Author: admin_shaman

  • УЛС ТӨРИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛДЭЭ БИ ДУРТАЙ, БАС БАХАРХАДАГ.

    Эх орныхоо төлөө амьдралаа зориулсан олон мянган улс төрийн зүтгэлтэн, ажилтнуудаа дурсах сайхан байдаг. Өнөөгийн улс төрийн тогтолцоо нь намаар дамжин зорилгодоо хүрэх боломжийг олгодог. Тэр боломжид очсон хүн улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төр, аюулгүй байдал гээд олон асуудлыг өргөн хүрээнд хараад эхлэхээр нам бус, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхэд хүрдэг.
    Улс төрийн ажилд зүтгэж явсаар амжилтад хүрсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Р.Болд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нараар бахархах нь зүйн хэрэг. Энэ л хүмүүс байгаа боломжоо ашиглан улс төрийн ажилтнуудаа дэргэдээ татан ажиллуулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь гандганд хүргэхэд үнэтэй тус хүргэсэн.
    Жирийн улс төрийн ажилтанууд бид ч зүгээр байсангүй чадах хэмжээнд улс төрийн нөлөөлөлөө ард түмэндээ хүргэх зүтгэж явна.

    djmedia:650
  • ӨНӨ МӨНХИЙН ХОРОО (МӨНХӨД ДУРСАГДАХ ДАЙЧИД) ХҮНДЭТГЭЛИЙН ЯВГАН ЖАГСААЛ БОЛЛОО.

    Тэгэхдээ ялалтын төлөө хэн хэнийх нь хөлс, цус урсаж амь насаа зориулсан түүх байдаг. Эдгээр бол шинэ цагийн түүх.

    Хоёр орны түүхэнд алдаа оноотой үйл явдал өрнөж байсантай хэн ч маргахгүй. Бид хуурай газраар хиллэдэг хоёр хөрштэй, цаг түүх эргээд харвал бид хүчирхэг байхдаа тэдэн лүү довтолж, сул байхдаа тэдний эрхшээлд орж явсан байдаг.
    Аль ч үйл явдалыг хоёр талаас нь бичиж болдог. Гэхдээ алдаатай дүгнэлт нь нэг талын түүхийн гуйвуулаг болдог. Монголчууд “олон ааш” гаргаад байдаггүй цэгц шулуун зантай. Тэгэхдээ өвөг дээдэсээр уламжлан ирсэн өөрийн гэсэн “хар хайрцаг”-ны бодлого бий. Хөх өвгөдийн бодлого дундаршгүй билээ.
    Монгол өнөөдөр дэлхийн олон улсын анхаарал татсан нэг бүс болжээ. Тэгээд монголын төр, засгийнхан бодлогодоо “алдаа” гаргачихгүйг хичээж буй харж байна. Нөгөө талдаа тэднийг алдаа гаргахыг хүсэмжилсэн, бас хэт нэг талыг барьсан улс төрчид “бухамдан” орлилдож байна.
    Монголчууд өнөөдөр “Монгол ард” нисэгчдийн хөшөөнөөс “Жуков”-ын хөшөө хүртэл талбайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж “Өнө мөнхийн хороо” арга хэмжээ боллоо.

    djmedia:649
  • ТЭРБУМ МОД ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРЬЛАА.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мод тарих сэдэл, санаачилга, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл аль алиныг нь урамшуулж, урагшлуулсан том түлхэц болжээ гэж харж байна.
    Санаа нэгдсэн хамтлагууд хамтарч мод тарих ажлуудыг хийж байна. Манай төлөөлөлүүд аймгуудад ажиллаж мод, ургац тарих ажлууд эрчимтэй эхэллээ. Улаач хүн мод тарихын ач холбогдлыг биеэр сайн мэдэрдэг. Аймаг, сум бүрд мод тарих ногоон давлагаа үүсжээ. Төгсөгчдийн төгөл, ахмадын цэцэрлэгт хүрээлэн гэх мэтээр ногоон байгууламжаа тэлэх санаачилгууд гарч байгаа аж.
    Модоо хэрхэн зөв технологиор тарьж, зөв арчилж хамгаалж ургуулах вэ гэдэгт санаа тавьдаг болсон байна. Энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг авахыг хичээдэг хандлага бий болжээ.
    Тэгэхээр энэ хавар “Тэрбум мод” хөдөлгөөн үнэхээр далайцтай, ул суурьтай, уг үндэс сайтай өрнөх нь гэсэн өөдрөг төсөөлөл төрж байна. Үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайлал ихээхэн нөлөөлсөн байх. Төрийн тэргүүн байгаль экологи, ногоон хөгжил, ойн салбар, ойчдын асуудлаар хэд хэдэн үндэсний чуулганыг ивээл дороо зохион байгуулж, Засгийн газар, УИХ-д чиглэл өгсөн нь дорвитой тэсрэлт, түлхэц болсон бизээ.

    djmedia:648
  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДААНУУД БОЛОВ

     

                                                                          2022 ОНЫ ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ТАЙЛАН

    djmedia:647

    МБНЭ-ийн нэг чухал зорилт бол нийгэмд бөөгийн нэр хүндийг хамгаалах зорилт байдаг. Энэ зорилгод Монгол бөөгийн цол олгох үйл ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг билээ. Энэ нь нийгэмд тулгамдаад байгаа бөө мөн, үгүй эсэхэд хариулт өгөхөд биднээс ихээхэн хамааралтай хариуцлагатай ажил мөн билээ. Төрийн зохих байгууллагууд энэ асуудалд анхаарч ханддаг болсон нь бидний ажилд түлхэц өгч байна.
    2022 онд МБНЭ-ийн удирдлага, Монгол нутгийн хойд нутгаар явж, тайгад амьдардаг олон бөө нарыг эгнээндээ нэгтгэж, зан үйл, ярилцлагыг кино зургаар авч, дүнг МБНЭ-ийн ДЦХ-д хэлэлцэж бөөгийн цол олгож баталгаажуулах ажлаа үргэлжлүүлэн хийлээ.
    МБНЭ нь Есөн жилийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаанд үндэслэн “Төрийн тахилгыг” бөөгийн зан үйлээр хийхэд журмыг боловсруулан гаргаж, толгойлж бөөлөх улаачийн үйл ажиллагааг цэгцлэж чадсан.
    Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “МБНЭ-ийн хандив авах, зарцуулах журам” шинээр баталж, гишүүддээ туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудал анхаарлын төвд байж ирлээ. ДЦХ-н гишүүдэд тавигдах шаардлага өндөрсөж байна. Ялангуяа залуучуудад тавих шаардлага хатуу байх болно.
    ДЦХ-н Бөөгийн зөвлөл, Залуучуудын зөвлөл, Төлөөллийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, удирдагчийг шинэчлэн томилж ирсэн.
    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирт ажлаа танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол бөөгийн төлөөллийг хүлээн авахад манай байгууллагаас ганцхан хүн оролцуулахаар шийдсэн учраас миний бие татгалзаж, өмнөөсөө хоёр төлөөллийг оролцуулсан билээ. Энэ ажиллагаанд Хөвсгөлийн тайгын бөөгийн төлөөлөл ирсэн байсан ч оролцуулаагүй нь төвөгтэй байдлыг бий болгосон. Дараа дараачийн эрдэм шинжилгээний хурлуудад манайхаас төлөөлөл оролцуулаагүй юм.
    Монгол бөөгийн гадаад хамтын ажиллагаа 800 жилийн дараа эргэн сэргэж байгаа онцлоготой билээ.
    Монгол Улсад ажиллаж байгаа шашины байгууллагын тэргүүнүүдийн хамтарсан уулзалтад таван удаа оролцлоо.
    Монгол Улсад суугаа БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруй, АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Клечески, шинээр ирсэн АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, БНАСАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо, Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, Бүгд Найрамдах Турк Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш нар биднийг хүлээн авч уулзаж, хүсэлтийг сонсож, байдлыг ярилцсан билээ. Монгол бөөг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах улсын тоо өссөөр байна.
    Монгол бөөгийн өргөөнд БНАСАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф нар зочилж үйл ажиллагаатай танилцлаа.
    Бид гадаад хамтын ажиллагаанд тасалдалгүй байлгахад ихээхэн анхаарч ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тува, Буриад, Өвөрмонгол дахь бөөгийн үйл ажиллагааг улирал дутам хамтарсан сошиалаар сурталчилж ирсэн.
    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдалаас улбаалан БНХАУ-тай, хил хаалттай байсанч, Өвөрмонголын улаач нарын тахилгын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирлээ.
    ОХУ-тай хил нээгдсэн билээ. Тиймээс Тувагийн, Халимагийн, Бөөгийн тэргүүн монголд ирж уулзаж, санал бодлоо солилцсон байна.

  • ЦОО ШИНЭ БӨМБӨРИЙН (Хэнгэрэгийн) ДУГУЙЛАНД НАДТАЙ НЭГДЭЭРЭЙ.

    Өвлийн туйл болон чиний дотор гэрэл дахин сэргэж буйг тэмдэглэхийн тулд Ариун тойрогт надтай нэгдэхийг би танд онцгой урилга өгөхийг хүсч байна. цоо шинэ бөмбөрийн дугуйланд надтай нэгдээрэй.
    Та нарын олонх нь утасдаж, цахим шуудангаар Мастер ангиа дахин зохион байгуулах уу гэж асуусан байна.
    Энэхүү сэтгэл хөдөлгөм, үйл ажиллагаанд чиглэсэн Мастер ангийн үеэр та дараахь зүйлийг олж мэдэх болно.
    ~Сэтгэл чинь чамайг чиглүүлж байгаа шинэ чиглэлд урагшлах урам зориг.
    ~Эргэлзээ, айдсаас яг яаж ангижрах тухай бөөгийн арга.
    ~Сүнстэй холбогдож, өдөр бүр илүү амьд байхын тулд танд хэрэгтэй “зогсоох боломжгүй” болон өөртөө итгэх итгэл.
    Хэрэв та өөрийн гэсэн оюун санааны хүч чадлын эх үүсвэрүүд нь одоохондоо хүрэх боломжгүй мэт санагдаж байвал, та үүнд хүрэхийн тулд хязгаарлагдмал амжилттай ажиллаж байсан эсвэл зөв чиглэлд явж байгаа эсэхээ эргэлзэж байгаатай холбоотой.
    Таны бясалгал өмнөх шигээ хүчтэй биш юм шиг санагдаж байсан уу?
    Таны сүнслэг дадлага бага зэрэг хуучирсан мэт санагдаж байна уу?
    Таны оюун санааны хүчийг үнэхээр сэрээж чадах нэг зүйл бол бөөгийн Зөн билгийн дасгал юм…
    Үүнийг яаж хийхийг би өнөөдөр танд үзүүлэх болно.
    Би та бүхнийг жижиг, дотно, виртуал мастер ангид урьж байна. Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд илүү агуу амьдралын дуудлагыг сонсож байгаа (эсвэл дуудлага сонсохыг хүсч буй) болон дуудлагад хариулахад бөөгийн тусламж үзүүлэхийг хүсч буй цөөн хэдэн хүмүүст зориулагдсан болно.

     

  • ТАРГАН БАНЗАР ЗАЙРАН

    Тэгхээр нь Дивга удганыд очиж хоёул хамтран бөөлөхөөр тохиролцжээ, Хоёул зэрэг бөөлж Гунын голын хоёр хажуугаар хөөг өсгөж явтал нь бас Нэмэлийн цээлд ороод алга болчихов, Тул болоод явж байхыг Дивга удган таниад холбогоороо харваж, хавиргыг нь цоолоход тулын биед ус орохоор нь цээлээсээ гараад Сайрь Өлийн давааны цаад ам өөд гүйхэд Дивга удган гүйцэж очив, Өнөөх жатгын хувилсан үнэг эгц шургаагны завсар ороод нуугдчихав, Дивга удган бас үзээд, түүнийг харваад алчихаж гэнэ, Түүнээс хойш тэр модыг сэтэрлэн тахисан учир эдүгээ өлийн давааны цаадхи амыг “Сэтэртэй шургаагны сайр” гэж нэрэлсээр байна.

  • БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД О СЫН ХО ЖИРИЙН МАЛЧИН АЙЛ, УЛААЧИЙН ОНГОДЫН ӨРГӨӨНД ЗОЧИЛЛОО

     

    Хаврын хүйтэн салхитай өдрүүд байсан ч хүндэт зочин ирэх өдөр салхи тогтож, дулаахан хаврын өдөр угтлаа. Хотоос зайтайхан газар очихоор бид цуваанд орж хөдөлсөн юм. Замын дунд бид хээрийн цай, кофе уусан билээ. Тэгээд эртний түүхт буган хөшөөний дэргэд Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Тэд хамгийн хол нь 500 км алсаас угтсан билээ.
    Хүндэт зочин БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл угтан авсан.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан явсан эрхэм зочидтойгоо хамтарч өдрийн хоол идэж, хаврын ажил бүтээлээ харилцан ярилцлаа.
    Баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчид БНАСАУ-ын тухай баримтад кино мэдээллийг үзлээ. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
    Солонгосын ард түмний гарамгай удирдагч Ким Ир Сений 110 жилийн ой, жанжин Ким Жон Ирийн 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн цуглааныг Монгол морин хуурын аялгуут сайхан эгшгээр эхэлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэлийн цуглаанд баяр хүргэж үг хэлж нээлээ.
    Баярын цуглаанд оролцсон, уг арга хэмжээг зохион байгуулсан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжид хүндэтгэлийн үг хэлэв.
    Мөн Өмнөговийн бөөгийн хүрээлэнг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар баяр хүргэж үг хэллээ.
    Баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж талархалын үг хэллээ.
    Баярын хуралдаан дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь МЗХ-ны “Залуу зүтгэлтэн” медалиар Б.Батсайханд, Ц.Борт дурсамж гардууллаа.
    Баярын цуглаанд зориулсан “БНАСАУ-ын өнөөгийн хөгжил, дэвшил” сэдэвт фото зургийн үзэсгэлэнтэй БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл танилцав.
    “Монгол дахь бөө мөргөлийн шашины өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулга хийсэн. Тэрээр “Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах” зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр орж танилцлаа. Зочид төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжидаас монголын эртний соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн талаар сонирхосон асуултандаа хариулт авлаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт малчны хотоор орж мал төлөлтийн явц, ямаа самнах үйл явцтай танилцлаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-д зориулан хүндэтгэлийн зоог барьсан билээ. Тус зоог дээр харилцан талархал илэрхийлж, баяр хүргэж үг хэллээ.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл, Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:646
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

     

    Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
    1. Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэндчилгээ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Хоёр. БОДЛОГЫН АСУУДАЛ
    2. Шашины удирдлагуудын хуралдаанд оролцсон тухай
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одоихүү
    3. 2023 онд хийгдэх арга хэмжээний ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. ДОТООД АЖИЛ
    4. 2023 онд МБНЭ-ийн Залуучуудын байгуулагаас хийх ажлуудын тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Хуралдаанд хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд санал шүүмжлэл хэллээ.
    Бахайн шашины байгууллагаас зохион байгуулж байгаа хуралдаанд Монголын бөө нар тасралтгүй 5 жил оролцож байгаач хөтөлбөрт залбирал, үг хэлэх боломж нэг ч удаа олгосонгүй. Бусад шашинаас ялгаварлан гадуурхах байдал гаргаж байгаа тэмдэглэж, дараагийн Бахрайн шашины үйл ажиллагаанд оролцохгүй байхаар шийдвэр гаргалаа.
    МБНЭ-ийн Цол, шагнал олгох үйл ажиллагааны бэлтгэл ажлын үеээр хэд хэдэн дутагдал гарлаа. Үүнд биднээс хамааралгүй зүйл байсан. Гэхдээ ихэнх оролцогчид нь саналаа баталгаажуулж, өөрөөр хэлбэл мөнгөө тушаах асуудлыг арга хэмжээ эхлэхээс 4-8 цагийн өмнө өгч байгаа нь зохион байгуулагчид маш их хүндрэл учруулж байлаа. Үүнтэй уялдан төлбөр хийх ажлууд маш хүндрэлтэй байсныг тэмдэглэлээ. Уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж буй ажлын хэсэгт энэ нь хүндхэн тусч байсан.
    2023 оны жилийн Төлөвлөгөөг санал нэгтэй баталлаа. Хийгдэх ажил бүрт хариуцагч нарыг томиллоо. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан
    1 дүгээр сард, Монгол төрийн хар, цагаан сүлдийн тухай лекц, хариуцагч нь Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
    2 дугаар сард, Цагаан сарын золголт, Ахмад улаачийнд МБНЭ-ийн төлөөлөл золгоно.
    3 дугаар сард, Зурхай судлалын тухай, хариуцагч нь Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү
    4 дүгээр сард, Бөөгийн тухай, хариуцагч нь Эрдэнэцэцэг
    5 дугаар сард, Олон улсын арга хэмжээ, ДЦХ-н гишүүд, хариуцагч нь Алтанцэцэг
    6 дугаар сард, нэгдсэн тахилгууд, ДЦХ-н гишүүд
    Нарны тахилга, хариуцагч нь Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
    7 дугаар сард, Олон улсын арга хэмжээнд оролцох,
    9 дүгээр сард, Залуучуудын байгуулагаас хийх нэгдсэн тахилга, хариуцагч нь Залуучуудын зөвлөл, Анхмаа
    10 дугаар сард, лекц хариуцагч: Залуучуудын зөвлөл, Анхмаа
    11 дүгээр сард, спортын арга хэмжээ, хариуцагч: Залуучуудын зөвлөл, Анхмаа
    12 дугаар сард , Цол, шагнал олгох арга хэмжээ, Баярын цэнгүүн

  • ЖОН КЕННЕДИГИЙН АЛЛАГЫН ТАЛААРХ БАРИМТУУДЫГ ИЛ БОЛГОЛОО

    Ил болсон баримтуудаас олныг шуугиулах хэмжээний шинэ юм гарахгүй ч олон нийтийн хувьд илүү өргөн мэдээлэлтэй болох нь гарцаагүй юм.
    Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод алуурчны гарт амиа алдсан юм.

  • ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

    “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

    Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн

    ЗАРЛИГ болгох нь:

    Нэг.Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

    Хоёр.Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

    Гурав.Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

    Дөрөв.Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.