Author: admin_shaman

  • Дөрөв. УСАН ТОГЛООМЫН ЗУГААЛГЫН ГАЗАР -1

    Дөрөв. УСАН ТОГЛООМЫН ЗУГААЛГЫН ГАЗАР -1
    Нийслэл хотын төв хэсэгт газар авч усан зугаалгын газар байгуулахаар шийдсэн нь энэ газрыг сонирхоход хүргэсэн билээ. Яагаад гэвэл энэ авсан газартаа орон сууц бариад эхэлсэн тиймээс ямархуу усан тоглоомын газар байгуулах нь анхаарал татаж байна.
    2003 оны 7-р сард усны төвийн төслийн олон улсын архитектурын уралдаанд 10 саналаас Water Cube загварыг сонгосон. Хятадын түншүүд дөрвөлжин нь Хятадын соёл, шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнтэй харилцах харилцаанд илүү бэлэг тэмдэг гэж үзсэн бол Сиднейд байрладаг түншүүд “шоо”-г бөмбөлөгөөр усыг бэлэгдэхийг эрхэмлэжээ. Контекстийн хувьд Куб нь Дэлхийг бэлгэддэг бол тойрог (зууван цэнгэлдэх хүрээлэнгээр дүрслэгдсэн) тэнгэрийг төлөөлдөг бөгөөд энэ нь эртний Хятадын урлагт нийтлэг байдаг. Гаднах хана нь саван дахь хөөсөнцөрийн байгалийн хэв маягаар бүтээгдсэн бүтэц болох Weaire-Phelan бүтэц дээр суурилдаг.
    Бээжингийн усан тоглоомын төв нь хоёр хэсгээс бүрддэг. Гол хэсэг нь усан спортын дэлхийн чанартай тэмцээн зохион байгуулах зориулалттай.
    БНХАУ-ын Бээжин хотын Олимпийн ногоон байгууламжийн усан спортын төв юм. 2004-2007 онд баригдсан, барилгын угсралтын ажилд 940 сая юань буюу 140 сая доллар зарцуулсан.

    УСАН ТОГЛООМЫН ЗУГААЛГЫН ГАЗАР -2
    Хоёрдугаар хэсэг нь өдөр дутмын ажилагаатай нийтэд үйлчлэх усан зугаалгын хэсгээс бүрдэж байна. Хүчин чадлын хувьд 4,598 (Олимпийн үеэр 17,000) хүнд үйлчилж байна. 12,000 м2 (130,000 кв. ft) нийтийн усан парк. Усан паркын хэсэг нь гурван хэсгээс бүрдэж байна. Эдгээр нь -Усан тоглоомын газар, -Нийтийн цэнгээний усан тоглолтын газар, Усан эмчилгээ, үйлчилгээний хэсгээс бүрдэж байна.
    Тоглоомын үеэр уг бүтэц нь 17,000 хүний багтаамжтай байсан. Мөн нийт 65,000 хавтгай дөрвөлжин метр газрын гадаргуутай бөгөөд нийт 32,000 м2 (7.9 акр) талбайг эзэлдэг. Хэдийгээр Усны шоо гэж нэрлэгддэг ч усны төв нь 178 метр (584 фут) дөрвөлжин, 31 метр (102 фут) өндөртэй тэгш өнцөгт хайрцаг (кубо) юм. Барилгын алдар нэр нь Хятад даяар олон хуулбарлагч барилгуудыг бий болгосон.

  • ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ “XAPААДАГ” БӨГӨӨД ХҮНИЙ ХҮЧ ЧАДАЛ ГЭДЭГ ХЯЗГААРГҮЙ

    Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, xap эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны ypшиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмын тухай зурхайн ухааны доктор Н.Батцэцэгээс мэдээлэл авахыг зорилоо.
    -Хүнийг тойрсон гэрлэн бүрхүүл гэж байдаг, тэр нь бас гэмтдэг гэж ярьдаг. Ямар үед гэрлэн бүрхүүл гэмтдэг юм бэ?
    -Хүний жилийн ноён нуруу гээд байдаг чинь ерөөсөө тэр гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг. Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие мах бодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тодорхойлж болдог шүү дээ.
    Харин гэрлэн бүрхүүл нь vxээрийн газраар явах зэргээс гадна хэрvvл хийх, xapаал хэлэхэд ч гэмтдэг. Мyy бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэм тээдэг юм. Тэрнээс хүн хүнийг xapаадаг гэх зүйл байдаггүй юм шүү дээ.
    -Тэгэхээр “xapаалгачихлаа” гэдэг хүмүүс өөрөө өөрсдийгөө тийм байдалд оруулсан байдаг хэрэг үү?
    -Тэгж ойлгож болно. “Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг xapаасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ.
    -Муу энерги хүний гэрлэн биед сайнаасаа илүү хурдан цуглардаг гэж сонссон юм байна. Энэ ортой юу?
    -Ортой. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог. Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл yyp, гом дол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.
    -Кодлох гэдэг нь юу гэсэн үг вэ?
    -Хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютэрт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ “save” дараад сануулдагтай адил. Тийм учраас xapаал гэдэг зүйлийг өөртөө татаж, сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг.
    Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, маш сайхан замаар явж, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх ёстой байсан бол түүнийгээ аажмаар бүүдийлгэж байдаг юм. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг.
    -Сайтар бясалгасан, боловсорсон хүмүүс сайн муу энергитэй хүнийг хараад ялгаж чаддаг гэдэг. Харин энгийн нүдээр муу энергитэй хүнийг хараад ямар нэг байдлаар таних, ялгах боломж байдаг болов уу?
    -Энгийн хүн бусдын гэрлэн бие буюу аураг харах, эерэг сөрөг энергийг ялгах хэцүү л дээ. Харин бидний нүдээр харахад олон зүйлээрээ ялгарч харагддаг юм. Нүдний гэрэл нь буурсан, нэг л бороотой тэнгэр шиг бүүдгэр байдаг.
    Энгийн нүдээр ганц нэг зүйлийг нь онцолж харж болох л юм. Тухайлбал, энерги буурсан, сөрөг болсон хүн мөрөө унжуулж, гудайсхийн явж, зовхи, завьж нь унжсан байдгаар нь ялгаж болно.
    -Өнөөдөр тэгвэл гудамжинд яваа хүмүүсийн гэрлэн бие хэр гэм тсэн байх шиг байна?
    -Гэрлэн бие нь гэм тсэн, сөрөг энерги цуглуулсан хүн маш элбэг болсон. Харин үүнийгээ өөрсдөө огт мэддэггүй. Бүх хүн л муу сэтгэлийг тээж, yypын үүр болж явна уу даа гэмээр тийм их гэм тэлтэй болчихсон байдаг.
    Cэтгэлээ номхотгох, yypаа дарах чадал хүн бүрт бий
    -Уypын ypшиг гэж байдаг уу? Уypлаад уцаарлаад л байвал үйлс нь хэзээ ч бүтдэггүй гэж ярьж байсныг чинь сонссон юм байна.
    -Уyp гэдэг бол мyнхаг гэсэн үг. Хэдий чинээ yypлана, төдий чинээ мунхагралд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг. Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм.
    Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтсэн байгаа нь яг энэ yур уцаартай холбоотой. Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уцаартай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэрvvл уруул хийдэг болчихож. Дор бүрнээ бодоод үзээрэй. Хамгийн сүүлд чиний yypласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ.
    -Эцэг эхдээ yypлах yypын xop ypшиг хэр их байдаг бол?
    -Эцэг, эх бол ямар ч хүнд бурхан нь байдаг. Тэгэхээр бурхандаа уурлаад байгаатай адил. Бурхан шүтээндээ уурлаж, уцаарлан, дэргэд нь хэрvvл уруул хийж, xapаал тавьж байгаа хүний нэг насны байтугай хойд амьдрал ч ширүүн бороотой, хүйтэн өдрүүд vpгэлжилдэг.
    -Тэгвэл уурлах гээд байгаа тэр сэтгэлээ хоромхон зуур дарж, номхотгох арга байх уу?
    -Байлгүй яах вэ. Тэгж сэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий. Нэн тэргүүнд дуугүй болчих хэрэгтэй. Харин дуугүй байх их ч бай, бага ч бай тэр хугацаандаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх ёстой юм. Өөрөөсөө асуу. Би яагаад уурлаад байна вэ гэж. Хүн бүр уурласан үедээ “энэ яагаад миний уурыг хүргэж байна вэ” гэж гаднаас бурууг эрж хайгаад байдаг. Ингэж гаднаас хайвал ямар ч хариулт олж, үр дүнд хүрэхгүй. Харин өөрөө өөртөө хандсанаар аяндаа “энэ үнэхээр тийм чухал асуудал уу” гэдгийг асуухад хүрдэг юм. Ингэж сэтгэлээ тэр уурын мунхагаас чөлөөлж сурвал л бид энэ олон сөрөг энергийн урсгалаас өөрийн гэрлэн бүрхүүлээ хамгаалж чадах юм.
    -Хүмүүс “ямар vйлийн үрээр чамтай учирваа” гэж их ярьдаг. Yйлийн үр гэж чухам яг юу юм бэ? Үнэхээр тэр нь хүний хувь заяанд нөлөөлж чаддаг юм уу?
    -Yйлийн үр нь сайн муу гэсэн хоёр талтай. Нар хэтэрхий хурц байвал шaтaaж, хэтэрхий бүдэг байвал хөлдөөх байх. Ертөнцийн юм бүхэн ийм хоёр талтай байдаг шиг vйлийн үр ч адил. Сайн сайхныг хэлж, ерөөж, буянт үйл үйлдэхийн хэрээр сайн үйлийн үрийг өөртөө дуудан ирүүлж байдаг юм. Эсрэгээрээ уурлаж, хараан зүхэж, хов хэлж, худал ярин, хэн нэгнийг зовоох тусам муу үйлийн үрийг даллан дуудаж, түүнийхээ уршгаар гай зoBлонд нэрвэгдэн байдаг. Yйлийн үр хүний хувь заяа, амьдралын замд нөлөөлдөг нь маргашгүй үнэн.
    -Хүн тэгэхээр амьдралынхаа завийг өөрөө залуурддаг гэсэн үг үү?
    -Хүн хийсэн үйл бүрийнхээ vйлийн үрийг хэзээ нэгэн цагт заавал үзэж байдаг хуультай. Урт насалж, удаан жарган, өнөр өтгөн гэр бүлдээ налайн суух хувьтай байсан хүн өөрийн хийсэн их, бага муу vйлийнхээ үрийг хүртэж, өвчuн эргүүлж, xopт xaBдар хүртэл тусчихсан байдаг.
    -Xopт xaвдар чинь анагаахаар батлагдсан өвчин биз дээ?
    -Сүүлийн үед xopтой, xopгүй хавдар тусч, зoBж шaнaлах хүн үлэмж нэмэгдсэн. Үнэндээ xaBдар бол vйлийн vрийн уршиг байж, vйлийн vрээр тэжээгдэн yppгаж томopдог юм. Xaвдарын цөмд нь өчүүхэн жижиг xopхой байгаа. Харин тэр xopхой зөвхөн муу энергиэр л хүчээ авч, тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм шүү дээ.
    -Тэгвэл өөрийн хийсэн муу үйлийг цайруулж, хойшид гарах үйлийн үрээс нь сэргийлэх боломж бий юу?
    -Амархан биш ч байлгүй яах вэ. Харин энэ боломж зөвхөн тэр хүнд өөрт нь байна. Аз жаргалыг хүн өөрийн дотроос олдог учир ямар ч хүч шаардагдсан бай муу бодол санаа, ө ш хон зон бүрээсээ чөлөөлөгдөж, өөрийгөө гэгээрүүлэх ёстой юм. Харин үүнийхээ дараа гэм xopгүй цагаан сэтгэлээр аливаад хандаад эхлэх юм бол өмнө нь үйлдсэн үйлийн үрээ нимгэлж болно.
    -Хэрэв ингэж чадвал xopт xaвдар тусах гэж байснаа больчихно гэж ойлгож болох нь ээ?
    -Тийм. Та хэзээ нэгэн цагт xopт xaвдар тусаад илаарширсан хүний талаар сонсож байсан байх. Шинжлэх ухааны ач тус нөлөөлсөн байж болох ч хамгийн ихээр тэр хүн өөрөө өөрийгөө vxлийн аюyлаас аварсан явдал юм шүү дээ. Яг л дээр хэлсэн шиг муу бүхнээс өөрийгөө чөлөөлж чадсаны гавьяанд vxэл амьдралын заагаас эргэн ирж байгаа юм. Харин өч төчнөөн сая төгрөг зарлагадаж, олон орноор эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олж, өчүүхэн өвчин нь сэдрэн мөнх бусыг vзэж буй хүн сэтгэлээ чөлөөлж, гэгээрүүлж чадаагүйнхээ vйлийн vpийг эдэлж байгаа хэрэг. Сайн энергиэр муу энергийг сүлж чадсан хүний ямар ч өвчuн эд гэрнэ.
    -Бас сайхан зүйлийг бодож, “би эдгэрнэ” гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн хүн эдгэрдэг гэж ярьдаг. Энэ нь бодлын хүч нөлөөлж байгаагийн илрэл үү?
    -Хүний тархи гэгч агуу зүйлийг удирдаж явдаг нь сүнс юм. Тэр сүнсэнд юу гэж зааж, хэлж өгнө яг тэр нь биелэлээ олдог. Ажил төлөвлөхдөө “бүтэх болов уу” эсвэл “бүтэхгүй дээ” “бүтэхгүй бол яанаа” гэсэн бодлыг л тархиндаа эргэлдүүлээд байвал сүнс түүнийг нь хүлээн авч, яг эсрэгээр нь “манай эзэн энэ ажлыг бүтээхийг хүсэхгүй байна” гэж ойлгоод бүтэлгүйтүүлж орхино доо. “Виз гарах болов уу, яах бол” гээд явж байгаа хүнд засал хийгээд явуулчихаар тэр виз нь гарчихдаг нь яаж байгаа юм бэ? Тэгвэл энэ чинь зүгээр л тэр хүний сүнсэт оюунаас эргэлзээ, айдсыг нь гаргачихсан учраас бүтчихэж байгаа хэрэг шүү дээ.
    -Тэгвэл үгийн хүч гэж байдаг уу? Үүнийг тайлбарлаж болох уу?
    -Байнаа. Хүний амнаас гарч буй үг гэдэг чинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм.
    Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа xyгалчихсан, гэм тээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юмуу xapаалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ xopлогддог гэж үздэг.
    Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахаараа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг.
    Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги байдаг юм.
    Coгтуу доголон хүн явж байвал битгий шooлж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг.
    Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.
    Tөрийн ордноо нар буруу тойрч байгаа учраас энэ их хөдөлгөөн vймээн caмуун гарч байгаа.
    -Үйлдэл, зан үйл бүхэн үгний адил өөрийн гэсэн сайн муу энергитэй байдаг болов уу?
    -Бидний өвөг дээдэс “элгээ тэвэрдэггүй зoBлон дууддаг юм” гэж захидаг байсан. Учир нь хайр энэрлийн хүрдээ хаагаад байхаар хүнийг ч хайрлах сэтгэл төрөхгүй, хүнд ч өөрөө хайрлагдаж чадахгүй болдог гэсэн далд утга бүхий үйлдэл юм.
    Ертөнцийн хүрд буюу нар зөв тойрох ч асар их утга учиртай. Гандан хийдээ гороолох, овоо тахилгаа нар зөв тойрох нь тэндээс сайн сайхан энергиэ нөхөж авдаг гэж үздэг. Гэтэл монголчууд Төрийн ордноо нар буруу тойроод давхилдаад байдаг. Дээр нь өөдлөх айл үүднээсээ гэдэг гэтэл төрийн ордны маань хаалга нар тоссон зүгээсээ биш гэрэл гэгээ ер үздэггүй зэвэргэн хүйтэн жавартай талаасаа орж гарцгаадаг. Ийм байхад төрийн ордонд болоод байгаа бүхэн маань яаж зөв энергиэр сүлэгдэх билээ дээ. Үүнээс үүдээд ордноос гарч байгаа нөгөө хууль дүрмүүд чинь ард түмнийхээ амьдрал, бодолтой нийцэж чадахгүйд хүрээд байна уу гэж ойлгогдоод байна л даа.
    -Төрийн ордны энергийг иргэдийн буруу үйлдэл эвдээд байна гэж ойлгох нь ээ? Тэгвэл тэр муу энергиэс нь салгаж болох юм уу?
    -Бололгүй яах вэ. Юун түрүүнд төрийн ордноо нар зөв тойрч эхэл л дээ. Дараа нь “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг шиг төрөө хүндлэх сэтгэлийг дахин сэргээмээр санагддаг.
    Монголчуудаас дэлхий нийт суралцаж байсан болохоос монголчууд гадны улс орноос суралцаж байсан түүх үгүй. Бидний өвөг дээдэс, зан заншил, ёс суртахуунаараа дэлхийд гайхагдаж байсан улс орон. Миний бодлоор бид өвөг дээдсийнхээ энэ их сургаалийг юуны түрүүнд төр удирдах бодлогодоо нийцүүлэн тусгаж чадах юм бол хөгжин дээшилж чадна.
    -Үнэхээр төрийн сүлдэндээ залбирах, төрөө хүндлэх сэтгэлгээ алдагдсан нь үнэн байх аа?
    -Төр нь ард түмнээ эцгийн дайтай хайрлаж, ойлгож чадахгүй байгаа нь бидний өөрсдийн хүндлэл алга болсон, дээр нь төрийн ордноо нар буруу тойрч байгаатай холбоотой. Тийм ч учраас тэндээс сайн сайхан бүхнийг авч чадахгүй байгаагаас энэ их хөдөлгөөн үймээн самуун гарч байгаа байх.
    “Хууль нь гууль болжээ” гэж ард түмэн ярьдаг. Гэтэл хуулиа боловсруулж, үйлдвэрлэж байгаа төрийн ордны түшээ нарын гаргасан хууль нь хүссэн хүсээгүй нар буруу эргэлтэд орж хар энергиэр цэнэглэгдээд ард түмэнд очоод байна. Үүний уршгаар энгийн ард түмэнд шударга ханддаг хууль байх ёстой атал эсрэгээр үйлчилдэг хууль бий болдог. Мөнгөтэй, танилтай, хуулийнхаа цоорхойг маш сайн мэддэг зальхай хүмүүсийн талд үйлчилдэг болсон нь нүдэнд ил байгаа.
    Шүүхийн шийдвэр ч тэгж гардаг. Муу нь муугаа дагадаг, сайн сайнаа дагадаг. Жишээлбэл, шүүхийн шийдвэрээр хураагдаж зарагдсан хий үзэгдэлтэй байшин олшрох магадлалтай болсныг юу гэж ойлгох вэ? Байшин савандаа харамсаж, гашуудаж, хямарсан нэг хэсэг, нөгөө талаас тэр өмчийг нь булааж авч л байвал бусад нь хамаагүй зальхай шунахай хүмүүсийн хар энергийн маш хүчтэй бөөгнөрөл тэр байшин саванд үлдсэнд л гол утга учир нь байгаа юм. Тэгээд ч хүний юм хүнд хоол болдоггүй гэж эмээ өвөө маань сургадаг байсан нь энэ сайн муу энергийг л хэлээд байсан байна шүү дээ. Бидний өвөг дээдэс нар зөв хурайлж нас буянаа тогтоож, буян хишгээ дээшлүүлж, арвижуулж өдгөө хүртэл улс үндэстнээ хамгаалж их гүрнүүдийн хэцүү айхтар бүгдийг ардаа хийсэн улс. Өнөөдөр улс орон маань хөгжиж, дэвжиж, дээшилж чадахгүй байгаа нь энэ бүхэнтэй хамааралтай.
    -Ажиглаад байхад өнөөгийн залуус шашин шүтэх, ном уншуулах зэргээс хөндийрсөн, бүр ямар ч мэдлэггүй байх болжээ. Шашнаас хөндийрөхийн уршиг гэж бий юу?
    -Заавал ямар нэгэн шашин шүт гэж хэнд ч албадах аргагүй. Харин зүгээр л зохих хэмжээний мэдлэгийг олж авахыг би зөвлөдөг. Бүх шашны нийтлэг зүйл нь сайн, муу, нүгэл, буяны ялгааг ухааруулдагт байдаг юм. Шашин шүтдэг хүн тэгвэл нүгэл, буян гэж юуг хэлээд байгаа, сайныг хийвэл яадаг, мууг үйлдвэл хэрхэн xopлогддог зэрэг ойлголтыг авч чадсан байдаг. Тэгэхээр энэ тухай огт мэдэхгүй хүний хажууд бага ч болов vйлийн үрийн ялгаа заагийг мэддэг хүний үйлдэл өөр байна биз дээ. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг залж, ирээдүйгээ зурж, будаж явдаг учир сайн муугийн ялгааг мэддэг байх зайлшгүй шаардлагатай гэж би боддог. Өөрсдийнхөө л төлөө тэр шүү дээ.
    Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ
    -Таныг би “Зайсангийн аманд очиж лycын xopлол болохгүй шүү” гэж ярьж байхыг сая санамсаргүй сонсчихлоо. Яагаад ингэж хэлсэн юм бэ?
    -Лус гэдэг усанд, садваг гэдэг газарт, сахиус гэдэг тэнгэрт байдаг. Энэ хорвоогийн юм бүхэн амьтай. Амьтай зүйлтэй амьгүй мэт харьцаад байхаар л эсэргүүцлээ үзүүлж эхэлдэг юм. Гоё сайхан хувцас өмсөөд явж байгаа хүн дээр очоод тамxuны иш наачихвал тэр нь уурлаад сүйд болно биз дээ. Үүнтэй адил гол горхи руугаа нус цэр, бохироо хаяад байхаар үг хэлж чадахгүй ч бухимдал гомдлоо өөр өөрсдийн аргаар илэрхийлдэг. Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ. Энэ бол илэрхийлэхийн аргагүй xop хохupолтой. Харин үүний хоxuрол нь алсдаа л харагдах байх даа гэж эмээдэг.
    -Ус амьд биет гэлээ. Тэгвэл усанд энерги байдаг юм уу?
    -Ус гэдэг бол мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг, программчилдаг, асар xvчтэй бueт. Усаар дамжуулж тарнидах, муу энергийг зайлуулах засал хийж, усанд асар их мэдээлэл өгч хүний гэрлэн биеийг засах хүртэл боломжтой. Усанд маш их мэдээлэл хадгалагддаг. Хүн аягатай усанд муу үг хэлэхэд молекул нь задарч, эмх замбараагүй болж байхад, сайн сайхан үг хэлж, тарнидахад зөв зургаан талсттай болдгийг олон удаагийн туршилтаар баталсан. Тэгэхээр аяга ус уусан ч “баярлалаа” ч гэдэг юм уу сайхан үг хэлээд уучихад рашаан болж биед нь шингэнэ. Харин аяганд ус хийж барьчихаад хэрvvл хийж, эсвэл хов ярьж, муу хэлчихээд уух юм бол яг тэр мэдээллийг биедээ шингээн авна. Дээр нь тэр муулаад байгаа хүнийхтэйгээ адилхан бүх энергийг биедээ шингээчихэж л байгаа хэрэг.
    -Хар өнгийн хувцас хар энерги цуглуулдаг гэсэн яриа үнэн болов уу?
    -Үнэн. Өнгө бол маш хүчтэй энергийг өөрөөсөө гаргаж байдаг. Тэгэхээр хар хувцас хар энергиэ гаргаад, гадаа байгаа адил энергиэ татаад явдаг. Цагаан бол эсрэгээрээ гэх мэт.
    Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй учраас гэр бүл салалт ихэсч нэмэгдэж байна
    -Айл гэрт сөрөг энерги үүсгэдэг эд зүйлс гэж байдаг уу?
    -Байна. Юм болгон өөр өөрийн энергитэй. Тухайлбал, анrийн бyy ханандаа өлгөчихсөн айлууд байдаг. Тэгвэл тэр бyy нь амьд амьтны roлыг тacaлдаг шидтэй учир маш мyy xap энергийг гаргана. Тийм ч учраас ийм бyyны хажууд цулбуур тавьж энергийг нь засдаг юм.
    -Айл гэр гэснээс өнөөдөр гэрийн эзнийг хүндлэх дээдлэх хуучны сайхан ёс алдагдаад байх шиг байна. Гэрийн эзнийг эс хүндлэх, хийморийг нь дopoйтуулахын xop уршиг хэр их байдаг вэ?
    -Энэ бол маш чухал, маш ноцтой асуудал. Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй, хүндлэх ёстой бүхнийг умартсан учраас гэр бүл салалт uxэсч, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж байна. Эр нөхөртөө цай, хоолныхоо дээжийг өргөж, босохоос нь түрүүлж өндийн гэр орноо цэмцийлгээд, тэргүүнийг нь хүндлэн явах зэрэг нь энгийн юм шиг хэрнээ асар их утга учиртай юм. Хүний тэргүүнд долоо дахь хүрд буюу дээд тэнгэртэй холбогдох үүд хаалга нь байдаг. Гэтэл түүнд нь хүрээд эсвэл тэргүүнийх нь дээрх түвшинд гарч суугаад л байвал эр хүний хийморь гундаж, apxu дapcaнд орж, улмаар тэр айл өнгө зүсээ алдаж эхэлнэ.
    -Apxu хүний энергийг яаж эвддэг вэ?
    -Apxийг бүтэн шилтэй байхад нь идээний дээж, талаас нь доошоо ороход нь чөт гөрийн ундаа гэдэг юм. Чөт гөрийн ундааг зооглоод байгаа хүнээс бүх эерэг энерги дайжuн, cvнс cvлд хийморь гурав нь зайлж, нохой шинжид орно. Арxuнд coгтоод алингаа алдан явж байгаа хүн рүү нохой дайрдarrүй гээд боддоо.
    Овоон дээр хүртэл apxu yyx болж. Овоо болгон эзэнтэй. Тэгвэл тэнд арxu yyж байгаа хүн эзэдтэй нь хамт буюу хий юмтай хамт yyгаад байна гэсэн үг. Тэр хамт yyсан хий юмнаасаа л xopлогдчихно шүү дээ. Apхийг бас өөртөө хэзээ ч аягалж yyдаггүй гэдгийг өнөөдөр мэдэх хүн үлдээгүй бололтой.
    -Та олон жил тарни, засал, бясалгалын аргаар хүний энергийг засч ирсэн гэсэн. Тарниар яаж энергийг засдаг юм бэ?
    -Тарни гэдэг бол агуу. Хүний энергийг буюу гэрлэн бүрхүүлийг эмчлэгч эмч бол тарни. Ямарваа юм бүхэн, үг бүхэн, үйлдэл бүхэн өөрийн гэсэн утга учиртай сайн муу энергиэс бүтсэн байдаг тухай дээр дурдсан. Шашны сургаальд төгс боловсорсон хүмүүс тарни номын хүчээр ид шидийг бишгүй нэг үзүүлсэн байдаг.
    Жишээ нь, их говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа гуай нохойн бaaсаар apxu нэрж, түүнийгээ шившин ариун yc болгож олон ард түмнийхээ нүдэн дээр уусан байдаг. Тарнийн хүчийг ганц энэ жишээнээс бэлхэн ойлгож болно.
    -Тарни номын аргаар хүнийг а в а рч ч болдог, а л ж ч болдог гэх яриа байдаг?
    -Тарни номын энергиэр юуг ч хийж бүтээж болно. Үнэхээр хүнийг а л ж ч болно. Харин тарни номын ёсонд гүн суралцсан хүмүүс гэгээлэг тал руугаа харж амьдарч явдаг тул муу энерги цацахыг ямагт цээрлэж явдаг. Энгийн нэг жишээ хэлье. Хөгшчүүл онош нь тодордоггүй, ямар ч мундаг эмнэлэг эмч нараар үйлчлүүлээд, эмийн тусыг хүртэж чадаагүй аргаа барчихсан явж байдаг. Энергийг нь засаад өгөхөөр онош нь тодроод бие нь хурдан засраад ирдэг. Иймэрхүү энергийн гэмтэлтэй сөрөг урсгалд орчихсон хүмүүч их ирдэг юм. Энергийг нь зөв эргэлтэд оруулаад өгөхөөр тухайн хувь хүний ажил төрөл аяндаа бүтэж, бие махбодь нь хөнгөн сэргэлэн сайхан болдог.
    -Хүн бүрт өөр өөрийн тарни байдаг уу? Эсвэл нийтлэг мэдэж байхаар тарни гэж байх уу?
    -Төрсөн он сар өдөр, мэнгэнээсээ шалтгаалж хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Тэгэхээр хэн ч байсан өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх юм шүү дээ.
    Энэ бүхнийг дэлгэрүүлж, тайлбарлаад байгаагийн учир нь хүмүүс өөрөө өөрсдөө ирээдүйгээ баллаж, хараар будах үйлдэл хийгээд байгаагаа ухааруулахыг зорьсон хэрэг юм. Аз жаргал гэдэг нь гадаад шалтгаанаас хөрөнгө оруулалт хийх замаар амар амгалангаа олдог бус, дотоод сэтгэлдээ гэгээрч муу сэтгэлээ засна гэсэн утгыг нэн даруй ухаарч ойлгоосой. Ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө мөрдөж, бас хүнд сургаж хэлэх дуртай үгээ хэлмээр байна.

     

  • Б.Ринчен: Хятадууд ухаантай хүмүүс

    Хоосон олон үг дэмий
    Хотол олонд тустай
    Бүтээлт үйлс эрийн чимэг.
    Чин зориг барьж
    Чинээгээрээ зүтгэж,
    Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр.
    Эр хүн бол,эр хүн шиг бай.
    Зөв гэж бодвол зүрхтэй бай.
    Үнэний төлөө үхэхээс бүү ай.
    Журам алдаж,нэр хугарснаас
    Зуу дахин үхсэн нь дээр бий.
    Царай алдаж биеэ бузарлаад
    Амьд явсны хэрэг чамд
    Ашигтай гэж бодвол дэмий.
    Эр хүн бол, эр хүн шиг л бай.
    Энэ ертөнцийн жаргалаас эрх чөлөөгөө өгвөл
    Эр биш ээ, эрэнцэр.
    Жаргалын төлөө биеэ худалдвал
    Шившгийн муу тэр ээ.
    Гуйж явсан ч яамай,
    Эрх чөлөөгөө л бүү алд.
    Эр хүн бол эр хүн шиг бай.
    Тэмцэлд зоригтой бол,
    Тэнгэр хүмүүс хэн ч дарж чадахгүй чамайг.
    Догшин их салхинд дайруулавч
    Хуга татуулахаас хулчийж бөхийдөггүй
    Хатан царс мод шиг бай.
    Зургийн тайлбар :
    Судар бичгийн хүрээлэнгийн шинэхэн ажилтан 22-23 настай Бямбын Ренчин. 1927-28 он
    БНХАУ-д зочилон явж байхдаа Бямбын Ринчен гуай нэг удаа Түмэн газрын Урт Цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин, жуулчидын нүдэн дээр, гэнэт Ринчен гуай Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж :
    * * *
    -Та яаж байна аа? гэсэнд
    -Энэ хэрэмнээс урагших нь Эртний түүхт Хятадын нутаг Эгц өндөр хэрэмнээс хойших нь
    Эзэн Чингисийн удмын Монгол нутаг
    Хүн /Хүннү/ гүрний довтолгооноос сэргийлж
    Хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм
    Нутагтаа ирсэн хүн чинь Нуруугаараа хэвтэж болно биз дээ хэмээгээд, хэвтэхэд нь зарим хvмvvс энэ газар эртнээсээ хятад угсааныхан амьдарч байсан энэ тэр гэж л дээ. Тэгэхэд нь их багш -Хятадууд ухаантай хvмvvс ээ. тэд хэзээч гэрийнхээ дундуур хашаа хатгахгvй. гэж амын тагласан гэдэг.

     

  • ВАНСЭМБЭРҮҮ

    голын урсгалын шүржигнээт дуу ямар нэг хөг аяыг сэтгэлд гижигдэнэ. Голын хоёр эргээр хаяа нийлүүлэн буусан олон айлын дэргэдүүр өнгөрөв. Энэ жил хавар, зун сайхан болсон болохоор хүн ардын сэтгэл тэнэгэр, малын зоо тэнүүн харагдана.
    Их уулын бэлд ирэв. Миний байгаа орчинд бороо ч намжлаа. Олон өдөр үргэжилсэн бороо биднийг машинтайгаа дээш өгсөх боломжийг хязгаарлав. Тэгээд уулын огцом оргил өөд явганаар мацаж эхлэв. Хамт яваа залуучууд аль хэдийн урагшаа тасарч одов. Эхлээд 20 метр дутам амарч байсан бол дээшлэх дутам 10 метр дутам, улмаар 5 метр дутам амарч дөтөлсөөр урагшлав. Хамт яваа нөхдөөсөө улам хоцров. Бүх биений хөлс асгарч, амьсгал багтарч, хөл цуцна. Аргагүй биз. Ширээний ард ном, цаастай ноцолдож өдрийг бардаг миний хувьд энэ удаагийн аялал биеэнд огцом ачаалал өгсөн гэнэтийн аялал байлаа. Өндөр уулын хугаст хүрч янз бүрийн хэлбэр дүрс агуулсан хад асганд хүрэв. Асга хадан дунд халтирчихгүйг хичээн харайж явахдаа нүдний үзүүрт нэгэн зүйл торох шиг болов. Зогтусан тэр зүйлийг нүдээ гүйлгэн хайлаа. Асга хадны дунд хэсэгхэн зүлэг ногоо байх агаад түүний захад нэгэн өнгө цацруулсан цэцэг байгааг харав. Эхлээд хэсэгхэн хугацаанд сонирхон харж зогсов. Тэгээд өөрийн эрхгүй “Нааш ир, энд том цэцэг байна” гэж орилов. Юм олж харсан, сониуч зан хөдөлсөн, бас олзуурхан хашгирсан миний дуу надаас холдсон нөхдөд тэр дороо хүрэв. Тэд төдөлгүй миний дэргэд ирэв. Тэдний нэг нь “Вансэмбэрүү” гэж ориллоо. Тэгэхэд толгойд минь ийм цэцэг байсан юм уу гэсэн зурвас бодол гялсхийн орж ирэв.

    Хорин долоон жилийн өмнө Их хайрханы оройд цэргийнхэн авиралт хийж байсан санаанд буув. Цэрэг эрс буу зэвсэгээ агсан, цанын ботинк өмсөж, түүндээ “муурын хумс” бэхлэж, бие биетэйгээ уулчдын нэрлэдэг “үндсэн” олсоор хоорондоо холбогдсон хоёр баг Их хайрханы онгоц мөргөж сүйрсэн тэр талаас нь авирч байсан сэтгэлд бодогдов.
    Их уулын оргилд гарав. Энэ оройгоос алс холын газар нутаг, уул ус, нуур, гол мөрөн зурсан зураг шиг харагдана. Их хайрханы оргилд гарсаны дараа хүн болгон дэвхцэж цовхцож, баяр хөөрөө сэтгэлээсээ гадагшуулан баясан гүйцгээж байлаа. Биднийг ахалж явсан “мэргэжлийн уулчин” бүгдийг цуглуулан нэгээхэн хэсэг газрыг “уулчны алх”-аар тогшиход цас цөмөрч ёроол нь харагдахгүй их ангал үүсэв. Одоо бид хүлцэнгүй номхон дуулгавартай нэгэн болов. Заасан газраар явж бөөндөө нэгдэн зураг хөргөө татуулав. Тэгээд авч гарсан хүн нэг бүрийн зэвсэг болох гар буу, автомат, тасгийн пулеметоор ёслолын буудлага хийлээ. Олон төрлийн бууны дуу, уулын оргилын цуурай давтамж нэгдэн сүрлэг дуу авиа тархав.
    Гэтэл тэрхэн агшинд их оройг тойрон үүлс хуралдан цас орж салхи ширүүсэв. Бид яаралтайгаар оргилоос буух маршрутаар хөдлөв. Ууланд авирч гарахаасаа буух нь хэцүү гэдэг.
    Сүйрсэн нисэх онгоцны багийнханы оршуулсан гэх чулуун овоо, онгоцны ослоос үлдсэн агааржуулах “мөгөөрсөн” хоолойны үлдэгдэл, онгоцны сүүлний далавч, цаахан нь уулыг нэвт зүссэн тогтоц бүхий гүн ангал харагдана.
    Бид ууланд авирах бэлтгэл хийх зорилгоор ноён оргилын эргэн тойронд дахь бүх уулын оройд гарч билээ. Хэн нэгний нь ээжийн бие муудсан түүнд Вансүмбэрүү өгвөл эдгэх тухай яриа гарч, бид ч хэрдээ түүнд туслах санаатай тэр хавийн уулсыг бүхэлд нь самнаж билээ. Тэгээд Вансэмбэрүү цэцгийг олсонгүй, Их хайрханаар нэрлэсэн арцтай, бас хүлхэдэг бөөрөнхий чулуутай, “хайлдаг” элстэй буцсан юмдаг.

    Одоо миний өмнө тэр олон жилийн өмнө хайгаад олдоогүй цэцэг харагдана. Түүн рүү тун болгоомжтой дөхлөө. Тэр цэцгийн тухай дуу, шүлэг, домог, хачин жигтэй түүхийг олонтой сонссон болохоор тэгж их болгоомжилсон байхаа.
    Цэцэг залуухан, дөнгөж л дэлбээгээ хумж эхлэж байгаа үе нь бололтой. Цэцгийн дэлбээний хэсэг тод цагаан гэгээнлэг өнгийг өөрөөсөө ялгаруулна. Миний үзэж харж байснаараа төсөөлөн бодвол түүнийг харанхуйд гэрэлтэх фосфорын гэрэлтэй зүүрлэв.
    Нялх хүүхдийн зулайд хүрч байгаа мэт эмзэгхэн, алгуурханаар гараараа цэцгийн дэлбээнд хүрэв. Хөвөн шиг зөөлөн зүйл гарт мэдрэгдэв. Түүнээс цааш би гар хүрч зүрхэлсэнгүй. Тэгээд гараа авлаа. Нөхдүүдийнхээ зөвлөснөөр гарынхаа алгыг үнэрлэв.
    Ямар сайхан, бас гоёхон үнэр ханхалсан гээч. Дэлхий дээр хүнд таалагдах үнэртэн хийх гэж хичнээн олон нарийн мэргэжлийн хүмүүс амьдралаа зориулж, хичнээн олон хүн хөдөлмөрлөж байгаа билээ. Гэтэл дэлхий, байгаль эх өөрөө энэ бүхнийг бүтээчихсэн байдаг. Байгаль эх өөрөө юутай нууцлагыг бас гайхамшигийг өөртөө агуулна вэ. Цэцэг өөрөө, түүнээс ялгарах өнгө, бас үнэр нь намайг Вансэмбэрүү цэцгэнд дуртай бас хайртай болгож орхив.
    Амьдралдаа би олон цэцэгтэй таарч явсан. Манайхан, хүмүүс хоорондын харилцаанд сарнай цэцгийг өргөн хэрэглэж ирсэн билээ. Телевизорын дэлгэцээр цэцэгсийн тухай дэлхийн уралдаан тэмцээнийг үзэж байсан.
    Умард солонгост хоёр их удирдагчийнхаа нэрээр нэрлэсэн цэцгийн музейг үзэж, тэрхүү цэцгийн дэргэд дурсгалын зургаа авахуулж явсан.
    Хүүхдүүдээ дагуулан Улаанбаатар хотын төвийн хэдэн үнэртэн зардаг дэлгүүрүүдээр явж, бүхий л үнэртэй усыг үнэрлэн сонголт хийж байсан цаг саяхан. Тэр бүхэн одоо Вансэмбэрүү цэцгийн дэргэд зүйрлэх юмгүй мэт сэтгэгдлийг төрүүлэв.
    Хүн үзэж харсанаараа бүхнийг жишиж, бас харцуулж дүгнэдэг. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан үнэртэй, гайхамшигт үзэсгэлэн гоо цэцэг–Вансэмбэрүү байлаа. Өндөр уулын оройд шахуу газраа сонгон ургасан энэхүү цэцэг онгон байгалийн зэрлэг төрхийн өөртөө шингээсэн, ертөнцийн гоо сайханы бахархал байлаа.

    Бид оргил өөд мацлаа. Байгаль дэлхийн бүтээсэн үзвэр, хад асганы дүрсийг ажиглан, өнгө алаглах ногоо цэцэгсийн зүг нүдээ билчээн урагш тэмүүлэв.

    Хад асгадаар өөрийгөө тойруулан хамгаалуулсан жижигхэн дэвсэг зүлгэн дунд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах Вансэмбэрүү цэцэгтэй дахин таарлаа.
    Цэцэг бүхэн дэргэдээ байгаа аль нэгэн хадыг нөмөрлөн ургасан харагдана.
    Хүн хүнээ түшиж амьдардаг, байгаль ч гэсэн нэг нэгнийгээ түшиж амьдрахаар заяасан тэр хувь тавиланг давтжээ.
    Цэцэгсийг би бишрэн шүтэн харна. Вансэмбэрүү цэцэг намайг онгон зэрлэг нүдээр нэвт шувт ширтэн харна. Амьдралдаа би ийм нэвт шувт ширтдэг, онгон танхил зэрлэгхэн нүдтэй таарч яв луу.
    Энэ өдөр тав дахиа Вансүмбэрүү цэцэгтэй тааралдав. Миний эргэн тойрон Вансэмбэрүү цэцгүүд байна. Би ийм сайхан цэцэгсийн дунд амьдарч байна. Би ийм онгон сайхан байгаль, үүлгүй хөх тэнгэр, тэнгэрлэг хувь заяатай ард түмний нэг болон төрсөнөөрөө бахархаж байна. Вансэмбэрүү цэцэг чамдаа би хайртай болжээ.

    Өндөр уулын цэцэг гэнэ лээ Вансэмбэрүү
    Өргөн олон шүтдэг гэнэ лээ түүнийг
    Цэцэг цэцэгсээс тэс ондоо гэнэлээ Вансэмбэрүү
    Цэвэрхэн төрсөн чамайг түүнтэй зүүрлэлээ би

    Ариун нэрийг нь хадгалж явах хариуцлага чамд ногджээ
    Алдар нэр, итгэл, хүндэтгэл түүнд нь багтжээ, Вансэмбэрүү минь ээ
    Д.Жаргалсайхан
    Улаанбаатар-Бээжин-Берлингийн
    онгоцонд явахдаа үүнийг тэрлэв.
    2008.09.09

    djmedia:732
  • Бөө хүн онгод тэнгэрүүддээ хэрхэн ач тусаа үзүүлэх вэ?

    Монголчууд түүхэндээ бөөгийн зан үйлийг алхам тутамдаа ашигладаг байсны жишээ нь аян дайны өмнө дайсны талд салхи, бороо, мөндөр зэргийг дуудан авчирдаг зад барих үйл байна. Энэ зан үйл явсаар Хувилай хааны үед японы зэн буддизмын лам нарын бясалгал мөргөлийн зан үйлтэй тулгарсан юм. Хөрстөд хүн хоорондын, хөхрөгчид бурхад хийгээд догшин хар тэнгэрүүдийн хооронд тулаан болжээ. Энэ явдлаас хойш хаадууд нэгэн шинэ хүчийг эзэмших зорилго өвөрлөж эхлэсэн. Энэ зорилгоо муйхараар эхлэсэн учир олон бөө зайран хэлмэгдсэн түүхтэй.
    Цаг хугацаа бүхнийг цайруулдаг болхоор хүн ард тэнгэр онгодууд бүгд найрсан зохицож амьдрал ч цааш үргэлжилжээ. Буддын шашныхан догшин хар тэнгэрүүдээс онцлон сахиусаар залдаг болжээ. Олон ч тэнгэрүүд хамгаалагч сахиусны үүрэгтэйгээр томилогдсон байдаг. Далай багшийн дэргэд Найчун сахиус, мөн тусдаа урсгал болон хөгжөөд байгаа Шүгдэн сахиус гээд олон сахиус өмнө нь асар хүчит хар тэнгэрүүд байжээ. Найчун бол яах аргагүй Монгол нутагт оршиж байсан догшин тэнгэр байсан.
    Эдүгээ хамаг амьтан амар амгаланд хүрэх бололцоо төгөлдөр хэмээгдсэн Майдар бурханы даасан алтан эрин морилон ирж байна. Энэ эриний зөн совин хамаг амьтанд илэрч дор бүрнээ догдолсон, эрэл идэвхийлэл өрнөсөн үе тохиож байна. Хүн төрөлхтөнд индиго гэгдэх хүүхдүүд төрж, асури болон тэнгэрүүд хүн төрөлхтний зүг үр удамаа сэргээн ирж бөөн хөл найр болж байна. Зарим тэнгэр асурууд сайхан зөндөө хөтлөгдөөд ирсэн боловч үр удам болох хүн нь Майдарын эриний төсөөлөл ч үгүй байгаад балмагдан яахаа мэдэхгүй болж дэмий улаач бөөгөө аваад буцаад морилох үзэгдэл ажиглагдаж байна.
    Асур, тэнгэр, бардын гацалт зэрэг нь олон зуу бүр олон мянганаар наслаж зовлон гэдгийг хэзээ ч дуусашгүй мэтээр амсдаг хий биеийн амьдрал юм. Тэдэнд аз жаргалын энерги тасралтгүй ирэх боловч аз жаргал гэдэг нь зовлонгийн хагас гэдгийг тэд голдоо ортол мэдэрдэг.
    Бөө болсон хүн өөрөө тэрхүү тэнгэрүүдийнхээ алдааг давтахаас ангид байх хэрэгтэй. Мөн тэнгэрүүддээ тус болж жинхэнэ амар амгалан гэж юу байдгийг үзүүлж, тэрхүү амар амгалангийн амьдралын хэлбэр рүү тэнгэрүүдээ оруулах хэрэгтэй. Тэгхийн тулд эхлээд бөөгийн уламжлал тэнгэр, асурийн амьдралыг сайн судлах хэрэгтэй. Онгод тэнгэрийн юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь буддын амар амгалангийн сургаал болох Дандарын ёс гээчийг олоод нэг харчихвал сайн.
    Дандарын ёсоор амар амгалан нь явцуу ганц сүнсийг эзэмшиж байх үед мэдрэгддэг зүйл бишээ. Харин аватара буюу оршихуйн бүх эд эсэд шингэсэн асар их тэлэлтэд орсон амь болж байж амар амгалан гэдгийг мэдэрнэ. Таван махбодийн аватар болоо гэхэд усны аватара хаана ус байна тэр бүхнийг эзэмшинэ. Шавар шалбаагаас эхлээд далай тэнгис бол надаас өөр хэн ч биш болно. Мөн амьтны биеийн 70 хувь нь ус тиймээс би бүх амьтан болж мэдрэнэ. Гал аватара гэхэд чүдэнзний галаас эхлээд галтикын бүх нарыг ч биеээ болгон мэдэрнэ. шороо аватара бээр шороо хаана байна тэр бүхэнд оршино. Хумхын тоосноос эхлээд бүх гараг эрхэст амь болон орно. Ийм маягаар миний амь бүх л аватара нар болон тэлж хөгжих учир одоо надад жаргал зовлон гэгч зүйл мэдрэгдэхээ байж амар амгалангийн жинхэнэ бодит шинэ амьдрал эхлэнэ. Тэнгэр асуруудад ийм шинэ амьдралын тухай цухуйлгах төдийд ойлгон баясаж, рид хүчээрээ аватарагийн мөн чанарыг өөртөө цогцлоож аваад бурханы хутаг буюу аватара төрхөнд шилждэг. Тэгээд тэдгээр тэнгэр асууриуд эцэстээ хамтдаа бүхэл оршихуйд шингэн амьдрахын ерөөлийг өргөөд шинэ агуу амьдралынхаа зүг эргэж ирэлтгүй явж өгдөг.
    Ингээд онгодоо бурханлагт үдсэн бөө хүн маань энгийн хүн болж цаашид амьдралаа хөөн оддог. Гэтэл энэ үзэгдлийг ойлгоогүй бөө нар эцэг өвгөдгүйгээр би хүн биш хэмээн өөрийгөө ч, онгодоо ч жаргал зовлонгийн далайд татаж чангаасаар байхыг илүүд үздэг. Тэгээд ч шал өөр юм хайж ирсэн хүнийг онгод болгоод ашиглачихвал түүн шиг хачин явдал хаана байх билээ.

  • Гурав. Зөвхөн нэг дэлгүүрээр ороход

    Ванфүжин худалдааны гудамж – Хятадад төдийгүй дэлхийд алдартай түүхэн худалдааны гудамж юм.

    Бээжингийн цорын ганц машин явдаггүй эртний гудамж бөгөөд 810 метр урт. Энд хятад үндэстний хоолны гудамж, олон арван их дэлгүүрүүд байдаг учраас хүмүүсийн очих дуртай газруудын нэг.
    Гуомау худалдааны төв – World Trade center. Эндхийн худалдааны төв нь дэлхийн алдартай брэндийг борлуулдаг албан ёсны төв бөгөөд мөсөн талбай, усан санд сэлэх, Хятадын бүх банкуудаар үйлчлүүлж, спортоор хичээллэх асар том танхимтай.
    Жунляан худалдааны төв – Cofco plaza. Бээжингийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг ба өндөр чанартай бүх төрлийн бараа бий. Тохилог кафе, гэр ахуйн бараа, уншлагын ба спорт танхим, гоо сайхны үйлчилгээ гээд л бүх л зүйл нэг дор байдаг.
    Хэнжи худалдааны төв – Beijing Hengji center. Жунляан худалдааны төвтэй залгаа ба дээд, дунд зэрэглэлийн бараатай. Энд Бээжингийн хамгийн тансаг гэр ахуйн бараанууд байдаг.
    Свик худалдааны төв – Scitech plaza. Монголын элчин сайдын яамтай ойрхон ба 1992 онд анх нээгдсэн, Японы голдуу дээд зэрэглэлийн бараатай, жуулчдын хөл тасардаггүй төв.
    Хонгконг зах – Silk road. Хотын төвд элчингийн дүүрэгт байрлалтай, Монголчууд ба гадныхан олноор очдог.
    Панасоник их дэлгүүр – Gui You store. Хонгконг захын хажууд байрлалтай, хятадын болон гадаадын олон фирмүүдийн дунд ба дээд ангиллын бараатай.
    Ши Жи Мэн бөөний худалдааны зах – Xi zhi men market. Энэ хавьд бүх төрлийн бараа таваарыг бөөнддөг бөгөөд манай наймаачид олон төрлийн бараагаа бөөнддөг. Энэ зах өглөө 5-д онгойх ба үдээс хойш 2 цагт хаадаг. Энэ хавьд хувцасны бөөний 5 зах байдаг ба Дундин зах нь жижиглэнгийн худалдаа голчилдог, барааны үнэ өндөрдүү боловч загвар сайтай.
    Я Шю худалдааны төв – Yashow center. Энэхүү зах нь ХонгКонгийн захтай зохион байгуулалтын хувьд төстэй, гадаадынхан их очдог тохилог орчин бүхий зах, худалдааны төвүүдийн нэг юм.
    Жүн Гуан Цүн компьютерийн зах – Zhong Guan Cun IT market. Энэ зах нь компьютер IT-ийн төвлөрсөн том төв болно. Одоо ганцхан цамхаг үйлчилгээ үлджээ.
    Шидан – Xidan. Хотын төвд байрлалтай томоохон худалдааны төвүүд төвлөрсөн газар. Орчин үеийн хамгийн сүүлийн загвартай, хэрэгцээний бүхий л зүйлс байдаг. Хуа Вэй болон Мин Жү дэлгүүрт үнийг хямдруулан хүссэн зүйлээ авч болно.
    Икеа гэр ахуйн барааны дэлгүүр – Ikea. Европын нэртэй гэр ахуйн барааны олон улсын брэнд дэлгүүр ба дэлхий дээрх хамгийн том салбар нь Бээжингийх.
    Харин энэ удаа зөвхөн ганцхан дэлгүүрээр аялсан зургаа тавилаа.

    djmedia:731
  • 5. Харри Поттерын шидтэний ертөнц – Хогсмид

    Олливандерсийн Хогсмид дахь туршлага нь зочдыг хөгжим болон тусгай эффектүүдээр таслуулсан таарч олтол янз бүрийн савааг туршиж үзэхээр сонгогддог. Мэлхийн найрал дуу Хоёр нутагтан амьтдын гар хүүхэлдэйг харуулсан капелла тайзны шоуг үзнэ.

    Энэ хавийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд: Хогсмид өртөө, Зонкогийн хошигнолын дэлгүүр, Гладрагын шидтэний хувцас, Wiseacre-ийн шидтэний тоног төхөөрөмж, шар шувууны шуудан ба шар шувууны дэлгүүр, Хогсмиад дахь Олливандерсийн саваа дэлгүүр, Дервиш ба Бэнгес, Honeydukesporated, Good of Filchsfis зэрэг багтана. Энэ бүсийн ресторанд Гахайн толгой, Гурван шүүр зэрэг багтана.

    djmedia:728