Хөх манан хөшилдөнө
Хөх манан хөшилдөхөөр
Хөх туг нь үзэгдэнэ
Хөх шандын бууцан дээр
Хөх шувуу хагсана
Хөх шувуу нь хагсахаар
Хөх ах минь бодогдоно
Хөх шандын бууцан дээр
Хөх тэнгэр өнгийнө
Хөх тэнгэр нь өнгийхөөр
Хөх Монгол өндийнө
ЧИНГИСИЙН ЭМЭЭЛ
Гүйгээд гарвал уяан дээр намрын салхи буйлна
Гүүн цэнхэр тэнгэрээр нь сүрэг цагаан шувуу ихэр татан буцна
Цахилдагын хайч эмтрээд Монгол нутаг хонгортоно
Цайгаа самарсаар ээж минь хүүгээн хүлээнэ
Үлгэрийн сайхан баатрууд нь тэнгэрийн хаяаг өргөсөөр холдлоо
Үүрийн туяаг нөмрөн эзэн Чингис л буцаад давхина
Байсхийгээд л зүүдэнд минь цагаан шонхор шувуу хагсах юм
Байм хол Хулан ууланд чонын утаа манарах юм
Эзэн минь хаа явчихав гэж би тас шувуунаасаа асууна
Эзэн чинь хаана байна гэж дэлхий надаас нэхнэ
Дээдэс минь хол яваагүй
Дэлгэрэх нь Монголдоо л байна
Дээлийнх нь үнэр надад байна
Хөх Монголын эзэн Чингис хол яваагүй
Хөлстэй эмээл нь Ордост бий
Эмээлээ хаяандаа тавьсан
Эндээс холдоод хаа очих вэ? дээ.
МИНИЙ МОНГОЛ
Шувуу төөрдөггүйн учир
Өд нь тэнгэр байсных
Загас нь мэгшдэггүйн учир
Нулимас нь далай байсных
Хөлөг морь нь унтдаггүйн учир
Хөдөө арлаан санасных
Хөх өвс нь гунддаггүйн учир
Хөглөгөр Алтайгаан үгүйлснийх
Бид унадаггүйн учир
Бичиг минь босоо байсных
Бид унтардаггүйн учир
Билиг минь тэнгэрийнх байсных
ДУУ: Хувилай хаан
Шар талын цэцэгс чамайг мартахгүй
Шархтайхан чулуу чамайг мартахгүй
Булсан хотын буурь чамайг мартахгүй
Урагдсан тугийн сэмрээн чамайг мартахгүй
Одтой хөх тэнгэр чамайг мартахгүй
Онгоцон борог дээр чамайг мартахгүй
Ууж явсан голоо чамайг мартахгүй
Уужуу сайн ээж чамайг мартахгүй
Хувилай хаан, Хувилай хаан
Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
Хунан цагаан адууд чамайг мартахгүй
Богдын Чингис шувууд чамайг мартахгүй
Бууцаа сахисан хүү чинь чамайг мартахгүй
Буурал түүхийн үнэн чамайг мартахгүй
Хувилай хаан хаан богд оо
Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
Хувилай хаан Хувилай хаан
Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
Хувилай хаан Хувилай хаан
Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
Shirchin Baatar
28 May 2015 ·
Author: admin_shaman
-
ХУВИЛАЙН ШҮЛГҮҮД
-
ХЭРЭЙДИЙН ВАН ХАНЫ ОРДОН БУЮУ ТУУЛЫН “ХАР ТҮНЭ ОРД” ДУРСГАЛТ ГАЗРЫГ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДАЛЖ БАЙНА
Түргэний балгас – Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлэн 1979 онд гүймэг судалж, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудад тулгуурлан тус хэрэм нь Кидан улсын үед холбогдох “Түргэний голын балгас” хэмээн бичсэн байдаг. Мөн 2005-2006 онуудад МУИС-НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим болон Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар бага хэмжээний малтлага судалгаа явуулж, хэрмийн төв дунд орших гол байгууламжийг 400 метр кв талбайгаар цэвэрлэн ил гаргажээ.
Малтлагын материал болон дурсгалын байршлыг харгалзан “Туулын Хар Түнэ Орд” буюу Ван ханы ордны туурь мөн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
Ийнхүү сүүлд 2021 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, тус барилгын хэрэглэгдэхүүн болон илэрсэн олдворуудын дийлэнх нь хэлбэр дүрслэлийн хувьд Буддын уламжлалт хэв загварыг хадгалсан бөгөөд уг байгууламжийг тусгайлан зассан тавцан суурин дээр байгуулсан зэргээс харвал Буддын шашны байгууламж байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өөр соёлт давхарга бий эсэхийг шалгаж үзэх шаардлагатай ба малтлага судалгаагаар дамжуулан:
• Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар Ван ханы орд-Туулын Хар Түнэ орд хэмээх хэрэмт байгууламжийг тусгайлан судалж, Монголчуудын хот байгуулалтын уламжлал, түүхэн цаг үеийн хамаарлыг нарийвчлан тодруулах;
• Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван хан Тэмүүжинтэй хамт Улиастай, Гачууртад ан ав хийгээд маргааш нь Туулын Хар Түнэ ордон руугаа буцсан гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. “Туулын Хар Түнэ” ордон болон өмнөх судлаачдын үзсэнчлэн Кидан улсын үед хамаарах бэхлэлт хэрмийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийн, дээж авч байгалийн шинжлэлийн аргаар он цагийг нарийвчлан тогтоох;
• Ван ханы Туулын Хар Түнэ орд гэх байгууламжийн архитектурын онцлог, түүний тусгайлан дэлдсэн суурийн бүтэц, байгуулсан арга, хүрээ хэмжээ, үүрэг зориулалт зэргийг нарийвчлан гаргаж ирэх зорилготой юм.
БОГДЫН МУЗЕЙ, ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДТЭЙ ИЖИЛ СҮМ ХИЙДИЙН БАРИЛГА БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд:
“Өв соёлын голомт” түүх археологийн төсөл эхний жилдээ хэрэгжиж байна. Бид энэ оны зургаадугаар сарын сүүлээс эхлэн 45 хоногийн хугацаанд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн бөгөөд соёлт давхаргын хувьд хамгийн эртнийх нь Киданы үе, дараах нь Их Монгол Улсын үе, хожим бурхны шашны дунд дэлгэрэлтийн үед сүм хийд барьж байсан тууриуд илэрсэн. Энэ жилийн хувьд бид голчлон нэгдүгээр барилга болох өндөр довжоотой барилгад малтлага, бага хэмжээний сорилын малтлага хийснээр судалгааны ажил маань амжилттай үргэлжилж байна. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрстэй маш гоёмсог, та бүгдийн мэдэж байгаачлан Богд хааны музей, Эрдэнэ зуу хийдийнхтэй ижил вааран дээвэртэй байгааг харахад сүм хийдийн барилга байсан гэдэг нь тодорхой болсон. Мөн урьдчилсан байдлаар тахилын гол барилга дотор бадмууд суурьтай бурхдын сэнтий олдсон бөгөөд архитекторын хэмжилтийн зураг хийгдэж, үүн дээр тулгуурлаад зургуудыг сэргээх ажил явагдаж байна.
“Өв соёлын голомт” урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг Голомт банк санаачлан, Археологийн хүрээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, энэ жил археологийн ажлаа ийнхүү эхлүүлээд байна. Цаашид ч Монголын соёлын өвийг дэлхийд таниулах түүх археологийн олон төслүүд дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах юм байна.Sonin.mn
-
БӨӨ ГЭЖ ХЭН БЭ?
Бөө хүний дэргэд байж, онгод тэнгэртэй нь байнга харилцаж, ивээл нөмөрт нь бүрэн багтахаас гадна удган зайран хүнтэй ханилан сууж байсан эсвэл бөөгийн түшээ, тулмааш хийх зэрэг шалтгаанаар онгод тэнгэртэй нөхцөлдсний улмаас тухайн онгодыг авч явдаг байсан бөө удган зайран нь бие барж, бөөгийн шүтээн ” онгод цуцсан “- аар онгод тэнгэрээ өөрөө адгуулж явахаас өөр аргагүй болоход бөөгөөр тодрох ч явдал байдаг.
Мөн бөө хүн өөрийн үр хүүхдэдээ хуур амиулж өгөх буюу хуяг хамгаалалт хийж өгснөөр уг хүүхэд хожим хойно бөө болох ёс бас байдаг. Энэ бүхнийг тухайн холбогч бөө нь онгод тэнгэрийнхээ хүсэлтээр гүйцэтгэдэг тул ямар нэгэн муу үр дагавар гардаггүй юм.
Үхэлд ойрхон өвдөж зовоод болохоо байсан тохиолдолд амьд үлдэхийн тулд бөө болохоос өөр аргагүй, амь аврахын үүднээс бөө болгохоос өөр зам байхгүй болсон нөхцөлд л бөө болох, болгох тохиолдол байдаг. Энэ бол харьцангуй ховорхон болдог хэрэг юм.
Үнэхээр хүчтэй бэрх олон үе дамжсан онгод, эрхиж догширсон хараал жатаг, эрээ хорлолын улмаас тухайн онгодыг хариулж, буцаах нөхцөлгүй үед тухайн хүнийг бөө болгож, амийг нь аварч, алс ирээдүйг нь золиослодог бөө мөргөлийн харгис хэрцгий хууль үйлчилдэг юм. Бөөгөөр тодрох үйл явц нь хөндлөнгийн хар хүчний нөлөөллөөр үүссэн хүчний хуримтлалыг адгуулагч бэлтгэх хатуу, хэцүү үйлдэл байдаг.
Бөө хүмүүсийг бөө болгож тоглох биш элдэв эрээ хорлолын үйлийг засаж, аргалж чаргалж явдаг бөө мөргөлийн язгуур уламжлалыг мартаж яахан болох билээ. Эс бөгөөс бөө хүн учир ухаанын олоогүй байж өөрт хамаагүй тухайн онгод тэнгэрээр хамаа бусаар оролдож, бөөгийн онгодыг өвөг дээдэс,өвөө эмээ мэтээр бусдад ухуулж, бөө болгож наадвал хэзээ нэгэн цагт бөө болсон, болгосон хоёулаа цээрлэл хүлээдэг аюултай гэдгийг санаж байхад илүүдэхгүй биз дээ. -
ЦЭЭРЛЭХ ЁС
Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх. Гараа хоосон савчдаггүй.
Цустай зүйл гал руу хийдэггүй. (шатаадаггүй)
Алгаа хоосон ташдаггүй.
Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ.
Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх.
Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ.
Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.
Хэвтэж ном уншдаггүй.
Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй.
Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй.
Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морины уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн.
Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх.
Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй.
Буруу гараараа юм өгч авалцдаггүй.
Нохой зардаггүй.
Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах.
Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх.
Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг.
Ахмад хүний яриа тасддаггүй.
Хүндлэхийн учир бөлгөө.
Хүн рүү хар ус цацдаггүй.
Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг.
Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх.
Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг.
Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна.
Хайч ангалзуулдаггүй.
Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй. Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.
Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана.
Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй. Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй.
Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй.
Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.
Толгой сэгсэрдэггүй.
Хүний нүүр лүү нулимдаггүй.
Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй.
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй.
Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан.
Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг.
Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй.
Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл.
Харанхуй шөнө үсээ самнадаггүй.
Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй.
Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй.
Хүний малгай өмсөх цээртэй.
Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.
Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.
Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй.
Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг.
Ус , гол руу нулимж үл болно. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй.
Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх.
Эмэгтэй хүн завилж сууж болохгүй.
Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
Сүүнд түүхий мах хийж болохгүй.
Болсон идээнээс заавал амсах.
Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх.
Айлд хумсаа авах цээртэй.
Айлд үсний сэвээ хаях цээртэй.
Сэвийг галд хийх цээртэй.
Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
Харуй бүрийгээр хог гаргах цээртэй.
Эх рүүгээ муухай харах цээртэй.
Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй.
Хаалга түшиж зогсох цээртэй.
Гэрийн багана түшиж зогсох цээртэй.
Баганын зовлон халдана гэх.
Тургих цээртэй. Бороо орно гэнэ.
Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх.
Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
Аав нь хормойн донтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\ Эхнэр нь хормойн донтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг.
Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
Ширээ буландаж суух цээртэй.
Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх.
Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх.
Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй.
Хундаганы ёроол гартал уух цээртэй. Архичин болно гэх. Архины шавхруу уух цээртэй. -
ДАРХАН-УУЛ АЙМАГТ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШНЫ МАЛТЛАГА ХИЙГДЭЖ БАЙНА
20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байгаа юм байна. Малтлага 2023 оны долоодугаар сарын 31-нд дуусна гэж Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Тав. ШУЛУУН ХӨХ ХОШУУНД
Дотроо 3 балгас (Шанд, Хавирга, Сангийн Далай), 8 сум (Буушуудай, Нарт, Сайнхудаг) болж хуваагддаг.
Манжийн Дайчин гүрний цэргийн гол хүч байсан найман хошууны нэг хошуу бөгөөд доод зэрэглэлийн таван хошууны нэг болой.
Ийм түүхтэй нутгийн төв балгас болох Шанд хотод оройхон очсон юм. Зон олон төв талбай дээр цуглаж айсуй наадмын бэлтгэл ажил урлагын тоглолтыг сонирхоно. Тэдний дунд орж, оройн цэнгүүн, хоол унд, худалдаа наймаа зугаа цэнгэл хэрхэн өрнөхийг харж явлаа.
Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн.
Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна.
1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдийн хүчийг ашигласан юм.
Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд: Гадаад бодлогын хувьд 1. Өмнөд Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Өмнөд Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. 2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. 3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон.Зургаа. ХУВИЛАЙН ОРДОН БА ШАР ТАЛ
Шулуун хөх хошуу бол түүхэн дээр монгол туурагатаны хөгжин мандасан, төр барисан хүйс газрын нэг юм. Одоогийн Шулуун хөх хошууны нутаг бол Их Юань Улсын Хувилай Цэцэн хааны мандаж байсан төрийн Шар талд байгуулсан зуны ордон байсан газар бүлгээ. Хурахын уулс, Хулан шарга даагын элс манхыг багтаасан өргөн уудам, өнөр баян тал нутаг болно. Одоо тус хошуу нь Өвөр монголын шилийн гол аймагт багтаж байна. Шулуун хөх хошуу бол өнөр баян үзэсгэлэн сайхан нутаг юм. Балар ой, битүү шугуй, алаг цэцэг, нуур бөрд үргэлжилсэн умарт хэсгийн Хулан шарга даагын элс манхан дах Загастай нуур, гурван сайхан нуур, Аривдах, Даага, Сангийн далай нуур нь загас, хужир, Бадваагийн гаралтаараа гадаад дотоодод цуутай билээ.
Шулуун Хөх хошуу аялал жуучлалын нөөц ихтэй, соёл түүхийн давуу талаараа онцлогтой. Өвөр Монгол орны хэмжээнд цорын ганц дэлхийн соёлын өв – Юань гүрний Дээд нийслэлийн буурь энэ нутагт бий. Энэхүү газар нь жилдээ хүлээн авах жуулчлалын тоогоор Монгол улсыад ирдэг аялал жуулчдын тооноос давдаг. Улмаар малчдын хамтарсан байгуулсан 132 аялал жуучлалын баазын 10 нь ӨЗО-ны зэрэглэлийн 5 одтой аялал жуучлалын төвийн стандартыг хангажээ.
Бид түүх соёл, байгаль орчин, газар зүйн байрлал, зам тээврийн давуу талаа ашиглан Юаний Дээд нийслэлийн буурийн эргэн тойронд тал нутгийн өвөрмөц соёлоор онцлог болгосон “Хулан шарга даага” элсний аялал жуучлалын бүс, түүх соёлын үлдэгдлээр онцлог болгосон алтан цэцэгт талын аялал жуучлалын бүсийг бүтээн байгуулжээ.
Их Юань улсын дээд нийслэлийн туурь нь ЮНЕКСО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Юань гүрний дээд нийслэл буюу Хубилай сэцэн хааны сэрүүн асрын туурь нь Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд голын /Луань Хэ голын дээд урсгал/ хөвөөнд оршдог юм. Хотын туурь нь тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 2200 м2. Юань гүрний дээд нийслэл нь гадар хот, дотор хот болон цэцэрлэг хот гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Төв ордон буюу Их амгалан ордны туурь нь 8 м өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, хойноос урагшаа 55 м өргөн аж. Их амгалан ордон нь тухайн үедээ 7 давхар байсны гурван давхар нь газар дор байдаг байжээ.
Хубилай хааны хүрэл хөшөөг Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны цул хүрэл хөшөөг 80 тн хүрлээр 2007 онд босгожээ. Энэ нүсэр том хүрэл хөшөөний гол цөмд нь дүрслэгдсэн хүн бол Чингис хааны дөрөвдүгээр хүү болох Тулуйн хоёдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан 80 насалсан учир хөшөөг 80 тн хүрлээр цутгажээ.
Хубилай хаан дээд нийслэлээ Шандын шар талд 1256 онд байгуулснаас хойш энэ хөшөөг урлаж дууссан 2007 оныг хүртэл нийт 751 жил өнгөрснийг билэгдэн хөшөөг 7.51 м өндөртэй хийжээ. Харин тэрбээр Юань гүрнийг 34 жил захирсны учир хөшөөг 34 метр урттай хийсэн гэнэ. Хөшөөг 6 метрийн зузаантай хийсэн нь бас л учиртай. Энэ нь Юань гүрнийг нийт 11 хаан захиран төвхнүүлснээс Хубилай хааныг оролцуулаад ердөө 6 хааныг л энэхүү хөшөөг байгуулсан Юань гүрний дээд нийслэл Шанд хотод хаанаар өргөмжилсэнтэй холбоотой.
Хөшөөний гол хэсэгт нь Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шанд хотод хаанаар өргөмжлөгдсөн Хубилайгаас гаднах 5 хааны дүрийг урлажээ. Энэ таван хаан нь баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар болно.
Хубилай хаан нь Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө эрдэмтэн мэргэдийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, өөрийн шадар туслах бөгөөд зөвлөхөөр ажиллуулдаг байжээ. Тйимээс хөшөөний баруун хэсэгт түүний зөвлөхүүдийн босоо дүрийг товойлгосон байна. Үүнд: Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун; Юань гүрний одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин; гурав дахь нь мөн төрийн засаглалын зохион байгуулалтыг хариуцаж байсан улс төрийн зөвлөх Ёо Шү, дөрөв дэх нь инженер математикч, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан алдарт Гүо Шү Жин, тав дахь нь дөрвөлжин үсгийг зохиосон, Юань гүрний Улсын багш Пагва лам бол зургаа дахь нь Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло юм. Марко Поло нь Юань гүрэнд нийт 17 жил амьдарсан билээ. Юань гүрний дээд нийслэл орших Шанд хотод 7, 8 дугаар сард алтанхуа буюу алтанлянхуа цэцэг битүү ургаж, шав шар өнгөтэй болдог учир тэр талыг “Шандын шар тал” гэх болжээ.
Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, дайн байлдаан болон гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий “Хубилай хаан” 50 ангит уран сайхны киноны зураг авалтын хотхоныг Шандын шар талд байгуулжээ.
-
Гурав. ШУЛУУН ЦАГААН ХОШУУНД (1)
Ингэж явахдаа өвөрмонгол айлуудын ахуй амьдрал бодитоогоор нүдэнд тусч явлаа. Хувьчилч авсан газартаа голдуу мал аж ахуй эрхэлэх бөгөөд зуншлага муутай газраас ирсэн малчид тухайн бэлчээрийн эзэнд мөнгө төлж газарт нь малаа бэлчээдэг байна.
Шулуун цагаан хошуу бол Манж, Чин гүрний үеийн найман хошууны нэг хошуу юм. Найман хошууг Нурхач хаан 1615 онд дөрвөн тугийн хошууг шинэчлэн зохион байгуулснаар үүссэн. Тус хошуу нь 1650 он хүртэл Доргон чин ванд захирагдаж байгаад, 1651 оноос хойш манжийн эзэн хаанд шууд захирагдаж байсан дээд зэргийн гурван хошууны нэг бөгөөд манжийн хааны аян дайн, ан гөрөө, аялан явах зам зэрэгт зүүн гарт багтаж байсан юм. Бадаргуулт төрийн үед Шулуун цагаан хошуу нь манж, монгол, хятад угсаатны бүрдсэн хүчирхэг цэргийн бэлтгэл төв байжээ.
Энэ газарт монголчууд бидний сайн мэдэх, үндэсний эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч Хятадын шоронд босоогоороо нөгчсөн гэх Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн төрсөн нутаг билээ. Тэрээр түүний манлайлан эхлүүлсэн Монголд дагаар орох хөдөлгөөнийг манлайлсан хүн билээ. Цэрэг хүний хувьд Улсын баярын өдрөөр энэ хүний тухай дурсан бодож, хүндэтгэл үзүүлж өргөл өргөж сөгдөн залбирлаа.
ХХ зууны эхээр үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн дундаас тодрон гарсан цэргийн гарамгай жанждын нэг нь Манлай баатар Ж.Дамдинсүрэн юм. Тэрбээр Дайчин улсын Бүрэн засагчийн аравдугаар он буюу 1871 оны Цагаагчин хонин жилд одоогийн БНХАУ-ын Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу хэмээх газар Хүйцэлэг овгийн Өлзийн Жамсрангийн гуравдугаар хөвгүүн болон мэндэлжээ.
Тэрээр 18 насандаа “хуяг цэрэг” болж, цэргийн эрдэмд суралцаж, “мэргэн буудагч” болж байжээ. Тэрээр шат дараалан тушаалд дэвшиж, Манжийн эзэн хаанд бараалхахаар Бээжин хотод очихдоо тэр үед Бээжинд байсан Халхын Түшээт хан Чин ван Ханддоржтой танилцан монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэх цаг тохиож буй тухай сэм хэлэлцэн сэтгэл нэгдэж, нутагтаа буцаж ирээд энэ тухай гар, сэтгэл нийлсэн итгэлт нөхдөдөө ярьж байсан ажээ.
1911 оны Үндэсний хувьсгал эхлэхэд хувьсгалын удирдагчидтай бичиг захидлаар харилцаж, үндэсний тусгаар тогтнолын төлөө Ар, Өвөр Монголын ард түмний тэмцлийг нэгтгэхийг зорьж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улс Манжийн ноёрхлыг унагаж, Богд Жавзундамбыг хаанд өргөмжилсөн тухай мэдээд олон гар, хошуунд бичиг явуулж, түшмэл, цэрэг цуглуулан 1912 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр харьяат газрын хятад түшмэд, цэргийг хөөн гаргаж, газар орноо эзлэн авч, олон хошууны ардыг илбэн тохинуулжээ. Энэ бослогод идэвхтэй оролцсон удирдагчдын нэг нь сумын занги Ж.Дамдинсүрэн байлаа.
Ийнхүү Ж.Дамдинсүрэнгийн улс төр, цэргийн үйл ажиллагаа эрчимжиж сумын зангиас Монголын төрийн зүтгэлтэн, Баргын эрх чөлөөний төлөө тэмцэгчээс нийт Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэгч болох их үйл хэрэг нь эхэлсэн түүхтэй.
Баргын ноёдын хурлаас үндэс угсаа нэгт Монголтойгоо нэгдэхээр шийдвэрлэж, занги Ж.Дамдинсүрэн, мөн хошууны хоёрдугаар сумын хөөгч түшмэл Пунцаг, Хуучин барга Хөвөөт цагаан хошууны тэргүүн сумын хөөгч бичээч Гайхасу нарын долоон хүнийг хүсэлт бичгийн хамт Нийслэл хүрээнд илгээсэн байдаг.ШУЛУУН ЦАГААН ХОШУУНД (2)
Баргын төлөөлөгчдийн тэргүүн Ж.Дамдинсүрэнгийн бичиг үсгийн чадвар, дадал туршлагыг харгалзан Богд хаан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайдаар томилжээ. Тэрээр энэ тушаалд удаан ажиллаагүй боловч 1913 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Нийслэл Хүрээнд байгуулагдсан “Монгол-Төвдийн гэрээ”-нд да лам Нягт билэгт Равдангийн хамт оролцож, гарын үсэг зурсан байна.
Ж.Дамдинсүрэнгийн цэргийн арга ухаан, эрдэм чадал 1912 онд Ховд хотыг Манж, Хятадын цэргээс чөлөөлөх байлдааны явцад тод илэрчээ. Богд хааны зарлигаар Гадаад яамны дэд сайд гүн Ж.Дамдинсүрэн, Дотоод яамны дэс түшмэл С.Магсаржав нар Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох цэргийг дайчлан захирах сайдаар томилогдон, Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдан ялалт байгуулсан түүхтэй. Энэ ялалтад цэрэг дайны туршлага бүхий Ж.Дамдинсүрэн болон түүний удирдсан барга цэргүүд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг түүхэн баримтууд нотолдог.
Богд хааны зарлигаар Улсад туслагч гүн Ж.Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдний тогосын отго, Цэргийн жанжин, Манлай баатар цол шагнажээ. Ийнхүү монгол цэргийн түүхэнд “Цэргийн жанжин” цолыг Богд хааны зарлигаар анх удаа Ж.Дамдинсүрэнд олгожээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэнг 1913 оны долоодугаар сарын 7-нд Богд хааны зарлигаар Өмнө зүг мордуулсан цэргийг захирах жанжны тушаалд томилж, Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг удирдуулжээ. Түүхэнд энэ байлдааныг “Таван замын байлдаан” хэмээн нэрлэдэг.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн бол ХХ зууны монгол цэргийн сэтгэгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Ж.Дамдинсүрэн 1913 оноос Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн яамны дэд сайдаар ажиллаж улс орноо батлан хамгаалах, цэрэг зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Манлай ван Нийслэл Хүрээнд ирээд Монголын Автономитыг устгах ёслолд оролцохоос татгалзан “За яахав, Нэгэн цаг ийм доройтол ирэв. Удахгүй Хятадаас Монголын улс төр, газар шороогоо эргүүлэн, эрх чөлөөгөө олох цагт миний бие улам хүчээ гаргаж, Монголын төрийг тохинолцуулж чадна даа” хэмээн бардам хэлж байсан гэдэг. Үнэхээр Манлай ван эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээх тэмцэлд манлайлан оролцсон юм.
Монголыг дахин мандуулах зорилго бүхий хүмүүсээс Жалханз хутагт Дамдинбазар болон С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн, Гомбо-Идшин нартай нууц холбоо байгуулан зэвсэг бэлтгэж буй гэх мэдээ авсан тул тэдэнтэй хүч хавсрахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Богд хаанд айлтгаж цөм зарлиг ёсоор болгосон байна.
1920 оны долоодугаар сарын 29-ний шөнө хятад цэргүүд Манлай баатар Ж.Дамдинсүрэнг, маргааш нь Хатан баатар С.Магсаржавыг баривчлан хорьжээ.
Манлай баатар Ж.Дамдинсүрэн хятадын шоронд 100 гаруй хоног хоригдон байцаагдаж, харийнхны хатуу чанга эрүү шүүлт, шоронгийн хүнд бэрх нөхцөл дор ужиг өвчин нь сэдэрч хүндэрсээр 1921 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө бие барсан байна.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондод байгаа Манлай баатрын товч намтарт түүнийг “Би хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” хэмээн эрс хатуу тэмцсээр нас барсан гэж бичжээ.
Мөн 1928 онд Д.Долсонг үндэслэлгүйгээр хорьж шийтгэсэн бол Д.Долсон, Д.Дампил, Д.Уртнасан нарыг 1931 оны сүүлчээс 1932 оны зургаадугаар сар хүртэл мөн л хилс ял тулган мөрдөн байцааж, хорьж шийтгэж байсныг архивын баримтууд нотолж байна. Улмаар тэднийг 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлж, Д.Долсон, Д.Уртнасан хоёрыг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, Д.Дампил нь сураггүй алга болжээ.
Ийнхүү Манлай баатрын гурван хөвгүүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлснээр түүний үр удам тасрахад хүрсэн байна. Энэ бол түүхэнд нэрээ үлдээсэн нэгэн гарамгай жанжны амьдрал боловч Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг харуулах баримт мөн ажээ.Дөрөв. ДЭЛХИЙД АЛДАРТАЙ МАТЕМАТЕКЧ ШАРАЙН МЯНГАТЫН ТУХАЙ ДУРСАХУЙ
Шулуун цагаан хошуугаар дайран өнгөрөхөд төв хот болох Мянгат балгасаар дайрч өнгөрдөг. Харин энэ удаа төв зам завсартай байсан тул тойрч өнгөрлөө. Тэгэхдээ Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд цэрэг зэр зэвсэг, улс төр, эдийн засгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр тоолж баршгүй олон бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн түвшинд ч оруулсан хувь нэмрээрээ их хаадаас дутахгүй тэдэнтэй энэ зэрэгцэхүйц гэж хэлэхэд дэгстүүлэхгүй олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгатыг дурсахгүй байхын аргагүй билээ.
Тэрбээр 1692 онд Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт Цагаан хошууны (Одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг) Шарайд овгийн гэр бүлд төржээ. Цаг төрийн үймээнт үед төрсөн ч балчир наснаасаа авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэд “Математик сурах тэнхим”-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайн төгсөөд, улмаар манжийн хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орныг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.
Манжийн хааны ордны дэргэдэх “Тоон ухаан сурах газар”-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ.
Тухайн цаг улирлын тоон бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.
Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хааны дараалан заларсан гурван хаан болох Энх-Амгалан хааны үед 10-аад жил, Найралт төв хааны үед 12 жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30-аад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна.Монголын суут их математикч Шарайд Мянгат монгол хүн бөгөөд дэлхийн тооны шинжлэх ухааны суутнуудтай нэг түвшинд сэтгэж агуу нээлтүүдийг хийсэн юм. Мянгат нь “Тойргыг огтолж Пи тоог олох хялбар арга” бүтээлдээ тригнометрийн функцийн задаргаагаар шинэ нээлт хийсэн юм. Тригнометрийн функцийн 6 томьёог шинээр нээж, Ньютоны 3 томьёог дахин баталсан болно. Түүнчлэн Ньютон, Кеплер, Коперникийн бүтээлүүдэд үнэлэлт дүгнэлт өгөн, өөрийн одон орон, цаг уурын томоохон бүтээл гаргаж байсан гэдэг.
Одоо энэ нутаг хятадын сэргээгдэх эрчим хүчний төв нутгийн нэг болон хөгжин цэцэглэж байна. Өмнө байгуулсан байсан хурдны замаа зэрэглэл ахиулж, Хөлөнбуйр явах төв автозам үүгээр дайран өнгөрч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл хятадын төв бүсийг зүүн хойд бүстэй холбох гол зам удахгүй ашиглалтад орох ажээ.

-
Нэг. Аялалын эхэн
Өглөө галт тэрэг Замын Үүдэд зогсоход автобусны билет аваагүй иргэд очерт дугаарлав. Ойрын жилүүдэд зогсоогүй удаан очерт зогсож байж үдийн үед автобусанд суулаа. Баярын урт амралтаар олон хүн өмнө зүг Хятад улсыг зорьж байлаа.
Автобус хилийн зүг хөдлөж дугаарлан явсаар хил гарлаа. Манай хилийн шалган шуурхай ажээ. Харин хятадын хил дээр удаан гэгчийн дугаарлан зогсож 17.00 цагийн үед Эрээн хотод хөл тавьлаа. Хил гараа бол автобус 1-2 хүн хоцрохыг үл тоон автобус зогсоол руу хөдөлдөг ажээ. Миний ачаа болох кино камер, үүргэвч, чемодан зогсоол дээр эзэнгүй очжээ.Эрээний шалга нэвтрүүлэх боомтоос паспортын дардас шалгадаг цэг хүртэл өөр автобусанд сууж хилийн зааг өнгөрөв. Тэндээс таксинд сууж автовакзал орж ачаагаа олж авлаа.
Энэ удаагийн аялалд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Зүүн тайгын нутагтай, Монгол бөөгийн их зайран Төмжий (олонд Нэргүй гэж алдаршсан)-тэй хамт явлаа.
Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.
Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.Хоёр. ЗҮҮН СӨНӨД ХОШУУНД
Алсын зам туулах байсан тул өглөө эрт Эрээнээс Хувилай хааны зуны өргөөний зүг хөдөллөө. Эрээн хотоос гараад хурдны замд орлоо. Хэдхэн жилийн өмнө замаа өргөтгөж байсан бол энэ удаа чанаржуулж улам өргөн, зузаалах замын засвар хийж байгаа бололтой.
Сөнөд зүүн хошуу бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн харьяа хошуу юм. Араараа Монгол Улстай 316 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Авга хошуу, Шулуун хөх хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу, Эрээн хотын нутагтай хаяалдаг. Хошууны 33,469 км2 нутагт 30,000 хүн амьдардаг. Өмнө ирж байсантай харьцуулахад их цэвэрхэн суухыг эрмэлздэг болжээ. Шинээр автозам тавигдажг хотоо аажмаар өргөжин тэлж байна.
Энэ хотод амьдарч байгаа Улаачийн онгодын гэрээр зочилж билээ. Манай улаач үйл нь цэгцэрч, түмэн олондоо нэр хүндтэй болжээ.
Өвөр Монголын Сөнөд Зүүн хошууны сумнуудад хоёр жил дараалан улаан ган болж малчид хэцүүхэн байгаа бөгөөд замын дагуу хөрс өвсгүй улаанаараа байлаа. Энэ нутгийн малчид алс хол малаа тээвэрлэж тэжээхээс аргагүй байдалд орсон байна. Түмний сэтгэл нэгэн зүгт тул тэнгэр бурхан харж үзэн хур бороо хайрлах хүлээж байгаа ажээ.
Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн, Шилийн хотод болсон. Энэхүү чуулганд Дорноговь аймгаас ИТХ-ын удирдлага, Замын-Үүд сумын Засаг дарга, хил, гаалийн байцаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 орчим төлөөлөгч оролцожээ.
Энэ үеэрээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг хооронд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго бүхий 7 чиглэлийн салбар уулзалт хийгдэж байсан.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд хошуунаас санал тавьсны дагуу тус хошуу болон Сайншанд, Эрдэнэ сумын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
-
ДАНШИГ НААДМЫН ЦААД УЧИР ИНУ.
Тэгээд өөрөө ийнхүү сүрийг үзүүлэн Долоннуурыг зорьж яваа нь энэ ажгуу.
Манжийн хаан Долоннуурт ёслолоо хийж, их чуулганыг хийх болсон нь:
нэгд, хэдийгээр Халхын ноёд даган орсон ч халхын газар нутаг Галданы мэдэлд байсан,
хоёрт, уг газар нь байрлалын хувьд Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын төв дунд байсан зэргээс болжээ.
Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах, Халхыг дагаар оруулж авсанаар цааш Хөх нуур, Түвөд, Ойрад, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдэх төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.
Тус чуулганы бэлтгэлийг Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нар толгойлон бэлтгэн хангаж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цугларчээ.
Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймийг чимэглэн өгүүлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ.
Тус чуулганаар Манжийн төрд гавъяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулж, отго жинсээр шагнажээ.
Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг манжийн харъяат гэж албан ёоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан юм.
Шарын шашин тэнгэр үзэлт бөөгийн мөргөлийг богино хугацааны дотор Манжийн туслалцайтаагаар “генецит” хийж устган, Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсан.
Шарын шашин нь тэнгэр үзлийн үндэс болсон бөө мөргөлийг хориглон монголчуудыг номхон хүлцэнгүй байхыг номлож, дайчин чадвараас салгаж, хойд насандаа сайн төрлийг олох их аянд мордуулжээ.
Харийн бодлогоор бол Монголын их хаад, алтан ургийн шууд удам, өрлөг жанжинууд, түмт, мянгадын ноёд, баатруудын залгамж халаадыг шарын шашинд хутагт, хувилгаан болгож, эрдэм номтой лам, хуврага болгон баатарлаг дайчин чадвараа гээж хүлцэнгүй ноомой болгон өөрчилж, улмаар гэцэл хүртэж эхнэр авахгүй болгон уг удмыг таслан, монголыг манж үндэстэн лугаа адил устгахад чиглэж байв.
Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
Манжийн хаан өөрийн бодлогыг хэрэгжүүлж, Монголыг монгол хүн захирч байгаа мэт харагдуулж, өөрийн гарын “бэлтгэгдсэн” хүнээ тавьж хэрэг дээрээ Манж нар удирдах башир арга байлаа. Тэгээд зориуд монгол хүнээр захируулахаар бэлтгэсэн нь “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар байв. Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийн хүүг тодруулсан нь монголчуудыг татах нарийн ухаан байжээ.
Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар Цастын орон Түвөдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаад буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх ажлыг хийсэн гэдэг. Энэ нь гадны тусламжгүйгээр бүтэхгүй ажил байлаа. Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвөдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухаан, уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, урлагийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, манжийн талыг тууштай баримтлагч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг.
Хутагт хувилгаадын дараачийн дүрийг тодруулсанг Манжийн хаан батламжилж ирсний олон талаас нь нягтлах аваас энэхүү үзэгдлийн нууцууд илчлэгдэн тодрох ажээ.
Орос хойноос, өмнөөс Манжийн их хүч түрж байхад, элэг угсаа нэгтнүүд нэгдэж, эзэн Чингисийн голомт, Гурван голын сав нутгийг хамгаалах боломжоос илүү өөрсдийн эрх мэдлээ хамгаалахад илүүтэй анхаарсан байдаг.
Өндөр гэгээн, ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн олон жилийг хүний нутагт хорионд өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ.
Олон талаар харийн гүрний бодлогоор монголыг удирдаж байсан, харьд бэлтгэгдсэн, тэдний дуулгавартай гүйцэтгэгч байсан, насны эцэст тэдний хяналтад байж, нутгийн бараа харалгүй өнгөрсөн монголын хоёр удирдагчийн нэгийн түүх ийм буюу.
Даншиг наадмыг Өндөр гэгээн Занабазрыг Манжийн хаан Монголыг өөрт дагаар орсныг тэмдэглэн, мөн Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үед анхныхыг нь хийсэн байна. “Даншиг наадам”-ын үеэр Монголоос Манжид өргөх өргөл хураамжийг цуглуулах үйл явц өрнөдөг байв.
1911 онд Богд хааны зарлигаар даншиг наадмыг зогсоосныг орчин цагт лам нарын лоббигоор сэргээж, одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Гандандэгчилэн хийд хамтран энэ наадмыг томоохон арга хэмжээ болгон хийхээр шийдсэн байдаг.
Монголын түүх, ёс заншил, тусгаар тогтнолын талаар гадарладаг улсууд ч энэ үйл явц хачирхан хүлээн авч байгаа. Тэгээд ч бөхийн цол давхар олгох эрхийг Гандан хийдийн хамбад өгөх нь хууль бус…
Ер цаашид бусад шашны байгуулагууд ялангуяа гадаадын хөрөнгөлөг байгууллагууд өөрсдийн наадмаа зохиогоод өөрсдийн цолоо олгоод эхэлбэл өнөөгийн монгол бөхийн хоёр байгууллагын маргааны түүх давтагдах болов уу?
Энэ жилийн хувьд цөөнгүй аймагт ган болж байхад хүндэтгэлийн суудлыг дүүргэсэн олон гэгээнтэн лам нар хур бороо оруулах чадваргүйгээ харуулж ихэмсэглэн суух нь бас нэгийг сануулж байгаа юм.
Улсын төсөв хүнд байхад их хэмжээний хөрөнгөөр туйлж наадамлаж байгаа нь энэ их хөрөнгийн өглөгийн цаад эзнийг гаднаас хайж хардахад хүрч байна. Цаашид даншиг үргэлжлүүлсээр олон хувилгаад, богдын нэрэмжит наадам болох нигууртай нь харагдаж байгаа. .
Засаг захиргааны нэгж болгоныг шүтээнтэй байлгах зорилгоор 25 орчим амьд бурхад, хутагт хувилгаадтай болгож, тэдний хойд дүрүүдийг тасралтгүй тодруулах ажлыг Далай лам хийж ирлээ.
Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулсан богд, хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Мөн монголын ард иргэдийн нуруун дээр сандайлан сууж, тэдний хандив, санхүүгээр хооллож, нийгмийн ямарч бүтээн байгуулалтаас ангид явж ирсэн таван мянган лам хуврага амьдарсаар байна. Эдгээрийг нэгтгэн захирахад бяцхан богд тун хэрэгтэй.
Х Богдыг энэ наадмын дээд суудалд залах ажлыг энэ даншигаар хийгдэнэ. Богдоо тодруулах эрхийг авахын тулд “их л ичингүй” дүр эсгэн байж Чойжамц хамба номун хан цол “явж байгаа ерөнхийлөгч”-өөр сиймхийг нь ашиглан гаргуулав. Энэ хүртлээ гучин жилийн бартаат, бас “дарангуйлагч”-ийн замыг туулан байж, монголын шашины тэргүүнийг ганцаар баталгаажуулах сонгодог эрхийг авав. Баяр баясгалант дүрээ нууж чадахгүй төрийн тахилгын магнайд модон индэр урдаа тавьж залрана. Өмнөх богдуудын адил нялх хүүхэд тодруулчихаад ард нь Далай лам, Чойжамц хамба мэтийн хэдэн лам нар үйл ажиллагааг удирдана гэвэл энэ нь өнөөгийн гэнэн ардчилалтай дүйцэх эмгэнэл, хоцрогдол болох билээ.
Харийн гүрэнд монголын тусгаар тогтнолоо худалдсан ноёдын наадам даншигийг халж, шашины бус нүүдэлчин ардын наадмыг хийх нь илүү зохистой болов уу.
Монголыг дэлхийд алдаршуулсан их хаан Чингис, Өгөөдэй нарын нэрэмжит наадмыг хийж чадахгүй атлаа Манжид дагаар орсоны тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг хийж байгаа нь буруу юм. Ядаж нэрийг нь солиосой билээ.
-
ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН МОНГОЛ ОРНЫ ДОТООД ХЭВ СУРТАЛ:
Хааяа мал алдах зүйл байвч олсон хүн нь хадгалж байх буюу эс бөгөөс уг эзэнд нь эргүүлэн тушаана хэмээсэн бөгөөд Чингисийн үед байсан Нанхиадын Мин Хун хэмээх эрдэмтэн өгүүлсний дотор Монголын дотор хэрүүл тэмцэл байсныг үзсэнгүй хэмээсэн ба бас Арабийн нэгэн бичгийн хүн Монголын дотор морины хулгай байсангүй хэмээн бичсэн байна хэмээжээ.
Монголчууд нэг нь нэгнийг хүндэлж, хоорондоо эвтэй, найрамдалтай, хоол идэшээ хуваалцан идэлцэнэ.
Хоёр гурав хоног хоол идэхгүй явавч цатгалан мэт дуулж наадах зэргээр ер бачимдахгүй, халуун хүйтнийг сайнаар өнгөрүүлж чадна.
Харилцан нэгэн нэгэндээ муу санах, хордох явдалгүй, чадах чинээгээрээ биэ биесэд тусалдаг гэж тэмдэглэн үлдээжээ.
Монголын товч түүх 1934 он
Чингис хааны 772 он.
А.Амар