 2021.12.17-ны өдөр Спортын тэмцээнд оролцсон
    • 2022.03.26-ны өдөр Хаврын тахилга, Бэрхэд оролцсон
    • 2022.04.05-ны өдөр Шашны уулзалтад оролцсон
    • 2022.06.22-ны өдөр Нарны тахилгад оролцсон
    • 2022.07.07-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон
    • 2022.11.14-ны өдөр АНУ-ын Элчин сайдын уулзалтад оролцсон
    • 2022.12.16-ны өдөр ОХУ, БНХАУ уулзалтад оролцсон
    • 2023.05.15-нй өдөр Шашны удирдлагуудын уулзалтад оролцсон.
    • 2023.06.12-ны өдөр Их газрын нэгдсэн тахилгад оролцсон
    • 2023.06.22-ны өдөр Нарны тахилгад оролцсон
    • 2023.09.17-ны өдөр Намрын тахилгад оролцсон

    djmedia:779
  • ТУВАГИЙН БӨӨ НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

    Энэ удаагийн албан ёсны уулзалт Улаанбаатар хотод боллоо. Уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран В.Төмжий (Нэргүй) нар оролцлоо. Монгол-Тувагийн бөөгийн байгууллагуудын хамтын ажиллагаан талаар харилцан санал бодлоо солилцлоо.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Зөвхөн гадаад харилцааны хувьд 2023 онд Гэгээн ширээт улсын тэргүүн Монгол дахь шашины тэргүүн нарын уулзалтад урьж оролцуулж, Христ, Үнэн алдартны шашины Дэлхийн болон азийн тэргүүнүүд уулзалт хийж, Турк, Канад Улсын элчин сайд, Монгол дахь шашины тэргүүн нар -Монгол бөөгийн өргөөнд зочиллоо.
    20 гаруй улс орны шүтэгч, жуулчид МБНЭ-д ирж танилцлаа. Мөн ОХУ-ын Агийн болон төвийн бүс, Өвөрмонголын нутгаар аялж, улаач нартай уулзаж, хамтарсан тахилга хийлээ.
    Нэгэнт хөрш зэргэлдээ улсуудад, дэлхийн шашин шүтлэгийн байгууллагууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байхад зарим бөө “монгол бөө нар нэгддэггүй юм” гэсэн хувийн санаагаа нийтэд тулгаж байгаа нь харагддаг. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Монголчууд бид Тэнгэр шүтлэгийн дор нэгдсэн тэр үедээ хүчирхэг байсныг санахад хангалттай.” Гэж танилцууллаа. Уулзалтын дараа хүндэтгэлийн зоог барилаа.
    Тувагийн бөө нар цөөн тооны иргэдийг хүлээн авч, бөөгийн зан үйлээр үйлчлэх боломжтой. Тийм хүсэлттэй Иргэд 458654 утсаар харилцана уу

    djmedia:788
  • БҮГД НАЙРАМДАХ ТҮРК УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

    Баярын ажиллагаанд Монгол дахь дипломат төлөөлөгчид, Элчин сайдууд, хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Баярын үйл ажиллагаанд зориулж турк, монголын үндэсний ая дууны мэндчилгээ эгшиглэж, хэсэгчилсэн тоглолт хийлээ.
    Бүгд Найрамдах Түрк Улсын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Үйл ажиллагаанд оролцох явцад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНХАУ, БНСУ, Канад Улсын шинээр томилогдсон Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгч нартай танилцлаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд хамтын ажиллагаа нь Хоёр орны аюулгүй байдлын салбарт эхэлсэн байдаг.
    Харин БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хооронд буцалтгүй тусламжаар баригдсан, Хархорин-Хөшөө цайдамын авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах ажлуудад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь зохих хэмжээгээр оролцож байжээ.
    Туркэд боловсролын байгуулагатай танилцах, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох, монгол оюутан боловсрол эзэмшүүлэхэд тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх, зэргээр 10 орчим удаа харилцан зочилсон байдаг.
    Монголд Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах төслөөр эхлүүлсэн Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгал нь Түркийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал ач холбогдолтой юм.
    Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.

    djmedia:778
  • ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО. ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР

    Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
    1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
    Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
    2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
    Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
    3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
    Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
    4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
    Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
    5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
    Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
    6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
    Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
    7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
    Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
    8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
    Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
    9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
    Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
    10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
    Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
    11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
    Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
    12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
    Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
    Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
    Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.