Author: admin_shaman

  • ӨӨХ АЛАГЛАСАН ӨВЧҮҮ, ГОДОН СҮҮЛ, СҮҮЛНИЙ ӨӨХ ХҮНИЙ БИЕД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

    1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөхийг зүрх судасны өвчлөл болон цус харвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөх тос, холестерин гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл муулсаар ирсэн билээ.
    Мөн “холестеролгүй” хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. Энэ бүхэн нь хүний биед сайн бус харин ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Маргарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх химийн бодисоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нүүрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цусан дахь сахарын хэмжээ огцом өсдөг юм.
    2014 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр “Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ” гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тослог багатай, нүүрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илүү идэж жин нэмдэг тухай бичжээ.
    Өөх тосны ашиг:
    Амьтны гаралтай өөх тос нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж.
    Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий. Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн хүчил өөртөө агуулсан байдгаас гадна фосфатидын лецитинаар баялаг. Тус бодис судасны бөглөрлөөс сэргийлж, өөх тосны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хуримтлагдахаас сэргийлдэг.
    Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй бол чулуужилт үүснэ.
    Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй. Мөн өөх нь тархины үйл ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм.
    Монгол хүн амнези-ой санамжаа алдах, деменци-тэнэгрэл, зөнөх нь бага байдаг нь амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм.

     

     

     

  • ХАЖ ЗАЙРАН

    Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. Хармайн аавын Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.

  • ‪ АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРТ ОРОЛЦОВ. ‬‬

     

    АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээний эхэнд АНУ-ын төрийн далбааг залах ёслол болов. Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески үг хэлэв.
    АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээг Эрх чөлөөт, ардчилсан улсад олон анд нөхдийн хамтаар баяраа тэмдэглэлээ.‬ Арга хэмжээний үеэр АНУ болон Монголын нэртэй хамтлаг дуучид яа дууны мэндчилгээ дэвшүүллээ.
    Уг арга хэмжээнд оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.
    Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монгол Улсад энэ оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад тоглосон байна.
    Уг жазз хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон улсад байрладагаар нь Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг бөгөөд эдний хувьд Монгол улсад анх удаа зочилж байна.

     

    djmedia:664
  • ХАВХ ЗАЙРАН

    Үүнд нь Хавх бөө ихэд уурсан хилгэнэж, онгодоо дуудан цамнан бөөлөв. Тэгтэл Хятад цэргийн бага даргын гэдэс нь дүүрч, үлээсэн гүзээ шиг хөөгөөд ирж гэнэ. Хятад цэргүүд учрыг үл ухан муухай орилдоод гүйлдэж гарав. Тэгтэл хятад цэргийн даргын гэдэс нь үлээсэн гүзээ шиг улам томорсоор гэдэс нь хагарч, муухай орилон үхэдхийн унав. Энэ аймшигтай үйл явдлыг харсан хятад цэргүүд ум хумгүй харсан зүгтээ
    зугтаан одов. Нутгийн ахан дүүс Хавх бөөд талархан даруй тэр нутгаас нүүн нутаг сэлгэсэн гэдэг

  • ЯКУТЫН БӨӨ ШҮТЛЭГТЭН НАРТАЙ УУЛЗАВ.

    Тэд уламжлалт монгол бөө мөргөлийн зан үйлийг сонирхосны дараа хувь хүмүүс монгол бөөд хандан тусгайлсан зан үйлээр үйлчлүүлсэн юм.
    Ийнхүү хамтарсан арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн билээ. ОХУ-ын алс дорнодын бүс нутагт амвдардаг Саха, олон тоонд Сахалар, Урааҥхай Сахалар – энэ нь монголоор «Урианхайн зах хязгаар» гэсэн утгатай, оросоор Якут, буриад кириллээр Яхад гэж бичдэг.
    Олон эрдэмтэн саха (якут) ардыг 8-12-р зууны үед Байгал нуураас умарш нүүж Лена, Алдан, Вилюйд хүрч ирсэн гэдэг. Домогт өгүүлсэнээр, саха (якут)-гийн дээд өвөг нь Лена мөрнийг уруудан мал маллахад тохиромжтой Туймаада хөндийд нутаглан суусан ба одоо энд Якутск хот байна. Тэр домогт Эллей Боотур (баатар), Омогой Баай (омгийн баян?) нар толгойлж байсныг дурджээ. Якутууд бусад түрэг угсаатнаасаа илүү монгол төрхтэй.

    djmedia:663
  • МОНГОЛ ДАХЬ КАТОЛИК ШАШНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МӨРГӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

    Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Мэндбаяр нар урилгаар оролцлоо.
    Католик нь Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин юм. ХТ 2-р зуунаас Ромын Католик гэсэн тодотгол хэрэглэх болсон.Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй.
    Католик гэсэн үгийн утга нь “дэлхий ертөнц” “даяар” гэсэн утгатай. Католик шашин нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино.
    Католик шашинтнууд ХТ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Тэнгэрбурханы газар дээрх төлөөлөгч хэмээн үздэг. Католик шашин Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.
    Католик шашны хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наманчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Тэнгэрбурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг. Харин протестант христ итгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр л ирдэг хэмээн үздэг ажуу.

    djmedia:662
  • ХӨВСГӨЛ НУУРЫН ТАХИЛГА

    Түүний араас Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр Цагааннуур сумын төлөөлөл, нуурандаа залбирч бөөллөө.
    Улаан-уул сумыг төлөөлөн Зайран Пүрэвсан толгойлон бөөллөө. Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгадаа анхлан бөөлөгчдийн нэг болоо.
    Олондоо танил болсон Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Алаг-Эрдэнэ сумын төлөөлөл болон толгойлон бөөлсөн байдаг. Энэ цагийн залуу үеийн төлөөлөл болсон зайран өөрийн хүч чадлаа харуулсан билээ.
    Олон зуун жил түүхэн уламжлалаа авч яваа Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж Лусын тахилгадаа толгойлон бөөлөх үүргээ сайн биелүүллээ. Тэрээр нутагтаа болж байгаа бөөлөлтөд анх удаа тэргүүлэн бөөлөлт хийлээ.
    Хөвсгөлийн зүүн тайгын төлөөлөл болсон Монгол бөөгийн их зайран В.Төмжий \Нэргүй\ Лусын тахилгадаа толгойлон бөөлсөн билээ. Түүний өвөрмөц бөөлөлт бусдын анхаарлын төвд байдаг. Зайраг гарч бөөлөх хүртэл бас л түвэгтэй байдал бий болсон юм. Хожим түүх тайлбарлана. Эцсийн бүлэгт зайран зайран нуурандаа залбирч бөөлнө билээ.
    Хөвсгөл нуурын Лусын тахилгыг Дархан-Уул амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Лусын тахилгадаа толгойлон бөөлж дуусгалаа. Түүний бөөлөлт бүр давтагдашгүй мөн чанарыг агуулж байдаг. Их удган маань түмэн олны төлөө олон жил ачааны хүндийг үүрч өнөөг хүрч ирсэн.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын Лусын тахилга улаач нарт маш сургамжтай болж өнгөрсөн. Бурхан халдун, Хөвсгөл нуурын тахилгын түүхэн сургамжийг бид хэзээ ч мартахгүй. Эх орон, түмэн олон, байгаль дэлхийнхээ төлөө амиа зориулж явдаг нь жинхэнэ улаач хүний мөн чанар байдаг.

    ХАЙРХАНЫ ТАХИЛГА.
    Энэ удаа хайрханы тахилгыг шинэхэн багаар бүрдүүлснээрээ онцлог байсан. Лусын тахилга эхэлсэнээс хойш хайрханы тахилгад бөөлөх хэдэн хүндээ санаа зовж “нүдээ” билчээж суулаа. Гэтэл бэлтгэл ажил хийж байгаа хүн харагдсангүй. Санаа зовоод утасдсан чинь бид бэлтгээд дуусч байна гээд байдаг.
    Тэгээд тэр хэдийгээ хайгаад хөдлөв. Хатгалын гүүр гараад модтой уулын нэг оройд тахилга хийхээр зааж өгсөн байх юм. Бүр мэдэх, мэдэхгүйгээр загнаж байгаад зааж өгсөн гэж сонсов. МБНЭ-ийн тахилга хийх дотоод ажилд бидний өмнөөс мэдэмхийрэн оролцсон асуудал гарлаа. Манай залуус ч шинэдэв. Бас буурь, суурь дутав. Бид ч муу тусалсаны тод жишээ л дээ. Гэхдээ бусдын дотоод ажилд дур мэдэн оролцох нь ноцтой алдаа, ноцтой үр дагавар авчирдаг.
    Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран Д.Нямдаваа, Б.Баяраа \Моко\, Х.Батбаяр, \Бүдүрэ\ нар бөөлж байсан билээ. Энэ удаа зүүн тайгын төлөөлөл, болсон зайран Болд түрүүлж гарч хуур манжигаар бөөлсөн. Түүний араас Монгол бөөгийн удган Болортунгалаг хуяглан толгойлж бөөллөө. Олон улаач түүний бөөлөлтийг харж, олон ч зүйл хүлээж байсан байх аа. Түүний хариултыг бөөлөөгөөрөө өглөө.
    Хайрханы тахилгыг толгойлон бөөлсөн нэгэн бол Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумыг төлөөлж, Монгол бөөгийн зайран Болдбаатар хуяглан бөөлж боссон билээ. Түүнийг бөөлөлт цугларсан олонд сонихон байсан. Ялангуяа түүний тамлаг, дуудлагыг таалж байгаа нь харагдлаа. Ийнхүү Хөвсгөл нуурын Хайрханы тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Хайрханд бөөлөх бүрэлдэхүүн бүгд анх удаа гарч байгаа болохоор МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд санаа их зовж байлаа. Хайрханы тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн улаач нар хамт олны итгэлийг дааж, хариуцлагатай бөөлсөн.
    Тэнгэрийн үйлийн их зам биднийг хөтөлж байгаа, уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа ахмад үе маанд бөөлөлтөө ийм нэгдсэн тахилга дээр харуулдаг, залуу үе маань түүнээс сайн суралцах шаардлага бий.

    ХӨВСГӨЛ НУУРЫН ГАЛЫН ТАХИЛГА.
    Хөвсгөл нуурын галын тахилга ямагт нэг зүйлээр содон болж өнгөрдөг байв. Монголын нутаг нутгаас ирсэн олон язгуурын бөө нар, дээр нь хувь хүний араншин, улаачийн төлөвшилээс шалтгаалан галын тахилга ямар нэг хэмжээгээр зөрчил дутагдалтай болж өнгөрч байсан.
    Нэгдсэн тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн улаач нарын зөвшөөрөлгүйгээр гэнэт бөө нао гарч бөөлөх, согтуурч хөлчүүрэх, тэрбайтугай бөө хүн хэнгэрэгээ галд өргөн шатаах ноцтой үйлдэл гаргаж байсан.
    Улаачийн дэг журамгүй үйлдэл тэнгэрийн хатуу гэсгээлийг хүртдэг. Энэ бичигдээгүй хуулийн нэг. Цаашилбал үр хүүхдэд ч нөлөөлөх байдал гардаг. Тиймээс өөрт ашиггүй, өрөөлд үлгэрлэл муутай үйлдлийг улаач хүн гаргаж болохгүй, хатуу цээрлэж байвал зохино.
    Энэ удаагийн галын тахилга Монгол бөөгийн их зайран Балжирын удирдлага дор маш сайн зохион байгуулалт, дэг журамтай бөөлөлт боллоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд энэ удаагийн галын тахилга зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.
    Галын тахилга хийх газар бэлтгэлээ эрт хангаж дууссан байлаа. Татсан гортиг, хүн болгоны идэвхитэй оролцоо, хэн хүнгүй бэлтгэл ажилд хувь нэмэрээ оруулах гэсэн зүтгэл бэлтгэл ажлын хангахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
    Тэнгэрт одод гийх мөчид Монгол бөөгийн их зайран Э.Балжир галын тахилгадаа толгойлон бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Бямбасүрэн дараалан босч шавь нараа дагуулан бөөлсөн.
    Түүний шавь нар зайран Бямбасүрэн, Мөнхбат, Жавхланцогт, Ж.Ганболд нар хуяглан бөөлж эхэлээ. Галын тахилгадаа хүч нэмэн удган Долгорсүрэн, Зулаа, Бумдарв, Пүрэвсүрэн, Бямбасүрэн, зайран Эрдэнэбат нар хуур манжигаар бөөлнө билээ. Ийнхүү галын тахилга маш сайхан болж өнгөрлөө. Өмнө хийж байсан галын тахилга заавал нэг зөрчил агуулж байсан байдаг. Энэ удаа галын тахилга тэрхүү буруу зүйлийг таслаж маш сайхан эмх цэгц, дэг журамтай болж өнгөрсөн.

    ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ТАХИЛГА.

    Долоон өвгөн одны тахилга.нь Хөвсгөл нуурын тахилга дээр анх удаа хийгдэж байгаагаарай онцлог юм. Нэгдсэн тахилга дээр олон улаач бөөлөхийг хүсдэг. Тэр нь ч аргагүй.
    Алс холоос ирчихээд бөөлөхийг хэн ч хүснэ. Тиймээс МБНЭ-ийн удирдлага шийдвэр гарган Нэгдсэн тахилгууд дээр Долоон өвгөн одны тахилга хийж байхаар болсон.
    Энэ тахилга олон онцлоготой. Улаач хүн хэрхэн туршлагжиж үйл нв хэрхэн арвижиж байгаагийн тод жишээ энэ тахилга дээр харагддаг. Тахилга дээр бөөлөгчид бөөгийн зан үйлд хэрхэн төлөвшиж байгаа нь харагддаг, тэр утгаараа залуу үеээ дараачийн удаа томоохон тахилга дээр бөөлөх хэмжээнд хүрсэн үгүй нь энэ тахилга дээр тод харагддаг.
    Энэ удаагийн тахилгад өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн гол хэсгийг бүрдүүлсэн байдаг. Говийнхан маань хашир туршлагатай болжээ. Шинэ залуусыг дагуулсан сайхан бөөлөөн боллоо.
    Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад: Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгс, Маахүү нар,
    Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд: Гаваагүнчин, Амарсанаа нар,
    Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд:Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар, зайран Гантөмөр
    Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Гэнэнхүү, Удган Дэлгэрмөрөн, удган Нямтөр
    Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Төгөлдөр, удган Үүлэн, зайран Билгүүн,
    Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Тамжид, зайран Батсүрэн
    Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Л.Мөнх-Очир
    Зайран Мөнх-Эрдэнэ нар тус тус бөөлж мөнх тэнгэрийн зан үйл хийлээ. Энэхүү зан үйл маш дэг журамтай, сайхан болж өнгөрсөн.
    Гэвч энэхүү тахилгад гурав, гурван улаач гаргахаар шийдвэрлэсэн ч зарим гал дээр хоёр хүн бөөлсөн тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр залуу улаач нар бөөлөх боломжийг алдсан байна.
    Энэ удаа долоон өвгөн одны тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл хариуцан зохион байгуулсан.

    ДҮНГИЙН ХУРАЛДААН

    Жил жилийн нэгдсэн тахилга өөрийн онцлоготой болж өнгөрдөг. Энэ удаагийн тахилга хатуухан болж өнгөрсөн. Бас бөөгийнхөө түүхэнд сургамжтай болов.
    Энэ тахилга хоёр тахилгаас бүрдэж байсан нь багагүй хүндрэлтэй байлаа. Цаашид хоёр тахилгыг хамтарч хийх нь нэн түвэгтэй болохыг харууллаа.
    Бодлогын хувьд Нэгдсэн тахилгаар ахмад үе, дунд үе, залуу үеийн төлөөллийн бөөлөлтийг харуулах гэж оролдсон тал бий. Тиймээс нэгдсэн тахилгаар хөвсгөл нутгийн, орон нутгийн бөөгийн төлөөлөл дэг жаягыг харуулах гэж оролдсон.
    Нөгөө талдаа бөөлөлтийн хувьд цаг хугацааны уламжлалт хүчин зүйлийг огоорсон тал бий. Гэвч үүнээс зайлсхийх боломж бидэнд алга байна. Олон газраас улаач нар цугларч байгаа тул тэдний олон хүчин зүйлийг анзаарч хандахаас өөр арга байсангүй.
    Бид бөөлөлтийн талаархи мэдээллээ таницуулах боломжгүй байв. Энэ удаа хөвсгөлийн тайгаас хүрэлцэн ирсэн улаач, идэвхитэн нартаа дурсгалын зүйл, Мөнх тэнгэрийн төлөө медалиар шагнасан билээ.
    Энэ удаагийн хөвсгөл нутгаар аялан зон олонтой уулзаж явахдаа мөнх тэнгэрийн шүтлэг орон нутагт бат суурьтай, түүний төлөө ажиллахад бэлэн шүтэн бишрэгч нартай таарч явсандаа олзуурхаж байна.
    Монгол бөөгийн уламжлалт чанар, гал голомт орон нутагт цаашид ч үргэлжлэн хөгжих итгэл дүүрэн байгааг олж харлаа. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэнгэр шүтлэг бидний хойч үе ч үргэлжлүүлэн авч явааг хараад бахархаж байлаа.

    djmedia:661
  • 1. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ТАХИЛГА

    Дэлхий дээр 50 ба 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн хоёр нь Атлантын далайд таардаг бол гурав дахь нь Канад улсын нутагт хурдны зам дээр таардаг. Харин 4 дэх огтлолцол нь Монгол улсын нутаг, тэр дундаа хөвсгөлийн нутагт таардаг байна.
    Эл огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуурын баруун талд байрладаг. Дэлхий дээрх бусад гурван огтлолцол цэг дээр хүн саатах боломжгүй байдаг бол Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
    Эрхэлийн хөндийд Эрдэнэхайрханы өвөрт байх тус цэг буюу дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцолд “энерги байна” хэмээн Монгол-Японы эрдэмтэд тогтоосон гэх ажээ.
    Аялагчид Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтой. Нутгийн иргэд өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний нар угтахаар зорьж очин энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна.
    Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаас авдаг бол үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
    Энэхүү тодорхойлолт нь газарзүйн байрлал талаас харуулдаг бол Монгол тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаас Эрдэнэхайрхан, Эрхэл нуур хоёрыг хүйн холбоотой гэж тахилга хийсээр ирсэн түүхтэй.
    Эрдэнэхайрханы овооны дэргэд өргөө байгуулж Монгол бөө нар тахилга хийсээр өнөөг хүрч иржээ. Энэ жилийн Эрдэнэхайрханы тахилгыг монголын нутаг, нутгийн төлөөлөл ирсэн байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар толгойлж бөөлсөн билээ.
    Есөн шонхор шувуу бүхий тугаа зайран, удган нараар амилуулсаны дараа хуяглан, их хайрханы тахилгадаа хүндэтгэл үзүүлэн бөөлсөн билээ.

    djmedia:660
  • АГУУ ЭРДЭМТЭД Ч ГЭСЭН СҮСЛЭН ЗАЛБИРЧ СҮЖИГЛЭСНЭЭР ХАВДАРТАЙ Ч УРТ НАСАЛЖ БАЙЖЭЭ.

    Констатин Эдуардович Циолковский ид хийж бүтээхийн онгодоор тэмүүлж явах үедээ элэгний хорт хавдартай болж амь насанд нь аюул учирчээ. Тэр цагаас хойш Циолковский “Хүн төрөлхтний сайн сайхан, дэлхий ертөнцийн хойч ирээдүйн төлөө хийж байгаа ажлаа дуусгах нас хайрла” хэмээн өглөө бүр залбирах болов. Нэрт эрдэмтний хичээл зүтгэл, бас итгэл талаар өнгөрсөнгүй 85 насыг насласан байна. Түүнийг нас барсны дараа задлан хийж үзэхэд элгэнд наалдсан хавдрынх нь гадуур уут шиг зүйл бүрхсэн байжээ. Хорвоо ертөнцийн ховор сонин зүйлийн нэг бол энэ яалтгүй ч үгүй мөн билээ. Эдгэрэнэ гэсэн итгэл үнэмшил, сэтгэлийн тэнхээ гэдэг өвчнийг ялан дийлэх чухал ЭМ гэдэг үнэн аж. Тэр тусмаа бидний элэг “дүлий” атлаа “сэтгэлийн” эрхтэн бололтой. Монголчууд ч гэсэн сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэж ярьдаг даа! Физикийн ШУ, хамгийн шинжлэх ухаанч буддын шашин, бясалгал, итгэл үнэмшил, нар сарны хөдөлгөөн, залбирал наминчлал ямар нэгэн хэмжээгээр холбогдоод байдаг.